Өнөөдөр ИЗН сонгууль угтсан олон асуудлаар Их хурлаа хийж байна. Хуралд
ИЗН болон Ногоон намын 500 гаруй төлөөлөгчид бүгд тун идэвхитэй оролцож
байна.

Өнөөдөр ИЗН сонгууль угтсан олон асуудлаар Их хурлаа хийж байна. Хуралд ИЗН болон Ногоон намын 500 гаруй төлөөлөгчид бүгд тун идэвхитэй оролцож байна. Өмнө нь мэдээлж байсанчилан энэ хурлаар УИХ-ын гишүүн Д.Энхбат тэргүүтэй Ногоон намын гишүүд ИЗН-д элсэнэ. Тиймээс намын нэр болон тамга тэмдгээ өөрчлөхөөр төлөвлөөд байгаа юм. ИЗН-ын дарга С.Оюун өөрийн албан тушаалыг УИХ-н гишүүн Д.Энхбатад шилжүүлэх хүсэлтэй байгаагаа хэлж байсан билээ. Гишүүд намын даргаа өөрчилж ирэх сонгуульд нэр дэвшигчдийг ч санал хураалтаар тодруулах юм. Яг одоо Залуучууд соёлын төвд ордонд болж байгаа хурлаар өнгөрсөн гуравдугаар сард болсон Их хурлаас гаргасан шийдвэрүүдээ хэлэлцэж байна. Энэ хурлаар ИЗН, НН нэгдэх шийдвэр гаргасан ч дээд шүүхээс зөвшөөргүй юм.