Улаанбаатар
Өнөөдөр / 2026.11.29
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ: Ямар нэг дарга донгодохоос айх, халшрах зүйл байхгүй

2012-3-20
0
ЖИРГЭХ
УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ ерөнхий сайд С.Батболдод “Урт нэртэй хууль” гэгддэг Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийн хэрэгжилтийн талаар санал асуулга тавьжээ.
УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ ерөнхий сайд С.Батболдод “Урт нэртэй хууль” гэгддэг Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийн хэрэгжилтийн талаар санал асуулга тавьжээ. 2009 оны 7-р сарын 16-нд буюу хоёр жил, найман сар, дөрвөн хоногийн өмнө батлагдсан энэ хууль өнөөдрийг хүртэл хэрэгжихгүй байгааг тайлбарлахыг хүссэн байна. Өнгөрсөн оны 11-р сард иргэний хөдөлгөөнүүдийн нэхэмжлэлийн дагуу Сүхбаатар дүүргийн шүүх Засгийн газар хуулийг биелүүлэх үүрэг өгсөн. Гэсэн ч ерөнхий сайд болон салбарын сайдууд нь ажлаа хийхгүй байгаа гэлээ. Ашигт малтмалын хайгуул, олборлолтын үе эхлэхээс болохоос өмнө  хэрэгжүүлж эхлэхийг тэрбээр шаардаж байгаа юм. УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнээс цөөн асуултанд хариулт авлаа.

- Хууль  хэрэгжиж эхлээгүй байгаа нь ямар асуудалтай холбоотой вэ?

- Энэ хуулийг хэрэгжүүлэхэд Байгаль орчны сайд байсан Л.Гансүх маш хойрго хандсан. Хэрэв гурван сар гэж заасан хугацаанд нь энэ асуудлыг эхлүүлчихсэн бол хоёр жил гаруйн дараа яаж хийх вэ гээд сууж байх байхгүй. Харин ч бүрэн хэрэгжүүлж байх ёстой. Гол мөрөн, байгаль орчинд хохирол учруулбал хэдэн төгрөг гаргуулах вэ гэсэн нэгдсэн үнэлгээ нь гараагүй байна.  

- Салбарын сайд  нар нь ажлаа хийгээгүй бол хариуцлага хүлээх ёстой байх аа?

-Гол хариуцаж байгаа хүмүүс нь Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригт болон Байгаль орчны сайд асан Л.Гансүх нар. Гэтэл яг хууль хэрэгжүүлэх гэхээр Л.Гансүх Засгийн газраас гараад явчихсан. Одоо УИХ-ын сул гишүүн болоод өөрийн санаачилсан Байгаль орчны тухай багц хуулийн төслийг УИХ-д оруулаад, ажлын хэсгийг нь ахална гээд байгаа юм. Би бол нэлээн хардалттай байна. Л.Гансүх бол УИХ-аас баталсан хуулийг гурван жил хэрэгжүүлэхгүй хүлээлгэж байгаа хүн.  Өмнөговийн гүний усыг 20 жил ямар ч хяналтгүй ашиглуулах гэрээг Оюутолгойтой хийсэн нөхөр болохоор би хардаж байа. Байгаль орчны багц хуулийн дотор ямар нэгэн гадны эрх ашигт үйлчилсэн зүйл заалт орох магадлал байна. “Урт нэртэй хууль”-ийг хүчингүй болгох эсвэл саармагжуулах тийм бодлого, зорилго агуулж байна. Түүнийг засгаас гарсны дараа нэг зөвлөгөөн дээр хариуцсан төрийн нарийн бичгийн дарга нь тооцоо судалгаа нь буруу хийгдсэн гэсэн тайлбар хэлээд сууж байна. Салбарын шинэ сайд Цогтбаатар, ЭБЭХ-ний сайд Д.Зоригтод шаардлага тавьж байгаа.

- Засгийн газар ажлаа хийхгүй бол уг нь ерөнхий сайдад асуулга тавих биш, огцруулах асуудлыг ярих хэрэгтэй юм биш үү?

- Би Засгийн газрын хариуцлагатай хүмүүсийг удаа дараа огцруулах асуудал тавьж байсан. Өнөөдөр ч гэсэн бүрэн эрхийнхээ дагуу асуулга тавьж байна. Ерөнхий сайдтай хамтарч хэрэгжүүлнэ гэж байсан улс төрийн хүчин нь засгаас гараад явчихсан.

- МАН-аас намынхаа эсрэг зүйл ярилаа гээд эхнээс нь донгодоод эхэлчихсэн байгаа. Танд хариуцлага тооцно гэж бодохгүй байна уу?

- Би бол ямар нэгэн дарга, цэрэг донгодох болов уу гэж айх, халшрах, цочих юм байхгүй. Би бүрэн эрхийнхээ хугацаанд ард түмнээс өгсөн мандатын дагуу хэрэгжүүлэх ажилдаа эзэн ёсоор хандаж байгаа. Өнөөдөр ганцхан энэ асуудлыг яриагүй. Өмнөх 2004-2008 онд ч гэсэн Экологийн ногоон бүсийн төсөл хэлэлцүүлж байсан. Үүний үргэлжлэл болгож, үүргийнхээ дагуу асуулга тавьж байгаа. Ямар нэг юмнаас дальдраад байх зүйл миний хувьд байхгүй.

- Нөхөн төлбөрийг олгохдоо компаниудад ялгавартай хандаад байна гэсэн шүүмжлэл байгаа. Энэ хэр үнэний ортой вэ?

- Компаниудад ялгавартай хандаж байгаа гэсэн мэдээлэл алга байна. Гэхдээ хуулийг гууль болгохдоо сайн. Хөрөнгө мөнгөтэй нь өмнө нь огт илэрч гараагүй хувийн зөвшөөрлүүдээ хилийн зааг руу оруулах, улсаас олгох нөхөн төлбөрт өөрийн компанийг хамруулах зэрэг хандлагууд байгаа нь бодитой яригдаж байгаа.

- Ямар компаниуд байгаль орчинд хамгийн их хохирол учруулж байна вэ?

- Тухайлбал Архангай аймгийн Цэнхэр сумын нутагт орших “Монгол газар” компаний эзэмшиж байгаа дөрвөн тусгай зөвшөөрлийн хэмжээнд тооцоход нөхөн төлбөрийн хэмжээ 4 их наяд 887,3 сая төгрөг байгаа. Энэ хуулийг хэрэгжүүлэхгүй байх гол чагт нь зөвшөөрөлтэй байсан компаниудад 5.3 их наяд төгрөгийг төрөөс өгөх болно гэсэн асуудал тавьдаг. Гэтэл учруулсан хохирлыг тооцвол түүнээс хамаагүй илүү дүн гарна. Алдарт Ц.Мянганбаярын “Монгол газар” компаний дөрөвхөн тусгай зөвшөөрөл дээр тооцоход ийм байна. Тиймээс яг дэргэд нь үйл ажиллагаа явуулж байгаа “Алтан дорнод”-ийг шалгавал үүнээс илүү тооцоо гарна.

- Ярилцсанд баярлалаа.

 

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Арьс судлалын үндэсний төвд агаар шүүгч хүлээлгэн өглөө
Монголын баг, тамирчид бишкекийг зорилоо
Улсын шалгалт зохион байгуулах хуваарь гарчээ
Оюутан цэргийн бүртгэл ирэх сарын 2-ноос эхэлнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Зочин (202.131.226.194)
    Бат-эрдэнэ аварга ч баавартай байна доо бусад нь бүгд Батболдын бөгсийг долоож яваа биз
    2012 оны 03 сарын 21 | Хариулах
  • Зочин (182.160.62.211)
    awargaa demjij bn amjilt
    2012 оны 03 сарын 20 | Хариулах
  • MAH baga huraliin heseg gishyyd (122.201.18.139)
    yostoi shudarga hyn taniig namiin baga hural deer demjih hyn olon bga shyy, unuugiin udirdlagiig ungaah tal deer tantai niilj bolno, bid oluulaa bolj chadna
    2012 оны 03 сарын 20 | Хариулах
  • зочин (182.160.53.230)
    8 жил тухаллаа. Одоо дурдатгалаа бичсэн шээг суувал барав дархан аваргаа
    2012 оны 03 сарын 20 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • CS2-ын солилцоо наймааны бодлого
    12 цаг 12 мин
  • Депортиво болон Барселона: Каталончууд аваргын байр сууриа хадгалж чадах уу?
    12 цаг 31 мин
  • Улаанбаатарын УТАА У.Хүрэлсүхийн үед буурсан гэдгийг Х.Нямбаатар хэлж байсан БАРИМТ
    21 цаг 15 мин
  • Nvidia компани Зүүн Өмнөд Азийн дөрвөн улсад AI сервер нийлүүлэхээ түр зогсоожээ
    21 цаг 22 мин
  • Их Британийн төрийн үйлчилгээ кибер халдлагын улмаас доголдож, тэтгэмжийн цахим системүүдийг түр хаажээ
    21 цаг 30 мин
  • Сумын заанууд дундаа БААВАРЛАЖ буй Д.Саранцогт гэж хэн бэ?
    22 цаг 44 мин
  • Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын заан Д.Саранцогт ХОЁР дахиа түрүүллээ
    23 цаг 2 мин
  • Улаанбаатарт өдөртөө 8 хэм хүйтэн байна
    23 цаг 8 мин
  • Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын егөөдсөн мэдэгдэл
    Уржигдар 17 цаг 57 мин
  • Баянгол дүүрэг Япон Улсын Ибараки мужийн Намэгата хоттой хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
    Уржигдар 17 цаг 13 мин
  • Ирэх 10 хоногийн цаг агаарын ТӨЛӨВ
    Уржигдар 16 цаг 59 мин
  • УИХ-ын гишүүдээс Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл өргөн мэдүүлэв
    Уржигдар 15 цаг 26 мин
  • С.Төрболд: Эх орноо, шигшээ багаа хүндэтгээд үндэсний хувцасаа өмсөн тоглолтоо үзлээ
    Уржигдар 13 цаг 00 мин
  • Япон–Монголын бизнес түншлэлийн уулзалт боллоо
    Уржигдар 12 цаг 55 мин
  • Д.Медведев НАТО болон Украиныг оросын цөмийн цохилт өгөх “улаан шугам”-ыг давсан гэж анхааруулав
    Уржигдар 12 цаг 52 мин
  • Н.Номтойбаяр: "Бодь"-ийн нууц гэрээтэй холбоотой асуудлыг цогцоор нь шалгана
    Уржигдар 12 цаг 09 мин
  • “Plus Size”-ийн дуулиан тарьсан Б.Бат-Эрдэнэ төрийн “гал тогоо”-г атгавал дараагийн шоу нь юу байх вэ?
    Уржигдар 11 цаг 29 мин
  • С.Даваасүрэнг хилээр гарахыг хязгаарлах эсэхийг өнөөдөр шийдвэрлэнэ
    Уржигдар 10 цаг 57 мин
  • УИХ: Эрүүл мэндийн тухай хуулийг хэлэлцэнэ
    Уржигдар 10 цаг 18 мин
  • Кварацхелия болон Дуэ наргүйгээр Пари Сен-Жермений тоглолт хэрхэн өөрчлөгдөв?
    Уржигдар 10 цаг 14 мин
  • Статистик: Аваргууд түрүүлдэг "Улс тунхагласны ойн барилдаан"
  • Титмийн эзнийг үлдээж, дэлхийн тэмцээнд туулайчилж явсан 30 настай мисс О.Намуунаагийн тухай баримтууд
  • Авсан цолоо түрүүгээр мялаасан Улсын заан Д.Алтанцоожийн тухай 24 баримт
  • Ш.Энхийн-Од 24 насандаа МУГТ болж байгаа бол Н.Нандинхүсэл 18 насандаа болж байв
  • Маргааш болох Улс тунхагласны ойд зодоглох 128 бөхийн нэрс
  • Өнөө жилийн шилдгийн шилдэг аймгийн наадмын түрүү бөхөөр тодорсон М.Эрхэмбаяр гэж хэн бэ?
  • 24 БАРИМТ: Английн улаан хайрцаг ба Монголын шуудангийн түүх
  • Зам товчлох зорилгоор мөсөн дээгүүр зорчихгүй байхыг анхаарууллаа
  • Засгийн газар: Хууль бус хөрөнгө хураан авах тухай хуулийн төслийг хэлэлцэнэ
  • Санхүү, төсөв, татвар, гаалийн чиглэлийн зөвшөөрөл ба бизнесийн орчин сэдэвт арга хэмжээ эхэллээ
  • Томуу, томуу төст өвчнөөр 0-1 насныхан түлхүү өвчилж байна
  • Ирэх арав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • Улс тунхагласны баяраар автомашины дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй 
  • Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 1909 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
  • Спортын арбитрын шүүх Мароккогийн Африкийн аваргын цомыг хурааж, Сенегал өглөө
  • 72 настай Жэки Чан “Rush Hour” цувралын дөрөвдүгээр ангид тоглохоор болжээ
  • Хувийн тоглолт хийж байгаа горилогчдодоо, тухайлбал Г.Занданшатарт МАН анхааруулга өгчээ
  • ФОТО: Тоглогчдын гангараа...
  • Танилц: Энэ долоо хоногт УИХ-ын чуулганаар хэлэлцэх асуудлууд
  • Өмнөд Солонгосын боловсролын сайд элсэлтийн шалгалтын үеэр AI ашиглан хуулсан хэргээс үүдэн огцорлоо
  • Өнөө жилийн шилдгийн шилдэг аймгийн наадмын түрүү бөхөөр тодорсон М.Эрхэмбаяр гэж хэн бэ?
  • Статистик: Аваргууд түрүүлдэг "Улс тунхагласны ойн барилдаан"
  • Кварацхелия болон Дуэ наргүйгээр Пари Сен-Жермений тоглолт хэрхэн өөрчлөгдөв?
  • Спортын арбитрын шүүх Мароккогийн Африкийн аваргын цомыг хурааж, Сенегал өглөө
  • Маргааш болох Улс тунхагласны ойд зодоглох 128 бөхийн нэрс
  • Титмийн эзнийг үлдээж, дэлхийн тэмцээнд туулайчилж явсан 30 настай мисс О.Намуунаагийн тухай баримтууд
  • Авсан цолоо түрүүгээр мялаасан Улсын заан Д.Алтанцоожийн тухай 24 баримт
  • Хувийн тоглолт хийж байгаа горилогчдодоо, тухайлбал Г.Занданшатарт МАН анхааруулга өгчээ
  • Санхүү, төсөв, татвар, гаалийн чиглэлийн зөвшөөрөл ба бизнесийн орчин сэдэвт арга хэмжээ эхэллээ
  • “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК ЧИНГИС ХААН ҮНДЭСНИЙ БАЯЛГИЙН САНД 675.7 ТЭРБУМ ТӨГРӨГ ТӨВЛӨРҮҮЛЛЭЭ
  • 72 настай Жэки Чан “Rush Hour” цувралын дөрөвдүгээр ангид тоглохоор болжээ
  • Монгол хэл, бичгийн болон элсэлтийн шалгалтын бүртгэл өнөөдөр дуусна
  • НАТО Польшид эрт сэрэмжлүүлэх системийн нисэх онгоц байршуулахаар болжээ
  • Зам товчлох зорилгоор мөсөн дээгүүр зорчихгүй байхыг анхаарууллаа
  • С.Цогтбаяр, С.Цацралт нарыг Соёлын элчээр томилжээ
  • Нийслэлийн 2027 оны төсвийн төслийн нийт орлогыг 4.6 их наяд төгрөг байхаар тооцжээ
  • Шилжилтийн үе ба улс төрийн хямрал: Дэлхийн сургамж, Монголын гарц
  • Ормузын хоолойд хөлөг онгоцнуудын эсрэг халдлага дайн эхэлснээс хойших хамгийн өндөр түвшинд хүрэв
  • Монголын эзэнт улс, монголын соёлыг дэлхийд сурталчилна
  • PGL Major Singapore 2026: Энэ оны хамгийн том CS2 тэмцээн
24 баримт
  • Сумын заанууд дундаа БААВАРЛАЖ буй Д.Саранцогт гэж хэн бэ?
  • Монголын мото спортын түүхэнд "Дэлхийн цомын аварга" болсон анхны тамирчин П.Мөрөнгийн тухай 24 баримт
  • Авсан цолоо түрүүгээр мялаасан Улсын заан Д.Алтанцоожийн тухай 24 баримт
  • 24 БАРИМТ: Дэлхий дээр Тусгаар тогтнолын өдрийг 80 улс тэмдэглэдэг
  • Ээж, эхнэрийн дүрээр "Дэлхийн мисс"ийн титмийн хүртэж буй анхны хүн Женнифер Баррето гэж хэн бэ?
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК