Маргааш алдарт дуучин Уитни Хьюстоныг оршуулах ёслол болно. Түүний
оршуулгын ёслол дээр гадна дотны олон төлөөгч ирэхээс гадна олны танил
хүмүүсээс Стиви Уондер, Арета Франклин нар ирж ая дуугаа өргөх юм байна.
Мөн Уитни Хьюстоны хуучин нөхөр Бобби Браун, “Би

Маргааш алдарт дуучин Уитни Хьюстоныг оршуулах ёслол болно. Түүний оршуулгын ёслол дээр гадна дотны олон төлөөгчид ирэхээс гадна олны танил хүмүүсээс Стиви Уондер, Арета Франклин нар ирж ая дуугаа өргөх юм байна. Мөн Уитни Хьюстоны хуучин нөхөр Бобби Браун, “Бие хамгаалагч” кинонд хамтран тоглосон жүжигчин Кевин Костнер, телевизийн хөтлөгч Опра Уинфри нар ёслолд оролцохоор уригджээ. Хьюстоныг сүүлчийн замд үдэх үдэлтийн үгийг олон жилийн турш түүний хөгжмийн продюсер байсан Клайв Дэвис хэлэх гэнэ. Ёслол болох “Нью хоп” баптист сүмийн ойр орчмын замыг хааж, урилгагүй хүмүүсийг нэвтрүүлэхгүй байх юм. Харин оршуулах ёслолыг телевизээр шууд дамжуулах юм.