Өнгөрсөн сарын 26-ны өдрийн “МИАТ” компанийн Бээжин-Улаанбаатар чиглэлийн нислэгээр ирсэн иргэнийг Тагнуулын ерөнхий газраас шалгаж эхэлжээ. Учир нь Буянт-Ухаа дах гаалийн газрын байцаагч нар тухайн зорчигчийн тээшнээс үндэсний аюулгүй байдал, эрх ашигт харшлахуйц нууц материалууд илрүүлсэн байна. Тиймээс ТЕГ-ын мөрдөн байцаах газар түүнд эрүүгийн хэсэг үүсгэн шалгаж байгаа аж. Эх сурвалжийн мэдээлснээр, тус зорчигч Монгол Улсын иргэн байсан бөгөөд хувийн байгууллагад ажилладаг эрэгтэй гэнэ. Түүний тээшнээс манай улсын 4-5 төрлийн ашигт малтмалын нарийвчилсан масштаб газрын зураг, мөн Монголын нутагт олборлолт хийдэг дотоодын болон аж ахуй нэгжүүдийн тусгай зөвшөөрөл зэрэг үнэт цаас илэрчээ. Гаалийн байцаагчид терманиль дээр уг зөрчлийг арилгасан даруйдаа Тагнуулын Ерөнхий газарт хандсан байна.
Харин албан эх сурвалжийн мэдээлснээр, “Нарийвчилсан зургийг тусгай зөвшөөрөлтэй хуулийн этгээд эсвэл төрийн байгууллагын албан тушаалтан зөвшөөрөл авч хил гаргаж болно. Гадаад оронд түүнийг хэрэглэх, ашиглах боломж байхгүй. Түүний авч явсан зурагт Монголын баялгийг маш нарийн харуулсан байсан учраас тагнуулынхан шалгасан” гэлээ.
Мөн албан бус эх сурвалжийн мэдээлснээр, Тус хэрэгт зарим олборлогч компанийн удирдлагыг шалгаж эхэлсэн байна.
Б.Чимэг






















































