Тэгвэл Ангела Меркель дараагийн ерөнхийлөгч болох хүнээр сүмийн пастор,
Зүүн Германы хүний эрхийн хөдөлгөөний тэмцэгч, 72 настай Иохан Гаукийг
нэрлэжээ.

Өнгөрсөн баасан гарагт ХБНГУ-ын ерөнхийлөгч Кристиан Вульф нэр хүнд, албан тушаалаа ашиглан үйлчилгээний төлбөрөө хөнгөлүүлдэг, зарим газар үнэгүй үйлчлүүлдэг байсан хэмээн албан тушаалаасаа огцорсон билээ. Түүнийг канцлер Ангела Меркель өмөөрч байсан ч сэтгүүлчдийн дэлгэсэн баримтууд түүний буруутайг нотолсон. Тэгвэл Ангела Меркель дараагийн ерөнхийлөгч болох хүнээр сүмийн пастор, Зүүн Германы хүний эрхийн хөдөлгөөний тэмцэгч, 72 настай Иоахим Гаукийг нэрлэжээ. Тэрбээр 2010 онд Социал демократ болон Ногоон намаас ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөж Кристиан Вульфт ялагдаж байсан юм. Ангела Меркелийн эцэг нь сүмийн пастор байсан, өөрөө Зүүн Германд өссөн тул түүнийг дэмжиж байна хэмээн хэвлэлүүд бичиж байна. Тэрбээр “Бидэнд Гаук шиг Зүүн Германд энх тайвны хувьсгал авчирсан итгэгч хүн байгаа гэдгийг мартаж болохгүй. Тэр биднийг сайхан амьдрахад түлхэц өгч чадах хүн” гэжээ. ХБНГУ-ын ерөнхийлөгчийн сонгууль ирэх сард болно.