Гахайн хавдрын улмаас өчигдрөөс эхлэн Нийслэлийн нэгдүгээр дунд сургуульд 14 хоногийн хугацаатай хөл хорио тогтоожээ. Учир нь тус сургуулийн нэгдүгээр ангийн нэг бүлгийн 3-4 хүүхэд хоёр долоо хоногийн өмнө энэ өвчнөөр өвчилсөн байна. Тус хүүхдүүдийг хичээлд нь явуулахгүй тусгаарласан ч бусад сурагчид нь нэмж өвчилсөн тул ийнхүү түр хугацаагаар завсарлуулахаар болсон байна. Он гарсаар улсын хэмжээнд 249 хүүхэд гахайн халдвар өвчнөөр халдварласан аж. Б.Чимэг























































Сэтгэгдэл (1)