Шведийн зүүн хэсэгт байдаг ойн ойролцоо, төв замаас нэг км гаруйн зайд
45 настай иргэн хоёр сар гаруй хугацаанд цасанд боогдож, машиндаа
амьдарч байсныг баасан гарагт цагдаа нар олжээ.

Шведийн зүүн хэсэгт байдаг ойн ойролцоо, төв замаас нэг км гаруйн зайд 45 настай иргэн хоёр сар гаруй хугацаанд цасанд боогдож, машиндаа амьдарч байсныг баасан гарагт цагдаа нар олжээ. Тэрбээр -30 хэмийн хүйтэнд машиныхаа арын суудал дээр унтаж, цас идэж байсан гэнэ. Өнгөрсөн оны 12-р сарын 19-нөөс хойш машинаасаа нэг ч удаа гараагүй түүнийг цагдаа нар олоход үг хэлэх сөхөөгүй, дөнгөж амьтай, голтой байжээ. Орон нутгийн "Vasterbotten Courier" сонинд бичсэнээр тэрбээр цонхоо бага зэрэг онгойлгон гараараа цас ухаж эргэн тойрноо хардаг байсан аж. Түүний нэрийг одоогоор хэвлэлд дэлгэхээс татгалзаж байгаа бөгөөд Шведийн Умиа их сургуулийн эмч нарын хяналтанд байгаа гэж “BBC” мэдээллээ.