Улаанбаатар
Өнөөдөр / 2026.11.29
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Валютын ханш, шатахууны үнийн өсөлтийг бууруулах тогтоол гаргажээ

2012-2-20
0
ЖИРГЭХ
   УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооноос гаргасан вальютын ханш, шатахууны үнийн өсөлтийг бууруулах талаар ямар арга хэмжээ авах тухай санал, дүгнэлтийг бүрэн эхээр нь хүргэж байна.
   УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооноос гаргасан вальютын ханш, шатахууны үнийн өсөлтийг бууруулах талаар ямар арга хэмжээ авах тухай санал, дүгнэлтийг бүрэн эхээр нь хүргэж байна.

Валютын ханш, газрын тосны бүтээгдэхүүний үнийн тогтвортой байдлыг хангах талаарцаашид авах арга хэмжээний тухай

Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны 2012 оны 02 дугаар тогтоолоор байгуулагдсан ажлын хэсгээс гаргасан санал, дүгнэлт, Улсын Их Хурлын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5 дахь хэсгийг тус тус үндэслэн Эдийн засгийн байнгын хорооноос ТОГТООХ нь:

Нэг. Газрын тосны бүтээгдэхүүний үнийн тогтвортой байдлыг хангах, өсөлтийг боломжит түвшинд бууруулах чиглэлээр дараах  арга хэмжээг авч хэрэгжүүлэн 2012 оны эхний улиралд багтаан Эдийн засгийн байнгын хороонд танилцуулахыг Монгол Улсын Засгийн газар /С.Батболд/-т даалгасугай.

1.1.Өрсөлдөөний тухай хуулийн дор дурдсан заалтуудыг нэн яаралтай хэрэгжүүлж, холбогдох мэдээллийг ирүүлэх:

а/Хуулийн “17.1. Шударга өрсөл¬дөөн, хэрэглэгчийн төлөө газар нь хамтын удирдлагын зарчмаар ажиллах бөгөөд дарга, найман гишүүний бүрэлдэхүүнтэй байх ба гишүүдийн хоёр нь орон тооны, зургаа нь орон тооны бус байна.”, “17.2. Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын дарга, орон тооны хоёр болон орон тооны бус гурван гишүүнийг Ерөнхий сайд, орон тооны бус 3 гишүүнийг  Монголын худалдаа, аж үйлдвэрийн танхим, Монголын үйлдвэрчний эвлэл, хэрэглэгчийн эрхийг хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллага тус тус нэг хүнийг нэр дэвшүүлж Засгийн газар томилж, чөлөөлнө.”;

б/Хуулийн “13.3. Гэнэтийн буюу давагдашгүй хүчний шинжтэй нөхцөл байдлын улмаас учирсан хохирлыг нөхөх, эдийн засгийн хямралыг даван туулах,  стратегийн гол бараа бүтээгдэхүүн тухайлбал, Улсын нөөцийн тухай хуульд  заасны дагуу Улсын Их Хурлаас тогтоосон бараа материалын (Стратегийн нөөцийн бараа, материалын нэр, төрөл батлах тухай Улсын Их Хурлын 2008 оны 30 дугаар тогтоолд заасан) эрэлт, нийлүүлэлтийн зохистой байдлыг бүрдүүлэн хэрэглэгчийн амьжиргааны түвшний тогтвортой байдлыг хангахад зориулж Засгийн газар, түүний эрх олгосон байгууллагаас зохицуулалт хийх, зээл олгох, тусламж үзүүлэхийг өрсөлдөөнийг хязгаарласанд тооцохгүй.”;

в/Хуулийн “14.2.Шударга өрсөл¬дөөн, хэрэглэгчийн төлөө газрын дүрмийг Засгийн газар батална.”, “7.2. Давамгай байдалтай аж ахуй эрхлэгчийн бараа бүтээгдэхүүний хэт өндөр үнийг тогтоохтой холбогдсон журмыг олон улсын тэргүүн туршлагыг үндэслэн Засгийн газар батална”;

г/Хуулийн 13.3. дахь заалт болон Стратегийн нөөцийн бараа, материалын нэр, төрөл батлах тухай Улсын Их хурлын 2008 оны 30 дугаар тогтоолын  хэрэгжилт;

1.2.Оросын Холбооны Улстай  газрын тосны бүтээгдэхүүний нийлүүлэлтийг харьцангуй тогтвортой байлгах, улмаар нефтьгүй орнуудын туршлагыг судалж сайн нөхцөлийг тохирох зорилгыг хэрэгжүүлэхийн тулд энэ асуудалтай холбогдсон Засгийн газар хоорондын өнөөгийн гэрээ, хэлэлцээр нь  Дэлхийн худалдааны байгууллага, Олон улсын эдийн засаг, хөгжлийн хамтын ажиллагааны нийгэмлэг  /OECD/, нефтийн экспортын худалдаа эрхэлдэг орнуудын нийгэмлэг /OPEС/ зэрэг холбогдох олон улсын байгууллагуудын дүрэм, журам, гэрээ хэлэлцээрийн нөхцөлүүдтэй хэрхэн нийцэж байгаа талаар санал, дүгнэлт гаргаж,  Монгол улсын төрөөс энэ чиглэлээр баримтлах бодлого, хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөө боловсруулж танилцуулах;

1.3.Оросын Холбооны Улстай газрын тосны бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээ, хэлэлцээрийг хийхдээ санхүүгийн арилжааны хэрэгсэл болох харилцан ашигтай байх, үнийн хэлбэлзлийн эрсдэлийг тооцох /derivative/, гол нөхцөлүүд нь 3 болон түүнээс дээш сарын хугацаанд мөрдөх боломж байх харилцааг зохицуулдаг арилжааны хэрэгслийн төрөл /futures trade,option,swap/-ийг зайлшгүй ашиглах талаар холбогдох байгууллагуудтай тохирч чиглэл өгөх;

1.4.Гадаад оронтой газрын тос, газрын тосны бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээ, хэлэлцээрт Засгийн газар шууд оролцох, тэдгээрийг худалдан авах хэлэлцээр, хилийн болон бөөний, жижиглэн худалдааны үнийн бүтэц, ложистикт холбогдох хуульд заасны дагуу Сангийн яам, Гаалийн Ерөнхий газар, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар, Татварын ерөнхий газартай хамтран ил тод байдлыг бүрдүүлж, хяналт тавих тогтолцоо, механизмыг оновчтой тогтоож, эрх зүйн орчинг боловсронгуй болгох;

1.5.Улсын нөөцийн тухай хууль, Өрсөлдөөний тухай хуулийн 13.3, Стратегийн нөөцийн бараа, материалын нэр, төрөл батлах тухай Улсын Их Хурлын 2008 оны 30 дугаар тогтоол, бусад холбогдох хууль тогтоомжид заасны дагуу газрын тосны бүтээгдэхүүний нөөцийг зардал багатай, оновчтой хувилбараар бүрдүүлэх;

1.6.Дотооддоо олборлосон түүхий нефтийг боловсруулах болон нүүрснээс шингэн хий, нефть гаргах үйлдвэр байгуулах ажлыг хурдавчлах. Үүнд:

а/Монгол Улсад аливаа ашигт малтмалын олборлолт явуулсан аж ахуй эрхлэгч нь  дотоодын боловсруулах үйлдвэрүүдэд зах зээлийн үнээр тэргүүн ээлжинд түүхий эдээ нийлүүлэх үүрэг хүлээдэг болохтой холбогдуулж Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах;  

б/“Нүүрс-устөрөгчийн тухай” хуулийн төслийг Улсын Их Хурлаар хэлэлцүүлэх;

в/Газрын тосны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх;

г/Газрын тосны бүтээгдэхүүн хуваах гэрээнд өөрчлөлт оруулах.

1.7.Өрсөлдөөний тухай хууль, холбогдох бусад хууль, тогтоомжуудыг иргэд, олон нийт, аж ахуйн нэгжүүдэд таниулах сургалт, сурталчилгааны ажлыг өргөн зохион байгуулах;

 1.8.Газрын тосны бүтээгдэхүүн импортлогч  аж ахуйн нэгжүүдийн тоог Оросын Холбооны Улсын болон бусад нийлүүлэгч компанийн тооноос хамааруулан цөөлөх, газрын тосны бөөний худалдаа эрхлэгч томоохон аж ахуй нэгжүүдээс уул уурхайн салбарын томоохон хэрэглэгчдэд нийлүүлж буй  шатахуунд онцгой албан татварын болон аливаа татварын хөнгөлөлтийг үзүүлэхгүй байх, газрын тосны бүтээгдэхүүний жижиглэнгийн худалдаанд үнийг хямд, тогтвортой байлгах зорилгоор өрсөлдөөнийг дэмжих болон бусад бодлогын арга хэмжээг авч хэрэгжүүлэх.

Хоёр. Валютын ханшны тогтвортой байдлыг хангах, боломжит түвшинд  өсөлтийг бууруулах хүрээнд дараах арга хэмжээг авч хэрэгжүүлэн 2012 оны эхний улиралд багтаан Эдийн засгийн байнгын хороонд танилцуулахыг Монголбанкны Ерөнхийлөгч /Л.Пүрэвдорж/-д даалгасугай.

2.1.Төв банк /Монголбанкны/-ны тухай болон холбогдох бусад хуульд дараах өөрчлөлтийг оруулах:

а/Монгол улс валютын ханшийн чөлөөтэй хөрвөдөг тогтолцоотой хэдий ч бодит байдал дээр энэхүү чөлөөт байдал нь Монголын эдийн засгийн валютын нийт эрэлт хэрэгцээг бүрэн дүүрэн илэрхийлж байгаагүй бөгөөд цөөхөн хэдэн оролцогчид-арилжааны банкуудын хязгаарлагдмал эрэлтээр тодорхойлогдож байгааг харгалзан валютын ханшийн “чөлөөтэй хөвөх дэглэм”-ийг өөрчилж “зохицуулалттай хөвөх ханшийн дэглэм”-д шилжих хууль эрх зүйн орчинг бүрдүүлэх эсэх талаар судалгаа хийж, санал боловсруулж, танилцуулах;

б/“Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөл”-ийн эрх үүргийг хуульчилж, энэ зөвлөлөөс олон нийт болон Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хороонд тогтмол хугацаанд мэдээлэл хийлгэдэг болгох;

в/Нефть импортлогч компаниуд болон бусад томоохон импортлогчдыг тогтвортой санхүүжилтээр хангахын тулд арилжааны банктай  санхүүгийн арилжааны хэрэгсэл /derivative/, арилжааны хэрэгслийн төрөл /futures trade,option,swap/-ийг ашигласан хэлэлцээр хийж ажиллахад Монгол банк, Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөлөөс дэмжлэг үзүүлэх;

г/Монголбанкны гадаад валютын нөөцийн удирдлага, түүний үйл ажиллагааны үр дүнг ил тод болгохыг судлан үзэж, шаардлагатай бол хол¬бог¬дох хуульд өөрчлөлт оруулах;

д/Валютын ханшны эрсдэлээс хамгаалах үндэсний хэмжээний тогтолцоо, механизмыг  бүрдүүлэх, энэ зорилтын хүрээнд арилжааны банкууд, банк бус санхүүгийн байгууллагууд, томоохон экспортлогчид, импорт¬логч¬дыг шууд оролцуулсан “Валютын бирж” байгуулах шийдвэрийн төслийг Улсын Их Хуралд танилцуулахыг Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөлтэй хамтран зохион байгуулах;

е/Монгол улсын эдийн засаг дахь долларжилтыг зохистой түвшинд барих, хяналтыг боловсронгуй болгох арга хэмжээ авах.

2.2. 2005 оноос хойшхи мөнгөний бодлогын хэрэгжилтэд мониторинг хийж инфляцийг онилох мөнгөний бодлогыг боловсронгуй болгох, инф¬ляцид голлох нөлөө бүхий  хэрэглээний үнийн индексийн сагсны бараа тухайлбал, стратегийн чанартай гол нэрийн барааны эрэлт, нийлүүлэлтийн зохистой харилцааг бүрэлдүүлэн хомсдол үүсгэхгүй байх зохицуулалтыг хуульд заасны дагуу Засгийн газар хариуцахаар цаашид мөнгөний бодлогыг эдийн засаг, санхүүгийн бусад бодлоготой уялдуулахтай холбогдсон санал боловсруулж танилцуулах;

2.3.Үндэсний мөнгөн тэмдэгтийн гадаад валюттай харьцах ханшийн тогтвортой байдлыг хангах,  улмаар ханшны эрсдэлийг  шинжлэх ухааны үндэслэлтэй зөв тооцох үндэсний хэмжээний тогтолцоо, механизмыг боловсронгуй болгох бодлого, арга хэмжээний талаар санал боловсруулж  танилцуулах;

2.4.Монголбанк  инфляцийг дангаар хариуцах буюу онилох бодлогыг ихэвчлэн бодлогын хүүг хэлбэлзүүлэх аргаар хэрэгжүүлж ирснээр Төв банкны бодлогын хүү бусад орнуудаас өндөр болсон, түүнчлэн арилжааны банкуудын хадгаламжийн өндөр хүүд суурилсан зээлийн өндөр хүүг  дэс дараатай арга хэмжээгээр нэг оронтой тоонд оруулах зорилготой холбогдуулж хадгаламжийн болон зээлийн хүүгийн  дээд хязгаарыг тогтоох эсэх талаар судалгаа хийж,  санал  боловсруулж,   танилцуулах;

2.5.Монголбанк нь балансын ал¬даг䬬лаа төгрөгийн ханшийг хэлбэл¬зүүлэх байдлаар нөхөхгүй байх¬тай холбогдсон эрх зүйн орчинг боловс¬ронгуй болгох.

Гурав. Энэ тогтоолын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Эдийн засгийн байнгын хорооны 2012 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн тогтоолоор  байгуулсан ажлын хэсэг /Д.Ганхуяг/-т  үүрэг болгосугай.

ЭДИЙН ЗАСГИЙН БАЙНГЫН ХОРООНЫ ДАРГА Д.ЗОРИГТ

0
ЖИРГЭХ
Санал болгох
Арьс судлалын үндэсний төвд агаар шүүгч хүлээлгэн өглөө
Монголын баг, тамирчид бишкекийг зорилоо
Улсын шалгалт зохион байгуулах хуваарь гарчээ
Оюутан цэргийн бүртгэл ирэх сарын 2-ноос эхэлнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Дональд Трампын гэр бүлтэй холбоотой криптовалютын ханш 50 хувиар унажээ
    16 мин
  • Дэлхийн хамгийн гүн далайн бүсээс асар хүчтэй галт уулын дэлбэрэлтийн ул мөр олджээ
    23 мин
  • Өвлийн идшээ базаахад өрхийн хэтэвч нимгэрч байна
    37 мин
  • ДАШТ-ий насанд хүрэгчдийн ангилалд "Royal dance" баг түрүүлж, дэлхийн хошой аварга боллоо
    46 мин
  • Өвлийн элсэлтийн шалгалт 12 сарын 19-23-нд болно
    53 мин
  • Ихэнх нутгаар солигдмол үүлтэй
    1 цаг 7 мин
  • CS2-ын солилцоо наймааны бодлого
    14 цаг 39 мин
  • Депортиво болон Барселона: Каталончууд аваргын байр сууриа хадгалж чадах уу?
    14 цаг 57 мин
  • Улаанбаатарын УТАА У.Хүрэлсүхийн үед буурсан гэдгийг Х.Нямбаатар хэлж байсан БАРИМТ
    23 цаг 41 мин
  • Nvidia компани Зүүн Өмнөд Азийн дөрвөн улсад AI сервер нийлүүлэхээ түр зогсоожээ
    23 цаг 49 мин
  • Их Британийн төрийн үйлчилгээ кибер халдлагын улмаас доголдож, тэтгэмжийн цахим системүүдийг түр хаажээ
    23 цаг 56 мин
  • Сумын заанууд дундаа БААВАРЛАЖ буй Д.Саранцогт гэж хэн бэ?
    Өчигдөр 12 цаг 00 мин
  • Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын заан Д.Саранцогт ХОЁР дахиа түрүүллээ
    Өчигдөр 11 цаг 42 мин
  • Улаанбаатарт өдөртөө 8 хэм хүйтэн байна
    Өчигдөр 11 цаг 36 мин
  • Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын егөөдсөн мэдэгдэл
    Уржигдар 17 цаг 57 мин
  • Баянгол дүүрэг Япон Улсын Ибараки мужийн Намэгата хоттой хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
    Уржигдар 17 цаг 13 мин
  • Ирэх 10 хоногийн цаг агаарын ТӨЛӨВ
    Уржигдар 16 цаг 59 мин
  • УИХ-ын гишүүдээс Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл өргөн мэдүүлэв
    Уржигдар 15 цаг 26 мин
  • С.Төрболд: Эх орноо, шигшээ багаа хүндэтгээд үндэсний хувцасаа өмсөн тоглолтоо үзлээ
    Уржигдар 13 цаг 00 мин
  • Япон–Монголын бизнес түншлэлийн уулзалт боллоо
    Уржигдар 12 цаг 55 мин
  • Статистик: Аваргууд түрүүлдэг "Улс тунхагласны ойн барилдаан"
  • Авсан цолоо түрүүгээр мялаасан Улсын заан Д.Алтанцоожийн тухай 24 баримт
  • Ш.Энхийн-Од 24 насандаа МУГТ болж байгаа бол Н.Нандинхүсэл 18 насандаа болж байв
  • Маргааш болох Улс тунхагласны ойд зодоглох 128 бөхийн нэрс
  • Өнөө жилийн шилдгийн шилдэг аймгийн наадмын түрүү бөхөөр тодорсон М.Эрхэмбаяр гэж хэн бэ?
  • Зам товчлох зорилгоор мөсөн дээгүүр зорчихгүй байхыг анхаарууллаа
  • 24 БАРИМТ: Английн улаан хайрцаг ба Монголын шуудангийн түүх
  • Санхүү, төсөв, татвар, гаалийн чиглэлийн зөвшөөрөл ба бизнесийн орчин сэдэвт арга хэмжээ эхэллээ
  • Засгийн газар: Хууль бус хөрөнгө хураан авах тухай хуулийн төслийг хэлэлцэнэ
  • Томуу, томуу төст өвчнөөр 0-1 насныхан түлхүү өвчилж байна
  • Улаанбаатарын УТАА У.Хүрэлсүхийн үед буурсан гэдгийг Х.Нямбаатар хэлж байсан БАРИМТ
  • Ирэх арав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • Улс тунхагласны баяраар автомашины дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй 
  • Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 1909 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
  • ФОТО: Тоглогчдын гангараа...
  • Монголын мото спортын түүхэнд "Дэлхийн цомын аварга" болсон анхны тамирчин П.Мөрөнгийн тухай 24 баримт
  • Япон–Монголын бизнес түншлэлийн уулзалт боллоо
  • Спортын арбитрын шүүх Мароккогийн Африкийн аваргын цомыг хурааж, Сенегал өглөө
  • Ирэх 10 хоногийн цаг агаарын ТӨЛӨВ
  • 72 настай Жэки Чан “Rush Hour” цувралын дөрөвдүгээр ангид тоглохоор болжээ
  • Өнөө жилийн шилдгийн шилдэг аймгийн наадмын түрүү бөхөөр тодорсон М.Эрхэмбаяр гэж хэн бэ?
  • Статистик: Аваргууд түрүүлдэг "Улс тунхагласны ойн барилдаан"
  • Кварацхелия болон Дуэ наргүйгээр Пари Сен-Жермений тоглолт хэрхэн өөрчлөгдөв?
  • Спортын арбитрын шүүх Мароккогийн Африкийн аваргын цомыг хурааж, Сенегал өглөө
  • Маргааш болох Улс тунхагласны ойд зодоглох 128 бөхийн нэрс
  • Авсан цолоо түрүүгээр мялаасан Улсын заан Д.Алтанцоожийн тухай 24 баримт
  • “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК ЧИНГИС ХААН ҮНДЭСНИЙ БАЯЛГИЙН САНД 675.7 ТЭРБУМ ТӨГРӨГ ТӨВЛӨРҮҮЛЛЭЭ
  • Хувийн тоглолт хийж байгаа горилогчдодоо, тухайлбал Г.Занданшатарт МАН анхааруулга өгчээ
  • Санхүү, төсөв, татвар, гаалийн чиглэлийн зөвшөөрөл ба бизнесийн орчин сэдэвт арга хэмжээ эхэллээ
  • Зам товчлох зорилгоор мөсөн дээгүүр зорчихгүй байхыг анхаарууллаа
  • 72 настай Жэки Чан “Rush Hour” цувралын дөрөвдүгээр ангид тоглохоор болжээ
  • Монгол хэл, бичгийн болон элсэлтийн шалгалтын бүртгэл өнөөдөр дуусна
  • НАТО Польшид эрт сэрэмжлүүлэх системийн нисэх онгоц байршуулахаар болжээ
  • Монгол Улс болон Азийн хөгжлийн банк хоорондын “Санхүүжилтийн ерөнхий хөтөлбөр”-ийг соёрхон батлах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
  • Улаанбаатарын УТАА У.Хүрэлсүхийн үед буурсан гэдгийг Х.Нямбаатар хэлж байсан БАРИМТ
  • Шилжилтийн үе ба улс төрийн хямрал: Дэлхийн сургамж, Монголын гарц
  • Ормузын хоолойд хөлөг онгоцнуудын эсрэг халдлага дайн эхэлснээс хойших хамгийн өндөр түвшинд хүрэв
  • Монголын эзэнт улс, монголын соёлыг дэлхийд сурталчилна
  • PGL Major Singapore 2026: Энэ оны хамгийн том CS2 тэмцээн
  • П.Ганзориг: ХҮН намаас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших сонирхлоо илэрхийлсэн хүн одоогоор нэг ч байхгүй
24 баримт
  • Сумын заанууд дундаа БААВАРЛАЖ буй Д.Саранцогт гэж хэн бэ?
  • Монголын мото спортын түүхэнд "Дэлхийн цомын аварга" болсон анхны тамирчин П.Мөрөнгийн тухай 24 баримт
  • Авсан цолоо түрүүгээр мялаасан Улсын заан Д.Алтанцоожийн тухай 24 баримт
  • 24 БАРИМТ: Дэлхий дээр Тусгаар тогтнолын өдрийг 80 улс тэмдэглэдэг
  • Ээж, эхнэрийн дүрээр "Дэлхийн мисс"ийн титмийн хүртэж буй анхны хүн Женнифер Баррето гэж хэн бэ?
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК