Энэ сараас эхлэн “Хаан” банк хүний хөгжлийн мөнгийг дахин олгохоор болжээ. “Хадгаламж банк”-наас мөнгөө авч байсан иргэд харьяа дүүргийнхээ “Хаан” банкны салбараас авахаар болсон байна. Хүний хөгжил сангийн мөнгийг улсын хэмжээнд “Хаан”, “Хадгаламж”, “Капитал” гэсэн гурван банк өгч байсан. Харин өнгөрсөн намраас эхлэн “Хаан” банкны бүх салбар хүний хөгжлийн мөнгийг иргэдэд олгохоо больсон юм. “Хаан” банк хүний хөгжлийн мөнгө олгохоо больсноос хойш “Хадгаламж” банк монголчуудын 93 хувьд нь эх орны хишиг тарааж байсан билээ. Б.Чимэг





















































