Тусгаар тогтнолын ордонд 11 цагаас Нийгмийн Ардчилал Монголын Залуучуудын Холбоо /НАМЗХ/-ны V Бага хурал эхлэх гэж байна. Тус хуралд НАМЗХ-ны Удирдах зөвлөл болон Бага хурлын гишүүд, Нийслэлийн НАМЗХ-ны тэргүүлэгчид, салбар зөвлөлийн дарга нар зэрэг 360 гаруй залуус оролцох юм байна. Энэ хурлаар хэлэлцэх гол асуудал нь НАМЗХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга О.Алтансүхийг албан үүргээс нь чөлөөлж оронд нь шинэ генсек томилох асуудал байх аж. Мөн МАН-ын дарга, ерөнхий сайд С.Батболд, НАМЗХ-ны ерөнхийлөгч Л.Оюун-Эрдэнэ нар санамж бичигт гарын үсэг зурах юм байна. УИХ болон орон нутгийн сонгууль ойртож буй тул залуучуудыг идэвхитэй дэмжиж, бүх шатны сонгуульд нэр дэвшүүлэхдээ гишүүнчлэлийн намын бүтцийг харгалзан хувь тэнцүүлэх зарчмыг мөрдлөг болгоход улс төрийн дэмжлэг үзүүлэх зэргийг дээрх санамж бичигт тусгаж байгаа юм. Мөн НАМЗХ-ноос санал болгосон залуучуудын түр орон сууцыг дэмжих, залуучуудын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага байгуулах, орон нутагт ажиллах залуучуудыг дэмжих бодлого гаргах зэрэгт намын зүгээс анхаарах тухай хэлэлцэх юм байна.
Б.Баяр






















































