Улаанбаатар
Өнөөдөр / 2026.11.29
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Шүүхийн шийдвэр бүхэн зөв байдаг уу?

2012-3-20
0
ЖИРГЭХ
Цагдаагийн удирдлагуудыг хорих шүүхийн шийдвэр гарснаас хойш хэд хоног өнгөрлөө. Хэвлэл мэдээллийнхэн ч уг хэрэг явдалтай холбоотой мэдээ мэдээллийг цаг алдалгүй шуурхай хүргэж байна.
  Цагдаагийн удирдлагуудыг хорих шүүхийн шийдвэр гарснаас хойш хэд хоног өнгөрлөө. Хэвлэл мэдээллийнхэн ч уг хэрэг явдалтай холбоотой мэдээ мэдээллийг цаг алдалгүй шуурхай хүргэж байна. Гэхдээ сэтгүүлчид дээрх асуудлыг аль өнцгөөс харж, үнэлж цэгнэж байна вэ, үнэн бодитой мэдээлэл түгээж чадаж байна уу, үгүй юү гэдэг нь бас л чухал сэдэв. Яагаад гэвэл долдугаар сарын нэгний хэрэг бол үнэхээр нарийн төвөгтэй, ээдрээтэй асуудал. Энэ утгаараа улс төрийн нөлөөлөл өчүүхэн бага хэмжээгээр ч орох ёсгүй. Түүнд хяналт тавьж, мэргэжлийн үнэн зөв дүгнэлт гарч чадаж байгаа эсэхийг нарийн тандаж мэдээлэх нь сэтгүүлчдийн үүрэг. Гэтэл зарим сонин хэвлэл, телевизээр илт нэг талыг барьсан агуулгатай мэдээ, нийтлэл тодорхой хэмжээгээр ажиглагдах болсныг уншигчид анзаарчээ.  
 
  Нэгэн өдөр тутмын сонинд нийтлэгдсэн “Шүүхийг шүтэхүй” өгүүлэлд “Монгол Улсын Шүүхийн тухай хуульд “Шүүхийн шийд¬вэрийг Монгол Улсын нутаг дэвсгэрт байгаа иргэн, албан тушаал¬тан, аж ахуйн нэгж байгууллага зөвхөн биелүүлэх үүрэгтэй”. Мөн “Шүүхийн шийд¬вэр нь хууль ёсны ба үндэслэлтэй эсэхийг зөвхөн дээд шатны шүүх дүгнэнэ” гэж заасан байдаг. Тэгвэл шүүхээс гаргасан цагдан хорих шийдвэрийг цагдаагийн байгууллага бие¬лүү¬лэх үүрэгтэй. Энэ үүргээ бие-лүүлэхээс татгалзаж, зохион бай¬гуулалттай эсэргүүцэхээ мэдэгд¬сэн Монголын цагдаа¬гийн байгууллага юу хий¬чи¬хэв ээ? Хууль сахиулагч, цагдаа¬гийнхан энэ үйлдлээрээ Монголын нийгмийг хааш нь юу руу чирч яваагаа ухаарч байна уу гэж асууя. Эгзэг нь таарвал хулгана зааныг чирээд нүх рүү унагачихдаг юм гэсэн” гэгчлэн бичжээ. Бас нэгэн сэтгүүлч “Би айж байна” гарчигийн дор “Би жирийн иргэн. Тийм учраас л  үүнийг бичиж сууна.  Би   2008 оны долоодугаар сарын 1-нд болсон үйл явдлаас үүдээд  цагдаагаас сүнсээ зайлтал айдаг болсон. Гэвч цаг хугацаа аливаа зүйлийг мартагнуулдагийн жишгээр энэ тухай бодох сөхөөгүй явж.  Гэтэл уржиг¬дар Сүхбаатар дүүргийн  шүүхийн шийдвэрийг цагдаа  нар биелүүлэхээс татгалзсан нь эл айдсыг сэргээлээ. Одоо мөрдөж буй хуулиар бол Монгол Улсад эцсийн шийдвэрийг гаргадаг ганц байгууллага бол шүүх. Шүүхийн шийдвэр эцсийнх байх ёстой. Шүүхийн шийд¬вэрийг үг дуугүй биелүүлдэг байх хуультай. Зарим нь са¬нал зөрж магадгүй ээ. Гэхдээ би л лав тэгж боддог.  Энэ улсын иргэн бүр хуульд захирагдаж амьдрах ёстой. Ингэж ч итгэдэг.  Гэтэл ур-жигдар юу болов оо… 2008 оны долоодугаар сарын 1-нд Монголын цагдаа  МАХН-ын байрыг хамгаалж дөрвөн ир¬гэнээ  буудан  хороосон юм. Эл хэргийг таслан шүүх  шүүх хурал Сүхбаатар дүүргийн шүүхийн байранд болов. Шүүх хурал ч гэж дээ, дөнгөж нээгээд  хэрэгт холбогдсон цагдаагийн дөрвөн хурандаад  таслан сэргийлэх арга хэмжээ авч  хорих шийдвэр гаргалаа.  Гэтэл шүүхийн байранд ажил үүргээ гүйцэтгэж шүүхийн шийдвэрийг биелүүлэх ёстой цагдаа нар “Бид дарга нараа хорихгүй. Тэд буруугүй” гээд хөдөлсөнгүй. Ингэж  төр, ард түмнийхээ төлөө амиа өгнө гэж тангараг өргөсөн цагдаа нар шүүхийн шийдвэрийг эсэргүүцэв” гэж ”үзэл сурталджээ”.

   Энэ хоёр өгүүллийн агуулга гарчигнаасаа л шүүхийн шийдвэрийг, цаашилбал ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн байр суурийг эерэг өнцгөөс харж тайлбарлахад чиглэгдсэн нь тодорхой байна. Хамгийн гол нь  “Шүүхийн шийдвэр л эцсийн бөгөөд мэргэн байдаг. Цагдаагийн экс дарга нар буудах тушаал өгснөөр хүний амь эрсдсэн. Үүнийг шударга шүүх тогтоолоо” гэдэг санааг иргэдэд тулгах гэж хичээжээ. Үнэн хэрэгтээ манай шүүх маргаантай, хуудуутай шийдвэр гаргаж байгаагүй гэж үү? Ажлын хариуцлага алдаж, өрөөсгөл дүгнэлт гаргаж байсан нь  хууль, шүүхийн практикийг тойроогүй тохиолдол гэдэгтэй санал нийлэхгүй хүн ховор биз ээ. Шүүхийг шинэчлэх уриалга төр засгийн хэмжээнд яригдаж байгаа нь үүний нотолгоо биш гэж үү?

  “Би буудах тушаал огт өгөөгүй гэдгээ олон дахин хэлсэн. Байлдааны сум тавьж өгч болохгүй, байлдааны сумаар буудахгүй шүү гэдэг үүргийг цагдаагийнхандаа өгсөн. Манай цагдаагийнхан миний үүргийг авсан гэдгээ баталдаг, хөндлөнгийн хүмүүс ч нотолдог. Хэн нэгний хийсэн хэргийн төлөө, үймээнийг тараах ажиллагаанд оролцсон гэдгээр нь зориуд цагдаагийнхныг буруутгаж байгаа л ажиллагаа. Байлдааны сум хэрэглээгүй, манай цагдаа хүн алаагүй. Ийм байхад биднийг цэргийн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэж байгаа нь үндэслэлгүй. Тухайн үед би дотоодын цэргийн дарга байгаагүй. Үймээнийг тараах ажиллагаанд ч дотоодын цэрэг оролцоогүй. Иймээс энэ бол үнэндээ гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй асуудал. Ийм байхад Сүхбаатар дүүргийн шүүх биднийг хилсээр буруутгах гэж, хорих гэж байгаа нь ноцтой гажуудал”. Энэ бол Ч. Амарболд генералын шүүх хурлын дараа илэрхийлсэн байр суурь. Хуулийн салбарт, ялангуяа хууль хэрэгжүүлэх түвшинд олон жил ажилласан хүний үзэл бодол. Шүүх түүний мэдүүлгийг батлах баримтыг шаардах, улмаар түүнд тулгуурлаж шийдвэрээ гаргах талаар хангалтгүй ажиллаж байна гэж үзэж буй жирийн иргэд, сэжигтнүүдийн өмгөөлөгчдийн байр суурийг нохой хуцахын дайтай үл тоож, зөвхөн цагдаа, улмаар нэгэн улст өрийн хүчнийг яллавал  шударга шүүхийн шинжийг илэрхийлж чадахгүй билээ.

   Ер нь цагдаагийн удирдлагуудын хэрэг явдалтай холбогдуулж цагдаагийн нэр хүндийг нийтэд унагаах  нь нийгэмд ямар хор хохиролтойг улстөрчид мэдэхийн дээдээр мэдэж байгаа. Гэхдээ “Шүүхийн байрыг бүсэлж, иргэдийг айдаст автуулсан цагдаа үүргээ гүйцэтгэсэн гэв үү” гэгчлэн бичүүлж, иргэн цагдаа хоёрыг үл ойлголцолд хүргэх ажлаасаа татгалзахгүй байгаа нь эмгэнэлтэй.


0
ЖИРГЭХ
Санал болгох
Арьс судлалын үндэсний төвд агаар шүүгч хүлээлгэн өглөө
Монголын баг, тамирчид бишкекийг зорилоо
Улсын шалгалт зохион байгуулах хуваарь гарчээ
Оюутан цэргийн бүртгэл ирэх сарын 2-ноос эхэлнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • SANDAGAA (213.128.189.90)
    BUH ESERGUUTSSEN TSAGDAAG HORIH HEREGTEI.GUTSEE.
    2012 оны 03 сарын 21 | Хариулах
  • Зочин (202.179.18.140)
    шүүгч ч гэсэн хүн болохоор сонирхолийн зөрчил байдаг юм байна гэдгийг эндээс олж харж байна
    2012 оны 03 сарын 20 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • CS2-ын солилцоо наймааны бодлого
    12 цаг 12 мин
  • Депортиво болон Барселона: Каталончууд аваргын байр сууриа хадгалж чадах уу?
    12 цаг 31 мин
  • Улаанбаатарын УТАА У.Хүрэлсүхийн үед буурсан гэдгийг Х.Нямбаатар хэлж байсан БАРИМТ
    21 цаг 15 мин
  • Nvidia компани Зүүн Өмнөд Азийн дөрвөн улсад AI сервер нийлүүлэхээ түр зогсоожээ
    21 цаг 22 мин
  • Их Британийн төрийн үйлчилгээ кибер халдлагын улмаас доголдож, тэтгэмжийн цахим системүүдийг түр хаажээ
    21 цаг 30 мин
  • Сумын заанууд дундаа БААВАРЛАЖ буй Д.Саранцогт гэж хэн бэ?
    22 цаг 44 мин
  • Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын заан Д.Саранцогт ХОЁР дахиа түрүүллээ
    23 цаг 2 мин
  • Улаанбаатарт өдөртөө 8 хэм хүйтэн байна
    23 цаг 8 мин
  • Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын егөөдсөн мэдэгдэл
    Уржигдар 17 цаг 57 мин
  • Баянгол дүүрэг Япон Улсын Ибараки мужийн Намэгата хоттой хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
    Уржигдар 17 цаг 13 мин
  • Ирэх 10 хоногийн цаг агаарын ТӨЛӨВ
    Уржигдар 16 цаг 59 мин
  • УИХ-ын гишүүдээс Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл өргөн мэдүүлэв
    Уржигдар 15 цаг 26 мин
  • С.Төрболд: Эх орноо, шигшээ багаа хүндэтгээд үндэсний хувцасаа өмсөн тоглолтоо үзлээ
    Уржигдар 13 цаг 00 мин
  • Япон–Монголын бизнес түншлэлийн уулзалт боллоо
    Уржигдар 12 цаг 55 мин
  • Д.Медведев НАТО болон Украиныг оросын цөмийн цохилт өгөх “улаан шугам”-ыг давсан гэж анхааруулав
    Уржигдар 12 цаг 52 мин
  • Н.Номтойбаяр: "Бодь"-ийн нууц гэрээтэй холбоотой асуудлыг цогцоор нь шалгана
    Уржигдар 12 цаг 09 мин
  • “Plus Size”-ийн дуулиан тарьсан Б.Бат-Эрдэнэ төрийн “гал тогоо”-г атгавал дараагийн шоу нь юу байх вэ?
    Уржигдар 11 цаг 29 мин
  • С.Даваасүрэнг хилээр гарахыг хязгаарлах эсэхийг өнөөдөр шийдвэрлэнэ
    Уржигдар 10 цаг 57 мин
  • УИХ: Эрүүл мэндийн тухай хуулийг хэлэлцэнэ
    Уржигдар 10 цаг 18 мин
  • Кварацхелия болон Дуэ наргүйгээр Пари Сен-Жермений тоглолт хэрхэн өөрчлөгдөв?
    Уржигдар 10 цаг 14 мин
  • Статистик: Аваргууд түрүүлдэг "Улс тунхагласны ойн барилдаан"
  • Титмийн эзнийг үлдээж, дэлхийн тэмцээнд туулайчилж явсан 30 настай мисс О.Намуунаагийн тухай баримтууд
  • Авсан цолоо түрүүгээр мялаасан Улсын заан Д.Алтанцоожийн тухай 24 баримт
  • Ш.Энхийн-Од 24 насандаа МУГТ болж байгаа бол Н.Нандинхүсэл 18 насандаа болж байв
  • Маргааш болох Улс тунхагласны ойд зодоглох 128 бөхийн нэрс
  • Өнөө жилийн шилдгийн шилдэг аймгийн наадмын түрүү бөхөөр тодорсон М.Эрхэмбаяр гэж хэн бэ?
  • 24 БАРИМТ: Английн улаан хайрцаг ба Монголын шуудангийн түүх
  • Зам товчлох зорилгоор мөсөн дээгүүр зорчихгүй байхыг анхаарууллаа
  • Засгийн газар: Хууль бус хөрөнгө хураан авах тухай хуулийн төслийг хэлэлцэнэ
  • Санхүү, төсөв, татвар, гаалийн чиглэлийн зөвшөөрөл ба бизнесийн орчин сэдэвт арга хэмжээ эхэллээ
  • Томуу, томуу төст өвчнөөр 0-1 насныхан түлхүү өвчилж байна
  • Ирэх арав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • Улс тунхагласны баяраар автомашины дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй 
  • Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 1909 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
  • Спортын арбитрын шүүх Мароккогийн Африкийн аваргын цомыг хурааж, Сенегал өглөө
  • 72 настай Жэки Чан “Rush Hour” цувралын дөрөвдүгээр ангид тоглохоор болжээ
  • Хувийн тоглолт хийж байгаа горилогчдодоо, тухайлбал Г.Занданшатарт МАН анхааруулга өгчээ
  • ФОТО: Тоглогчдын гангараа...
  • Танилц: Энэ долоо хоногт УИХ-ын чуулганаар хэлэлцэх асуудлууд
  • Өмнөд Солонгосын боловсролын сайд элсэлтийн шалгалтын үеэр AI ашиглан хуулсан хэргээс үүдэн огцорлоо
  • Өнөө жилийн шилдгийн шилдэг аймгийн наадмын түрүү бөхөөр тодорсон М.Эрхэмбаяр гэж хэн бэ?
  • Статистик: Аваргууд түрүүлдэг "Улс тунхагласны ойн барилдаан"
  • Кварацхелия болон Дуэ наргүйгээр Пари Сен-Жермений тоглолт хэрхэн өөрчлөгдөв?
  • Спортын арбитрын шүүх Мароккогийн Африкийн аваргын цомыг хурааж, Сенегал өглөө
  • Маргааш болох Улс тунхагласны ойд зодоглох 128 бөхийн нэрс
  • Титмийн эзнийг үлдээж, дэлхийн тэмцээнд туулайчилж явсан 30 настай мисс О.Намуунаагийн тухай баримтууд
  • Авсан цолоо түрүүгээр мялаасан Улсын заан Д.Алтанцоожийн тухай 24 баримт
  • Хувийн тоглолт хийж байгаа горилогчдодоо, тухайлбал Г.Занданшатарт МАН анхааруулга өгчээ
  • Санхүү, төсөв, татвар, гаалийн чиглэлийн зөвшөөрөл ба бизнесийн орчин сэдэвт арга хэмжээ эхэллээ
  • “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК ЧИНГИС ХААН ҮНДЭСНИЙ БАЯЛГИЙН САНД 675.7 ТЭРБУМ ТӨГРӨГ ТӨВЛӨРҮҮЛЛЭЭ
  • 72 настай Жэки Чан “Rush Hour” цувралын дөрөвдүгээр ангид тоглохоор болжээ
  • Монгол хэл, бичгийн болон элсэлтийн шалгалтын бүртгэл өнөөдөр дуусна
  • НАТО Польшид эрт сэрэмжлүүлэх системийн нисэх онгоц байршуулахаар болжээ
  • Зам товчлох зорилгоор мөсөн дээгүүр зорчихгүй байхыг анхаарууллаа
  • С.Цогтбаяр, С.Цацралт нарыг Соёлын элчээр томилжээ
  • Нийслэлийн 2027 оны төсвийн төслийн нийт орлогыг 4.6 их наяд төгрөг байхаар тооцжээ
  • Шилжилтийн үе ба улс төрийн хямрал: Дэлхийн сургамж, Монголын гарц
  • Ормузын хоолойд хөлөг онгоцнуудын эсрэг халдлага дайн эхэлснээс хойших хамгийн өндөр түвшинд хүрэв
  • Монголын эзэнт улс, монголын соёлыг дэлхийд сурталчилна
  • PGL Major Singapore 2026: Энэ оны хамгийн том CS2 тэмцээн
24 баримт
  • Сумын заанууд дундаа БААВАРЛАЖ буй Д.Саранцогт гэж хэн бэ?
  • Монголын мото спортын түүхэнд "Дэлхийн цомын аварга" болсон анхны тамирчин П.Мөрөнгийн тухай 24 баримт
  • Авсан цолоо түрүүгээр мялаасан Улсын заан Д.Алтанцоожийн тухай 24 баримт
  • 24 БАРИМТ: Дэлхий дээр Тусгаар тогтнолын өдрийг 80 улс тэмдэглэдэг
  • Ээж, эхнэрийн дүрээр "Дэлхийн мисс"ийн титмийн хүртэж буй анхны хүн Женнифер Баррето гэж хэн бэ?
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК