Өнөөдөр 11.00 цагаас Авлигатай тэмцэх газраас хөрөнгө орлогын мэдүүлгийн талаар мэдээлэл хийнэ. Хөрөнгө орлогын мэдүүлэг өгөх хугацаа өнгөрсөн сарын 15-нд дуусгавар болсон юм. Тус газар сард хоёр удаа буюу 14 хоног тутамд хэвлэлийнхэнтэй уулзаж, үйл ажиллагааныхаа талаар мэдээлэл хийдэг болсон билээ. Б.Чимэг





















































