Улаанбаатар
Өнөөдөр / 2026.11.29
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Д.Дорлигжав: О.Магнай, Ж.Батзандан нарын хэргийг сэргээн шалгах боломжгүй

2012-3-23
0
ЖИРГЭХ
Цагдаагийн экс дарга нарын шүүх хурал болж, тэднийг цагдан хорьсноос хойш нийгэмд багагүй дуулиан тариад байгаа. Уг асуудлыг улс төржүүлж байна гэх хүн ч олон байна. Тус асуудлаар Улсын ерөнхий прокурор Д.Дорлигжавтай ярилцлаа.
    Цагдаагийн экс дарга нарын шүүх хурал болж, тэднийг цагдан хорьсноос хойш нийгэмд багагүй дуулиан тариад байгаа. Уг асуудлыг улс төржүүлж байна гэх хүн ч олон байна. Тус асуудлаар Улсын ерөнхий прокурор Д.Дорлигжавтай ярилцлаа.

-Цагдаагийн экс дарга нарын шүүх хурлыг улс төржүүлж байна гэх хүн олон байна?

-Аливаа нэг хэрэг шүүхэд шийдэгдээд журмаараа явах ёстой. Шаардлагатай гэвэл дараа нь тайлбар хийж болдог. Гэтэл энэ хэргийг хэтэрхий улс төржүүлж, буруугаар тайлбарлаж, шүүн таслах ажиллагааны тасралтгүй үргэлжлэх зарчим алдагдах, төрийн шүүх үйл ажиллагаа явуулж болохгүй болтол нь дарамтлах, өндөр албан тушаалтнууд элдэв тайлбар, мэдэгдэл гаргаж, хуулийн байгууллагад ноцтой бэрхшээл учруулж байна. Мөн олон түмнийг төөрөгдүүлсэн баримтгүй мэдээ материал их цацаж байна. Хүн өөрийгөө зөвтгөх оролдлого хийж болно. Гэхдээ тэр нь хуулийн хүрээнд үндэслэлтэй нотолгоотой байх ёстой. Гэтэл нийгмийг төөрөгдүүлсэн, нийгмийн дэмжлэг авахыг оролдсон хөдөлгөөн болгож, зохион байгууллахыг оролдсон байдал ажиглагдаж байна. Харамсалтай нь уг хэрэгт төрийн өндөр албан тушаалтнууд оролцоод байгаа учир төвөгтэй байна.

-Цагдаагийн экс удирдлагуудийг хүчингүй болсон зүйл ангиар зүйлчилсэн гээд байгаа? 


-Тэднийг буруу зүйл ангиар зүйлчилсэн, хүчингүй болсон зүйл ангиар зүйлчилсэн гэж ярьдаг. Яагаад Эрүүгийн хуулийн 274 дүгээр ангид заасан зүйл ангиар зүйлчилсэн бэ гэхээр, Зэвсэгт хүчин бусад цэрэгт алба хааж байгаа үүрэг гүйцэтгэж байгаа дайчлагаар татагдсан хүмүүс энэ үйл ажиллагааг явуулж байх үедээ хэрэг үйлдсэн бол цэргийн гэмт хэрэгт тооцож ял шийтгэнэ гэсэн байгаа. Гэтэл Хууль зүйн сайд, цагдаагийн дарга, хууль зүйн байнгын хорооны даргаас эхлээд бүх хүмүүс нь хуучин хуулиар шийтгэж байна гэдэг. 2008 оны хоёрдугаар сарын 1-нд хуулинд нэмэлт өөрчлөлт оруулж, Хилийн цэрэг, дотоодын цэргийн албан хаагчид цэргийн гэмт хэргийн сувьект болно гэсэн байгаа. Өөрсдөө хуулиа тогтоочихоод одоо энэ хуулиар буруутгаж байна буруу биш гээд байгаа нь зүйд нийцэхгүй.

-Танайхаас цагдаа буудсаныг тогтоосон гэж олон удаа мэдэгдээд байгаа?


-Ер нь хөдлөшгүй баримтаар тогтоосон учраас шүүхээр шийдвэрлүүлэхээр шилжүүлээд байгаа. Хэрвээ баримт хангалтгүй байсан бол хэргийг мөрдөн байцаалтад буцааж болно.

-Тэгвэл яагаад хэн хэнийг буудсаныг шалгаж байгаа гэж мэдэгдээд байгаа юм бэ?


-Хэвлэлийнхэн цагдаагийн экс удирдлагуудын хэргийг, цагдаа хүн буудсан хэрэгтэй хольж ойлгоод байна. Цагдаагийн экс удирдлагууд үүрэгт ажлаа зохих ёсоор биелүүлээгүй, хариуцлага алдсанаас болж хүний амь нас хохирсон гэдгээр буруутгагдаад байгаа. Өөрөөр хэлбэл, Аюулгүй байдлыг хангах ёстой, хэв журмыг сахиулах ёстой болохоос хүн алаад явж байх ёсгүй. Тэгэхээр хүн буудах үүрэг өгөөгүй гэдэг нь хүмүүсээ зөв удирдаж чадаагүйгээс хүний амь нас хохирсон гэж буруутгаж байгаа юм. Хүн буудсан гэх цагдаагийн хэргийг бол шалгаж байгаа.

-Монголын ард түмэн цагдаагийн дарга нар хариуцлага алдсан эсэхийг биш, хэн буудсаныг нь тогтоохыг хүсэж байгаа?


-Тогтоохын тулд ажиллаж байна.

-Уг нь хурандаа нарт холбогдох хэргийг Өршөөлийн хуульд хамруулсан байдаг. Гэтэл яагаад сэргээн шалгах болов. Өршөөлийн хуульд хамруулсан хэргийг сэргээн шалгадаг тохиолдол байдаггүй гэсэн? 


-Хохирогчдын ар гэрийнхэн тэдэнд холбогдох хэргийг буруу зүйлээр зүйлчилж, цагдаагийн дарга нарыг ялаас чөлөөлсөн хэмээн хууль зүйн үндэслэлийг өмгөөлөгчдийнхөө хамт гаргасан. Прокурорын байгууллага өргөдлийг хүлээн авч хэлэлцээд, хуулийн үндэслэлтэй хэмээн сэргээсэн.

-Зүйл ангийг буруу хэмээн Ч.Амарболдын өмгөөлөгч О.Алтангэрэл Үндсэн хуулийн цэцэд хандсан байгаа. Цэцэд маргаан үүссэн байхад түтгэлзэх ёстой байдаг гэсэн?


-Энэ бол шүүхийн асуудал. Шүүх үйл ажиллагаа үргэлжлүүлэх үү, завсарлах уу, түтгэлзүүлэх үү, ямар шийдвэр гаргах нь шүүх өөрөө мэднэ. Прокурорын байгууллагаас мэдэгдэл хийх эрх байхгүй.

-Үндсэн хуулийн Цэцээс хэргийг буруу зүйлчилсэн байна гэвэл яах вэ?


-Цэцийн шийдвэр яаж гарснаас олон зүйл шалтгаална. Хэрвээ буруу гэвэл УИХ гаргасан хуулиа харах гээд олон асуудал гарна.

-Үймээнийг турхирсан гэх хэргүүд хаачив. Ганцхан яагаад цагдаагийн экс дарга нарын хэргийг сугалж яллах гээд байна?


-Долдугаар сарын 1-ний гэх олон хэрэг байсан. Шалгагдах явцад хууль зүйн үндэслэлтэй учраас Өршөөлийн хуульд хамрагдсан.

-Хохирогчдын зүгээс О.Магнай, Ж.Батзандан нарын хэргийг шалгаж өгөөч гээд байгаа. Яагаад сэргээхгүй байна вэ?

-Хууль зүйн үндэслэлгүй учраас сэргээх боломжгүй.

-Долдугаар сарын 1-ний хэргийг ганцхан прокурорын байгууллага шалгасан нь учир дутагдалтай. ТЕГ, ЭЦГ гээд хуулийн байгууллага хамтран шалгах ёстой гэсэн шүүмжлэл байдаг?

-Нэгдүгээрт, хуулиар зохицуулагддаг. Өөрөөр хэлбэл, цагдаа болон тодорхой төрлийн тусгай албан хаагчдын хэргийг Прокурорын дэргэдэх мөрдөн байцаах алба шалгахаар хэргийн харьяаллыг хуульчилж тогтоосон байдаг.
Хоёрдугаарт, 2008 оны долдугаар сарын 1-ний хэргээр ҮАБЗ хуралдаж, уг хэргийг Прокурорын дэргэдэх мөрдөн байцаах алба шалгах нь зүйтэй гэсэн байдаг.

-Шүүх хурлын үеэр хэргийг шууд тусгаарлаад, цагдан хориод байгаа нь улс төржүүлээд байна гэх хардлага байна?


-Хуулийн байгууллага ажлаа л хийж байна. Шүүхийн байгууллага ч гэсэн.
Б.Чимэг



 
0
ЖИРГЭХ
Санал болгох
Арьс судлалын үндэсний төвд агаар шүүгч хүлээлгэн өглөө
Монголын баг, тамирчид бишкекийг зорилоо
Улсын шалгалт зохион байгуулах хуваарь гарчээ
Оюутан цэргийн бүртгэл ирэх сарын 2-ноос эхэлнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Зочин (122.201.18.154)
    Dorligjavaas buur zalhaj duusla hurdan zailaasa
    2012 оны 03 сарын 24 | Хариулах
  • Зочин (27.123.214.100)
    Энэ ч яах аргагүй улс төржсөн бна.Яагаад зарим хохирогч гомдолтой гэхээр хэргийг нь сэргээгээд зүйл ангийг нь өөрчилж болдог зарим хохирогч гомдол гаргахаар үндэслэлгүй гээд сэргээдэггүй юм бэ, Элбэгдорж, Дорлигжав 2 -ын үзэмжээр шийдэгдэх гээд байгаа юм биш үү аан
    2012 оны 03 сарын 24 | Хариулах
  • Зочин (202.126.91.191)
    yimeen gargasan ylsig shalgah vndeslel baihgvi gej yariad bainaa da tegeheer dorilogjaw zahialgaar huduluud baigaa yum bishvv
    2012 оны 03 сарын 24 | Хариулах
  • herev ene 2 iig shalgah geheer Elbegdorj buruudah (173.146.1.29)
    herev ene 2 iig shalgah geheer Elbegdorj buruudah geed bna tegeed aigaad bna za uu, Elbegee mash ih sandarj bna. buur erevdeed bna hoo,
    2012 оны 03 сарын 24 | Хариулах
  • Зочин (49.0.149.146)
    2 GOL GEMT HEREGTEN. JAGSAALIIG TURHURSAN 2 NOWSHIIG HORIHGUI YUM BOL YU HURSAAD BNA MALIIN BAGA EMCH GUAI. CHI NAAD SUUDAL DEEREESEE DUTUUDORJTOIGOO HAT ZAIL MUU MALAA.
    2012 оны 03 сарын 24 | Хариулах
  • Зочин (202.126.91.69)
    AN iin draga baisan hvn yaj shudarga shiidhew dee
    2012 оны 03 сарын 23 | Хариулах
  • Зочин (202.179.10.38)
    huuliig hatuugaas ni zoolruulj heregledeg yum.dorligjav uuniig yaj oilgohov dee.maliin baga emch bolhoor
    2012 оны 03 сарын 23 | Хариулах
  • Зочин (124.158.75.10)
    bvv tenegt
    2012 оны 03 сарын 23 | Хариулах
  • Зочин (124.158.75.10)
    Д.Дорлигжав: О.Магнай, Ж.Батзандан нарын хэргийг сэргээн шалгах боломжгүй
    2012 оны 03 сарын 23 | Хариулах
  • Зочин (124.158.75.10)
    Д.Дорлигжав: О.Магнай, Ж.Батзандан нарын хэргийг сэргээн шалгах боломжгүй
    2012 оны 03 сарын 23 | Хариулах
  • Зочин (124.158.75.10)
    Д.Дорлигжав: О.Магнай, Ж.Батзандан нарын хэргийг сэргээн шалгах боломжгүй
    2012 оны 03 сарын 23 | Хариулах
  • Зочин (124.158.75.10)
    Дорлигоо чи өмнө АН-ын дарга байсан. тэгэхээр шударга шийдэж чадах уу, итгэл төрөхгүй байна ааа
    2012 оны 03 сарын 23 | Хариулах
  • Зочин (203.169.53.119)
    цагдаа нарыг нарсан д хатаа ал устга хорь цагд пиздагууд хүн алчихаад зүгээр явах эрхгүй
    2012 оны 03 сарын 23 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • CS2-ын солилцоо наймааны бодлого
    12 цаг 0 мин
  • Депортиво болон Барселона: Каталончууд аваргын байр сууриа хадгалж чадах уу?
    12 цаг 19 мин
  • Улаанбаатарын УТАА У.Хүрэлсүхийн үед буурсан гэдгийг Х.Нямбаатар хэлж байсан БАРИМТ
    21 цаг 3 мин
  • Nvidia компани Зүүн Өмнөд Азийн дөрвөн улсад AI сервер нийлүүлэхээ түр зогсоожээ
    21 цаг 10 мин
  • Их Британийн төрийн үйлчилгээ кибер халдлагын улмаас доголдож, тэтгэмжийн цахим системүүдийг түр хаажээ
    21 цаг 18 мин
  • Сумын заанууд дундаа БААВАРЛАЖ буй Д.Саранцогт гэж хэн бэ?
    22 цаг 32 мин
  • Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын заан Д.Саранцогт ХОЁР дахиа түрүүллээ
    22 цаг 50 мин
  • Улаанбаатарт өдөртөө 8 хэм хүйтэн байна
    22 цаг 56 мин
  • Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын егөөдсөн мэдэгдэл
    Уржигдар 17 цаг 57 мин
  • Баянгол дүүрэг Япон Улсын Ибараки мужийн Намэгата хоттой хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
    Уржигдар 17 цаг 13 мин
  • Ирэх 10 хоногийн цаг агаарын ТӨЛӨВ
    Уржигдар 16 цаг 59 мин
  • УИХ-ын гишүүдээс Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл өргөн мэдүүлэв
    Уржигдар 15 цаг 26 мин
  • С.Төрболд: Эх орноо, шигшээ багаа хүндэтгээд үндэсний хувцасаа өмсөн тоглолтоо үзлээ
    Уржигдар 13 цаг 00 мин
  • Япон–Монголын бизнес түншлэлийн уулзалт боллоо
    Уржигдар 12 цаг 55 мин
  • Д.Медведев НАТО болон Украиныг оросын цөмийн цохилт өгөх “улаан шугам”-ыг давсан гэж анхааруулав
    Уржигдар 12 цаг 52 мин
  • Н.Номтойбаяр: "Бодь"-ийн нууц гэрээтэй холбоотой асуудлыг цогцоор нь шалгана
    Уржигдар 12 цаг 09 мин
  • “Plus Size”-ийн дуулиан тарьсан Б.Бат-Эрдэнэ төрийн “гал тогоо”-г атгавал дараагийн шоу нь юу байх вэ?
    Уржигдар 11 цаг 29 мин
  • С.Даваасүрэнг хилээр гарахыг хязгаарлах эсэхийг өнөөдөр шийдвэрлэнэ
    Уржигдар 10 цаг 57 мин
  • УИХ: Эрүүл мэндийн тухай хуулийг хэлэлцэнэ
    Уржигдар 10 цаг 18 мин
  • Кварацхелия болон Дуэ наргүйгээр Пари Сен-Жермений тоглолт хэрхэн өөрчлөгдөв?
    Уржигдар 10 цаг 14 мин
  • Статистик: Аваргууд түрүүлдэг "Улс тунхагласны ойн барилдаан"
  • Титмийн эзнийг үлдээж, дэлхийн тэмцээнд туулайчилж явсан 30 настай мисс О.Намуунаагийн тухай баримтууд
  • Авсан цолоо түрүүгээр мялаасан Улсын заан Д.Алтанцоожийн тухай 24 баримт
  • Ш.Энхийн-Од 24 насандаа МУГТ болж байгаа бол Н.Нандинхүсэл 18 насандаа болж байв
  • Маргааш болох Улс тунхагласны ойд зодоглох 128 бөхийн нэрс
  • Өнөө жилийн шилдгийн шилдэг аймгийн наадмын түрүү бөхөөр тодорсон М.Эрхэмбаяр гэж хэн бэ?
  • 24 БАРИМТ: Английн улаан хайрцаг ба Монголын шуудангийн түүх
  • Зам товчлох зорилгоор мөсөн дээгүүр зорчихгүй байхыг анхаарууллаа
  • Засгийн газар: Хууль бус хөрөнгө хураан авах тухай хуулийн төслийг хэлэлцэнэ
  • Санхүү, төсөв, татвар, гаалийн чиглэлийн зөвшөөрөл ба бизнесийн орчин сэдэвт арга хэмжээ эхэллээ
  • Томуу, томуу төст өвчнөөр 0-1 насныхан түлхүү өвчилж байна
  • Ирэх арав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • Улс тунхагласны баяраар автомашины дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй 
  • Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 1909 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
  • Спортын арбитрын шүүх Мароккогийн Африкийн аваргын цомыг хурааж, Сенегал өглөө
  • 72 настай Жэки Чан “Rush Hour” цувралын дөрөвдүгээр ангид тоглохоор болжээ
  • Хувийн тоглолт хийж байгаа горилогчдодоо, тухайлбал Г.Занданшатарт МАН анхааруулга өгчээ
  • ФОТО: Тоглогчдын гангараа...
  • Танилц: Энэ долоо хоногт УИХ-ын чуулганаар хэлэлцэх асуудлууд
  • Өмнөд Солонгосын боловсролын сайд элсэлтийн шалгалтын үеэр AI ашиглан хуулсан хэргээс үүдэн огцорлоо
  • Өнөө жилийн шилдгийн шилдэг аймгийн наадмын түрүү бөхөөр тодорсон М.Эрхэмбаяр гэж хэн бэ?
  • Статистик: Аваргууд түрүүлдэг "Улс тунхагласны ойн барилдаан"
  • Кварацхелия болон Дуэ наргүйгээр Пари Сен-Жермений тоглолт хэрхэн өөрчлөгдөв?
  • Спортын арбитрын шүүх Мароккогийн Африкийн аваргын цомыг хурааж, Сенегал өглөө
  • Маргааш болох Улс тунхагласны ойд зодоглох 128 бөхийн нэрс
  • Титмийн эзнийг үлдээж, дэлхийн тэмцээнд туулайчилж явсан 30 настай мисс О.Намуунаагийн тухай баримтууд
  • Авсан цолоо түрүүгээр мялаасан Улсын заан Д.Алтанцоожийн тухай 24 баримт
  • Хувийн тоглолт хийж байгаа горилогчдодоо, тухайлбал Г.Занданшатарт МАН анхааруулга өгчээ
  • Санхүү, төсөв, татвар, гаалийн чиглэлийн зөвшөөрөл ба бизнесийн орчин сэдэвт арга хэмжээ эхэллээ
  • “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК ЧИНГИС ХААН ҮНДЭСНИЙ БАЯЛГИЙН САНД 675.7 ТЭРБУМ ТӨГРӨГ ТӨВЛӨРҮҮЛЛЭЭ
  • 72 настай Жэки Чан “Rush Hour” цувралын дөрөвдүгээр ангид тоглохоор болжээ
  • Монгол хэл, бичгийн болон элсэлтийн шалгалтын бүртгэл өнөөдөр дуусна
  • НАТО Польшид эрт сэрэмжлүүлэх системийн нисэх онгоц байршуулахаар болжээ
  • Зам товчлох зорилгоор мөсөн дээгүүр зорчихгүй байхыг анхаарууллаа
  • С.Цогтбаяр, С.Цацралт нарыг Соёлын элчээр томилжээ
  • Нийслэлийн 2027 оны төсвийн төслийн нийт орлогыг 4.6 их наяд төгрөг байхаар тооцжээ
  • Шилжилтийн үе ба улс төрийн хямрал: Дэлхийн сургамж, Монголын гарц
  • Ормузын хоолойд хөлөг онгоцнуудын эсрэг халдлага дайн эхэлснээс хойших хамгийн өндөр түвшинд хүрэв
  • Монголын эзэнт улс, монголын соёлыг дэлхийд сурталчилна
  • PGL Major Singapore 2026: Энэ оны хамгийн том CS2 тэмцээн
24 баримт
  • Сумын заанууд дундаа БААВАРЛАЖ буй Д.Саранцогт гэж хэн бэ?
  • Монголын мото спортын түүхэнд "Дэлхийн цомын аварга" болсон анхны тамирчин П.Мөрөнгийн тухай 24 баримт
  • Авсан цолоо түрүүгээр мялаасан Улсын заан Д.Алтанцоожийн тухай 24 баримт
  • 24 БАРИМТ: Дэлхий дээр Тусгаар тогтнолын өдрийг 80 улс тэмдэглэдэг
  • Ээж, эхнэрийн дүрээр "Дэлхийн мисс"ийн титмийн хүртэж буй анхны хүн Женнифер Баррето гэж хэн бэ?
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК