Баянзүрх дүүргийн долдугаар хорооны нутаг дэвсгэр дэх Улаанхуарангийн нэгдүгээр гудамжинд мансардтай байшин шатжээ. Галын улмаас 40 настай, эрэгтэй Э-гийн нүүрний хэсэг түлэгдэж, дөрвөн настай М угаартсан байна. Аврах, гал унтраах 63 дугаар ангийн тасгийн гал сөнөөгчид галыг унтраан, хүмүүст эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлж, Түлэнхийн төвд хүргэжээ.Б.Чимэг





















































