“UB dance school” –ээс санаачлан энэ сарын 19-нд "Хүүхдүүд агаарын бохирдлын эсрэг" нэртэй Flash Mob–ыг Сүхбаатарын талбайд зохион байгуулахаар болжээ. Тус Flash Mob-ын зорилго нь холбогдох байгууллага эрх баригчдад агаарын бохирдол ямар түвшинд байгааг сануулах анхааруулах юм байна. Харин өөрсдийнхөө цэвэр агаарт эрүүл амьдрах эрхийг хангуулахыг хүссэн бүх хүмүүст тус ажиллагаа нээлттэй аж.Б.Чимэг





















































