Монголын оюутны спортын 2012
оны улсын аварга шалгаруулах волейболын тэмцээн өчигдөр өдөр МУИС-ийн Эдийн засгийн
сургуулийн спорт зааланд эхлэн нээлтийн ёслолын ажиллагаа зохион байгуулагдлаа.
Тэмцээнд МУБИС, ШУТИС, МУИС, ХААИС, ЭМШУИС, ИЗИС, ҮБТДС, Мон-Алтиус БТДС, ДХИС
зэрэг их, дээд сургуулиудын эрэгтэй 12, эмэгтэй 10 багийн 250 гаруй
оюутан тамирчид өрсөлдөж байна. Тэмцээний ерөнхий шүүгчээр волейболын спортын мастер, МВХ-ны улсын
шүүгч Ц.Батбаатар ажиллаж байна.Багууд дараах тоглолтын хуваарийн дагуу өрсөлдөнө.
Эмэгтэй:
“А” хэсэг
1. ШУТИС
2. ХААИС
3. Мон-Алтиус
“В” хэсэг
1. ИЗИС
2. ҮБТДС
3. ЭМШУИС
“С” хэсэг
1. ХААИС
2. ДХИС
3. МУБИС
4. Дархан ХААИС
Эрэгтэй:
“А” хэсэг
1. ХААИС
2. МУБИС
3. ҮБТДС
4. ДХИС
“В” хэсэг
1. ШУТИС
2. ИМС
3. ЭМШУИС
4. Мон-Алтиус
“С” хэсэг
1. МУИС
2. ИЗИС
3. Дархан ХААИС
4. УБДС
Тэмцээн 2 сарын 05-ийг хүртэл үргэлжлэн явагдах бөгөөд волейбол, ширээний теннис, гандбол, шатар, модон бөмбөг, сагсан бөмбөг, аялал, жудо, заалны хөлбөмбөг, нийтийн гүйлтийн спортын 10 төрлөөр зохиогдож байна.
Т.Энхэлээ






















































