Цагдаагийн экс дарга нарт холбогдох хэргийн хянан хэлэлцэх хугацаа өчидөр дууссан. Тиймээс ЦЕГ-ын даргын үүрэг гүйцэтгэгч асан, хошууч генерал Ч.Амарболд, нийслэлийн Цагдаагийн газрын дарга, хурандаа Д.Зоригт, Хэв журмын хэлтсийн дарга асан, хурандаа Ш.Батсүх нарыг энэ сарын 27-нд Сүхбаатар дүүргийн шүүхэд шүүхээр болжээ. Тэднийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 294.2-т зааснаар ”Захирагч эрх мэдэл албан тушаалынхаа байдлыг урвуулан, албаны бүрэн эрхээ хэрэгжүүлээгүйгээс онц их хэмжээний хохирол учруулсан” хэмээн буруутгаж байгаа. Хэрэв тэдний гэм буруутай нь шүүхээр тогтооогдвол 5-10 жилийн хорих ялаар шийтгэнэ хэмээн заажээ. Энэ нь Өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдахгүй зүйл анги аж.Б.Чимэг






















































