Улаанбаатар хотод багавтар үүлтэй, цас орохгүй.

Улаанбаатар хотод багавтар үүлтэй, цас орохгүй. Салхи зүүн өмнөс секундэд 3-8 метр. 9-11 градус хүйтэн байна. Ихэнх нутгаар багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи нутгийн зүүн хэсгээр хойноос, бусад нутгаар зүүн өмнөөс секундэд 4-9 метр. Увс нуур, Дархадын хотгор, Идэр, Тэс голын сав газраар 13-18 градус хүйтэн, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Ерөө, Туул, Хэрлэн, Халх голын саваар 7-12 градус хүйтэн, Алтай өвөр говиор 3 градус хүйтнээс 2 градус дулаан, бусад нутгаар 4-9 градус хүйтэн байна.