“Оюу Толгой ХХК” ажилчдынхаа эрүүл мэндийн анхан шатны тусламж үзүүлэх мэдлэг, чадварыг сайжруулах сургалтууд явуулж, шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангадаг. Мөн эрүүл мэндийн хамгааллыг бэхжүүлэх зорилгоор Улаанбаатар хот, Өмнөговь аймгийн Ханбогд болон Даланзадгад дахь оффисийн байрууддаа зүрхний үйл ажиллагаа зогсох, доголдох үед хэвийн үйл ажиллагаанд оруулагч 16 ширхэг аппарат суурилуулжээ. Дэлхий нийтэд болон манай улсад зүрхний шигдээс өвчнөөр нас барагсдын тоо жил ирэх тусам нэмэгдэж байгаа тул түүнээс урьдчилан сэргийлэхээр эл аппаратыг суурилуулсан юм байна.
Б.Чимэг





















































