Хоёрдугаар сарын 16-19-ний өдрүүдэд БНСУ-ын Гумин хотод болох чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох Монголын тамирчдын нэр тодорлоо. Урьд нь Ази тивийн эрэгтэй чөлөөт бөхийн аварга шалгаруулах тэмцээн 2008 онд болоход 23 алт, 25 мөнгө, 31 хүрэл медаль нийтдээ 79 медаль авч байсан. Мөн 2000 онд БНСУ-д болсон эмэгтэй чөлөөт бөхийн аварга шалгаруулах тэмцээнд манай эмэгтэй бөхчүүд 3 алт, 15 мөнгө, 23 хүрэл медаль нийтдээ 41 медаль авч байжээ. Энэ удаагийн тэмцээнд манай улсаас олон улсын нэгдүгээр зэрэглэлийн шүүгч Л.Болормаа шүүгчээр оролцох юм. Монголын багийн дасгалжуулагчаар Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч А.Цэдэнсодном, Б.Баяраа, Залуучуудын шигшээ багийн дасгалжуулагч Б.Батбаяр нар ажиллаж байна. Чөлөөт бөхийн ААШТ-д оролцох тамирчдын нэрс:
Эрэгтэй
55 кг Спортын мастер Эрдэнэбатын Бэхбаяр /“Ирээдүй” цогцолбор сургууль/
60 кг Спортын мастер Банзрагчийн Баянмөнх /”Олимп” сургууль/
66 кг Залуу бөх Батсүхийн Мянганбаяр /“Арслан-клуб/
74 кг Олон улсын хэмжээний мастер Доржваанчигийн Гомбодорж /“Хүч” спорт хороо, Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медальт/
84 кг Спортын мастер Мягмарсүрэнгийн Батмөнх /”Хасу-Мегаватт” клуб/
96 кг Спортын мастер Доржхандын Хүдэрбулга /“Аврага” БТДС/
120 кг Олон улсын хэмжээний мастер Жаргалсайханы Чулуунбат
/“Сүлд” спорт хороо, Ази тивийн аварга шалгаруулах
тэмцээний 3 хүрэл медальт /
Эмэгтэй
48 кг Спортын мастер Эрдэнэсүхийн Нарангэрэл /“Хангарьд” клуб/
51 кг Олон улсын хэмжээний мастер Баярмагнайгийн Даваасүрэн /”Хангарьд” клуб, залуучуудын ДАШТ-ний мөнгөн медальт/
55 кг Спортын мастер Эрдэнэчимэгийн Сумьяа /”Хилчин” спорт
хороо/
59 кг Спортын мастер Энхбаярын Цэвэгмид /“Алдар” спорт хороо/
63 кг Олон улсын хэмжээний мастер Шархүүгийн Түмэнцэцэг /“Хилчин” спорт хороо, Ази тивийн аварга шалгаруулах
тэмцээний хүрэл медальт /
67 кг Олон улсын хэмжээний мастер Цэрэндоржийн Баярзаяа /“Хасу Мегаватт” клуб, Ази тивийн аварга шалгаруулах
тэмцээний мөнгөн, хүрэл медальт /
72 кг Олон улсын хэмжээний мастер Бадрахын Одончимэг /”Алдар” спорт хороо, ДАШТ-ний хүрэл медальт, Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний мөнгө, 4 хүрэл медальт /























































Сэтгэгдэл (1)