Өчигдөр кикбоксын дэлхийн үнэмлэхүй аварга, халимаг үндэстэн Бату Хасиков Халимагийн тэргүүн Алексей Орловтой уулзжээ. Тулааны спортын од, Халимагийн Ардын Хурлын гишүүн Бату Хасиков дөрөвдүгээр сарын 28-нд Элстэй хотод болох дэлхийн аварга, Азербайжаны тамирчин Парвис Абдулаевтай хийх тулаанд төрийнхөө тэргүүнийг урьсан байна. Уг тэмцээний орлогыг сайн үйлсийн аянд хандивлах юм.-Халимагийн залуу авъяастнууд, спортын сургуулиудыг дэмжихэд олны анхаарал хандуулахад тус болох байх гэж найдаж байна хэмээн кикбоксын аварга хэлжээ.






















































