Батлан хамгаалахын сайд Ж.Энхбаярыг огцруулах саналыг АН-ын гишүүн Э.Бат-Үүл, Р.Гончигдорж нар өнгөрсөн баасан гарагт УИХ-ын даргад хүргүүлсэн билээ. Түүний талаар хэвлэлүүд янз бүрийн буруутгасан мэдээлэл гаргаж байгаа тул тэрбээр сэтгүүлчдэд өнөөдөр 13 цагт мэдээлэл хийхээр болжээ.




















































