Сайд Ж.Энхбаярыг огцруулсангүй
Бүтэн өдөр хэлэлцсэний эцэст Батлан хамгаалахын сайд Ж.Энхбаярыг
огцруулахгүй гэж УИХ-ын гишүүдийн олонхи нь буюу 64,2 хувь нь үзлээ.
Бүтэн өдөр хэлэлцсэний эцэст Батлан хамгаалахын сайд Ж.Энхбаярыг
огцруулахгүй гэж УИХ-ын гишүүдийн олонхи нь буюу 64,2 хувь нь үзлээ. Салбарын
төрийн нарийн бичгээ хууль бусаар халсан гэдгээс эхлээд улсын нууц задруулсан хэрэгт
хүртэл “унах” шахсан Ж.Энхбаяр сайдыг намын гишүүд нь олонхийн хүчээр авч үлдлээ. УИХ-ын ээлжит бус чуулган өнөөдөр
хаахаар төлөвлөөд байгаа. Тиймээс энэ чуулганаар шийдэх ёстой хамгийн сүүлчийн
асуудал болох УИХ болон орон нутгийн сонгуулийг зэрэг хийх үгүйг шийдвэрлэхээр
байнгын хороо хуралдахаар боллоо. УИХ-ын чуулган дахин 17.30 минутаас
хуралдана. МАН, АН-ын бүлгүүд тохиролцоонд хүрсэн тохиолдолд Орон нутгийн
сонгуулийн тухай хуулийг хэлэлцэж, батлах юм.