Чинбаа, “Sweetymotion”
Орчин цагийн залуус интернэтээс
дуртай дуу татан iPod, mp3 тоглуулагчдаа суулган сонсох болсноос Монгол дахь CD shop-ууд алдагдалтай
ажиллаж байна гэх юм билээ. “Apple” корпорацийг үндэслэгч Стив Жобст Грэммийн
шагналыг хөгжмийн ертөнцөд хийсэн хувьсгалынх нь төлөө өгсөн нь iPod, iTunes,
iPhone зэргээр хүн хүссэн дуугаа татаж, хаана ч явсан сонсох боломжтой болсон
явдал юм.Тэгвэл, Монголын хамтлаг дуучдаас iTunes-т дуугаа байршуулж эхэлжээ. Төгөлдөр хуурч, хөгжмийн зохиолч Б.Чинбат түүхэн киноны “Аравт” хөгжмөө iTunes-т байрлуулахаар гэрээ хийжээ. АНУ дахь мэргэжил нэгтнүүдээс нь энэхүү киноны хөгжмийг өндрөөр үнэлсэн гэнэ. Мөн “Sweetymotion” хамтлаг ч шинэ цагтай хөл нийлүүлэх нь зүйтэй гэж үзжээ. Тэд “Emotion”, “Яагаад” цомгуудаа iTunes-т байршуулсан ба нэг дуугаа 0,99 цент, цомгоо 9,99 ам.доллараар борлуулах аж.





















































