МоАХ-ны IY их хурал “UB Palace”-д болж байна. Энэ хуралд нийт 3800 төлөөлөгч оролцож байгаагийн 600 нь үг хэлэх юм байна. Хурлыг нээж тус холбооны тэргүүн Х.Баттулга үг хэлсэн. Мөн Монгол улсын анхны ерөнхий сайд Д.Бямбасүрэн, УИХ-ын гишүүн Э.Бат-үүл нар оролцож үг хэллээ. Э.Бат-Үүл гишүүн “Социализам бол дэглэм нь ялгаатай шорон байсан. Харин МоАХ тэр шоронгоос ард түмнээ чөлөөлсөн” гэж хурлын индэр дээрээс хэлсэн юм. Одоогоор арав орчим хүн үг хэлээд байна. Цаана нь 500 гаруй хүн үзэл бодлоо илэрхийлэхээр хүлээж байгаа тул энэ хурал нэлээн удаан үргэлжлэх бололтой.





















































