Цагдаагийн байгууллагад өчигдөр 09.30 цагийн үед хийдэд хулгай орлоо хэмээх дуудлага иржээ. Дуудлагын дагуу шалгахад, Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороонд орших “Дэчинравжаалин” хийдэд хулгайч орсон байна. Хулгайч тус хийдийн хамба ламын өрөөнд орж, бурханы тахил Гүнгарваатай шүүгээнээс нь 5 сая 240 мянган төгрөг, мөн бурханы урд талд байсан 700 мянган төгрөг, ширээн дээр байсан 200 мянган төгрөг нийт 6 сая 140 мянган төгрөгийг хулгайлжээ. Хэргийг Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтэст үргэлжлүүлэн шалгаж байна.Б.Чимэг





















































