Сар шинийн баярын өдрүүдэд арилжааны банкууд амраад байсан. Харин өнөөдрөөс эхлэн бүх банкууд энгийн цагийн хуваарьт шилжин, ажиллаж эхэлжээ. Хаан банк битүүний өдөр бүтэн цагаар ажиллаад, шинийн нэгнээс эхлэн гурван хүртэл амран өчигдрөөс хэвийн ажиллаж эхэлсэн байна. Харин Голомт, Хадгаламж, Худалдаа хөгжлийн банкууд шинийн 1, 2-нд амарч, шинийн 3-наас зарим салбар нэгжүүд нь ажиллаж эхэлжээ. Гэхдээ өнөөдөр амралтын өдөр учраас ажлын цагийн хуваарийн дагуу амрах банкууд ч мөн байна.
Б.Чимэг





















































