Өмнө нь 2011 онд Закаменск районы Михайловка болон Улекчин (Өлөгчин?) тосгодод дөрвөн үхэр, таван үнэг, тус бүр нэг чоно, бас дорго галзуурч үхсэн гэж Буриадын Онцгой байдлын алба мэдээлсэн юм. Галзуугийн голомттой Монголоос орж ирсэн үнэг халдвар тараасан нь лабораторийн шинжилгээгээр батлагдсан бөгөөд энэ удаа ч мөн ийм явдал давтагдсан байх гэсэн таамаг Буриадын талд байгаа бололтой. Тэр үед галзуугийн гарз хохирол Монгол улсын Дорнод аймагт хэдэн мянган үхрээр тоологдож байсан юм.
Буриадын Закаменск районы Цахир хэмээх сууринд айлын үнээ галзуурсан байж магадгүй оноштойгоор үхжээ. Шинжилгээний хариуг Эрхүүгийн лаборатори галзуу хэмээн баталсан бол Улаан Үдийнхэн одоо хэр эргэлзсээр байна. Гэсэн хэдий ч Цахир тосгонд хөл хорио тогтоож эхлэжээ. Цахираас ирсэн галзуугийн дуулиан өчигдөр Буриадын Засгийн газарт шуурхай зөвлөгөөн хийхэд хүргээд амжив. Өмнө нь 2011 онд Закаменск районы Михайловка болон Улекчин (Өлөгчин?) тосгодод дөрвөн үхэр, таван үнэг, тус бүр нэг чоно, бас дорго галзуурч үхсэн гэж Буриадын Онцгой байдлын алба мэдээлсэн юм. Галзуугийн голомттой Монголоос орж ирсэн үнэг халдвар тараасан нь лабораторийн шинжилгээгээр батлагдсан бөгөөд энэ удаа ч мөн ийм явдал давтагдсан байх гэсэн таамаг Буриадын талд байгаа бололтой. Тэр үед галзуугийн гарз хохирол Монгол улсын Дорнод аймагт хэдэн мянган үхрээр тоологдож байсан юм.






















































