Москва дах ЭСЯ-ны хоёрдугаар нарийн бичгийн дарга А.Батсайханыг өнгөрсөн оны арвандүгээр сард Польш улсад явж байхад нь тус улсын хууль хяналтын байгууллагынхан саатуулсан. Учир нь түүнийг 2004-2007 онд Монгол Улсаас БНПУ-д суугаа ЭСЯ-нд ажиллаж байхдаа янжуур тамхи хууль бусаар хил дамжуулан зөөвөрлөсөн гэсэн хэрэгт сэжиглэн шалгаж саатуулсан юм. Шүүх хурал нь болох байсан ч хойшилсон гэх мэдээлэл байгаа. Мөн тэрээр саяхан эх орондоо ирсэн мэдээлэл байгаа. Энэ талаар Гадаад харилцааны яамны Консулын газрын захирал Д.Ганхуягаас тодрууллаа. -А.Батсайханы шүүх хурал хойшилсон гэсэн. Гэтэл тэрээр эх орондоо ирсэн байна?
-Тийм. Элчин сайдын яамны ажилтан А.Батсайхан эх орондоо ирсэн нь үнэн. Түүнд холбогдох шүүх хурал зарим зүйлийг тодруулах шаардлагатай гэсэн үндэслэлээр хойшилсон. Харин тэрээр ажлаа өгөхөөр эр орондоо ирээд байгаа.
-Шүүх хурал нь болоогүй байхад нутагтаа ирж болдог юм уу?
-Манай улсад хэрэгт холбогдсон гадаадын иргэд ч асуудал нь удаан хугацаанд шийдэгдэх бол прокурорт хандаад нутагтаа очдог. А.Батсайхан ч гэсэн тэр зарчмаар Польшийн хуулийн байгууллагад амлалт өгөөд нутагтаа ирсэн.
Б.Чимэг





















































