МЗЭ-ээс уламжлал болгон зохион байгуулдаг “Утгын чимэг-2012” богино өгүүллэгийн наадмын энэ жилийн шилдгүүд өчигдөр (02.18) УДБЭТ-н тайзнаа тодорлоо. Нийт 100-аад уран бүтээлчдийн бүтээл ирснээс сүүлийн шатанд үлдээд байсан 13 өгүүллэгийг уран үгсийн мастерууд үзэгчдийн хүртээл болголоо. “Утгын чимэг-2012” наадмын тэргүүн байрыг УГЗ, зохиолч С.Пүрэв - "Нохойн зовлон барагдахгүй", дэд байрт Б.Баярсайхан "Үйлийн үрийн төлөөс", гуравдугаар байрт Ц.Доржготов "Танил биш буун дуу" өгүүллэгээрээ хүртлээ. Тусгай байрыг Д.Дашмөнх - "Эзэн хааны аяга", М.Эрдэнэбат "Үүрийн туяа" өгүүллэгүүд шалгарлаа. “Шинэ Ази” групп ивээн тэтгэсэн тус наадмын тэргүүн байрыг хоёр сая төгрөг, удаах байруудыг нэг сая, 800 мянган төгрөгөөр мялаалаа.
1990 оноос анх эхэлсэн тус наадам “Шувуун саарал” нэртэй байсан бөгөөд 1993 оноос “Утгын чимэг” нэртэй болжээ.
1. 1990 он Л.Түдэв “Эрхийн дарам зай”
2. 1991 он Б.Догмид “Хүний хань”
3. 1992 он Д.Намсрай “Цэгцэрийн шар тал”
4. 1993 он Б.Догмид “Аргаггүй амраг”
5. 1994 он С.Дашдооров “Үрт амьтан”
6. 1995 он Ж.Лхагва “Бид ялав”
7. 1996 он П.Пүрэвсүрэн “Эцэг”
8. 1997 он Ж.Сарантуяа “Дэлт цагаан азарга”
9. 1998 он П.Пүрэвсүрэн “Бурхан богд, аав хоёр”
10. 1999 он П.Намсрай “Марал гоогийн дуудлага”
11. 2000 он Б.Догмид “Томоогүй нас”
12. 2005 он М.Эрдэнэбат “Хөрөг”
13. 2006 он Д.Урианхай “Тугалын зүүд”
14. 2009 он Ц.Доржготов “Сүнсэнд шингэсэн гэмшил”
15. 2010 он Б.Баярсайхан “Эртний явдал” бүтээлээрээ хүртэж байжээ.
Т.Хулан





















































