Драгон төв болон Амгалан төв тээврийн газартай гэрээтэй 36 орчим аж ахуй нэгжийн нийт 1000 гаруй тээврийн хэрэгсэл орон нутагт зорчигч тээвэрлэдэг. Энэ жилийн хувьд зорчигчдын тоо нэмэгдсэнээс аймгуудад өдөрт хуваарийн дагуу хоёр автобус үйлчилдэг байсан бол нэмэлтээр дөрвөн автобус гарган ачаалал ихтэй байна. Нэмэлтээр автобус гарсан ч ачаалллаа дийлэхгүй байгаа гэнэ. Үүний улмаас цагийн хуваарийн дагуу бус зорчигч дүүрсэн л бол ар араасаа гарч байгаа аж. Шатахууны үнэ өссөнтэй холбоотойгоор чиглэлээсээ хамаарч зорчигч тээврийн үнэ 2000-10000 төгрөгөөр нэмэгджээ. Түүнээс баярын ачааллаас хамаарч тээвэрлэлтийн үнэ нэмэгдээгүй гэнэ.Б.Чимэг





















































