Хойд Солонгос улсын их удирдагч Ким Жон Ун манай төрийн тэргүүнд
захидал ирүүлжээ. Түүний удирдлагад шилжсэн хойд Солонгос улс өмнө нь
уламжлалт харилцаатай байсан орны тэргүүн нарт хувиасаа захидал илгээн,
гадаад бодлогоо сэргээж байгаа гэнэ.
Хойд Солонгос улсын их удирдагч Ким Жон Ун манай төрийн тэргүүнд захидал ирүүлжээ. Түүний удирдлагад шилжсэн хойд Солонгос улс өмнө нь уламжлалт харилцаатай байсан орны тэргүүн нарт хувиасаа захидал илгээн, гадаад бодлогоо сэргээж байгаа гэнэ. Түүний захидалд "ах дүү" орнууд их удирдагч Ким Чен Ирийн таалал төгссөн гашуудлыг хуваалцсанд талархал илэрхийлжээ. Мөн цаашид харилцаагаа улам өргөжүүлэхээ мэдэгдсэн байна. Түүний захидал илгээсэн "ах дүү" улсад ОХУ, Куба, Бангладеш, Непал, БНХАУ багтаж байгаа юм. Гэхдээ БНХАУ-ын удирдагчид ирүүлсэн захидалдаа тусгайлан хандаад, ойрын үед улс төрийн айлчлал хийх хүсэлтэй байгаагаа мэдэгджээ.






















































