Дуучин У.Хьюстоныг онгоцтой усандаа
живж нас барсны дараа “Алуулсан байж магадгүй” гэсэн таамаглал гараад байсан
билээ. Найз залууг нь энэ хэргийг үйлдсэн байх ч гэсэн яриа гарч байсан. Тэгвэл
түүнд хийсэн задлан шинжилгээний хариу өчигдөр гарчээ.Задлан шинжилгээгээр дуучны биеэс кокаин болон өөр бусад төрлийн хар тамхины бэлдмэл илэрсэн байна. Кокаины үйлчлэл дуучныг зүрхний дутагдалд хүргэж, улмаар үхлийн шалтгаан болжээ гэсэн дүгнэлтийг шүүх эмнэлэг гаргасан байна. Хэдийгээр ийм дүгнэлт гарсан ч дуучны үхлийн талаарх янз бүрийн цуу ярианд цэг тавьж чадахгүй нь тодорхой юм. Шүүх эмнэлгийн дүгнэлт дуучныг ваннтай усандаа унах үедээ амьд байсан гэж гарсан нь фэнүүдийг нь ихэд харамсахад хүргэж байгаа юм. Өөрөөр хэлбэл, дуучин усанд ороогүй байсан бол хэсэг хугацаанд ухаан алдаад сэргэх боломжтой байж.





















































