Өнөөдөр Японы эзэн хаан Акихито Токио хотын эмнэлэгт зүрхний хагалгаанд орж байна. 78 настай түүний зүрхний үйл ажиллагаа муудсан тул таван цаг үргэлжлэх хагалгаанд орох шаардлагатай болжээ. Тэрбээр 2003 онд түрүү булчирхайн хавдраа мэс заслын аргаар авахуулж байсан бөгөөд өнгөрсөн оны 11-р сард зүрхний эмгэгээс болж эмнэлэгт гурван сар хэвтсэн юм. 




















































