Цэцгээ цас туулагч машины чиргүүл дээр хоёр хоног явж байж баруун Сибирийн Кузбасс мужид иржээ. Николай Карышев түүнийг Монголоос авчирсан юм. Ирэх тавдугаар сард үр удмаа төрүүлэх Цэцгээг монгол нөхөд нь Николай Карышевт зүгээр л бэлэглэж орхижээ.
- Замдаа бид хоёр ажраагүй ээ. Харин энд ирсэн хойноо Цэцгээ хэдэн өдөр юу ч идээгүй. Бодвол стресст орсон байх. Гэхдээ одоо гайгүй гэж түүнийг авчирсан Николай ярьж байна.
Цэцгээ бол хээлтэй эм цаа буга буюу манжиг юм. Алтай, Саяны уулзвар дахь Шора хэмээх амралт, жуулчлалын газар түүний шинэ нутаг. Тэрээр өдөрт гурван хувин овъёос иднэ. Тавин ам метр саруулхан талбай бүхий хашаатай ч долоо хоногт хоёроос доошгүй удаа түүнийг ойд аваачиж зугаалуулдаг. Ойд ормогцоо Монголоос ирсэн цаа модны хаг түүж гарна. Цэцгээгийн шинэ найзууд болох нутгийн багачууд өдөр бүр түүнд ойгоос хөвд түүж ирдэг ажээ. Амттай хөвд авчирдагийг нь Цэцгээ бүр андахаа больчихоод хүүхэд ирмэгц гүйж ирээд гарыг нь үнэрлэдэг болжээ. Ноход ч шинэ хөршдөө дасаад түүний зүг тоож хуцахаа больжээ. Одоо тэд Цэцгээгийн дулаан цээжийг нөмөрлөн унтдаг болж.
Төрөлх Монгол нутгийг нь бодвол энд дулаахан болохоор Цэцгээ цас идэж сэрүүцдэг юм.
- Зун харин манай энд Монголоос арай сэрүүн болохоор Цэцгээд тааламжтай сайхан байх байлгүй гэж амралтын газрын ажилтнууд ярьж байна.

• Цэцгээ орос жаалуудтай найзлах дуртай.


• Сайн уу? Би Монголоос ирсэн.


• Үдийн хоолтой өдрийн зугаалга.
“Комсомольская правда” сониноос 24tsag.mn орчуулав.
Фото зургийг Николай Карышев
Фото зургийг Николай Карышев





















































