Сүүлийн үед facebook, twitter зэрэг нийгмийн мэдээллийн сүлжээгээр МАН-ын “БИ БОДОХДОО...” гэсэн сурталчилгаа “од” болж байна. Энэ сурталчилгаа гудамжны самбаруудаар дүүрснийг олон хүн харж байгаа.
Сүүлийн үед facebook, twitter зэрэг нийгмийн мэдээллийн сүлжээгээр МАН-ын “БИ БОДОХДОО...” гэсэн сурталчилгаа “од” болж байна. Энэ сурталчилгаа гудамжны самбаруудаар дүүрснийг олон хүн харж байгаа. Хамгийн гол нь “БИ БОДОХДОО...” гээд тухайн иргэн улс орныхоо хөгжлийн талаар ярьдаг сурталчилгааг АН-ынхан гуйвуулж МАН-ын лидерүүдийг доромжилж эхэлжээ. Мэдээж МАН-ынхан хариу барихаа яалаа гэж мартахав. “I THINK...” хэмээх энэ сурталчилгааны талаар олон зүйлийг нуршиж, илүү дутуу тайлбар хийлгүй АН, МАН хоёрын бие биеэ хэрхэн “голд” нь ортол “хийж” байгааг хамтдаа сонирхоцгооё. АН-ны зүгээс хийсэн байж болох сурталчилгаа:
Би бодохдоо: Батболдыг бороогийн алтыг буцааж булаасай гэж боддог
Би бодохдоо: Хүрэлсүхийг боловсролтой болоосой гэж боддог
Би бодохдоо: Дэмбэрэлийг тэтгэвэртээ гараасай гэж боддог
Би бодохдоо: Нямдоржийг байртай болоосой гэж боддог
Би бодохдоо: Баярыг архинаас гараасай гэж боддог
Би бодохдоо: Багабандийг болор цомд түрүүлээсэй гэж боддог
Би бодохдоо: Бадамжунайг тариачин болоосой гэж боддог
Би бодохдоо: Занданшатарыг лас вегаст очоосой гэж боддог
Би бодохдоо: Ж.Энхбаярыг цэрэгт яваасай гэж боддог
Би бодохдоо: Дашдоржийг уушигны эмнэлэг байгуулаасай гэж боддог
Би бодохдоо: Хаянхярвааг Хонгорт амьдраасай гэж боддог
Би бодохдоо: МАН-ыг хөгжлийн хөтөлбөрөөрөө монголыг сүйрүүлнэ гэж боддог.
Харин дээрх сөрөг сурталчилгааны эсрэг МАН-ын зүгээс хийсэн байж болох хатуухан хариу.
Би бодохдоо: Н. Алтанхуягийг нөөцөлсөн махаа хямдруулаасай гэж боддог
Би бодохдоо: Г.Батхүүг “Энержи ресурс”-ийн хувьцаагаа төрд өгөөсэй гэж боддог
Би бодохдоо: С.Баярцогтыг Болд төмөр ерөөгийн ордоо ил болгоосой гэж боддог
Би бодохдоо: Батж.Батбаярыг Хөвсгөлийн фосфорыг ашиглахаа болиосой гэж боддог
Би бодохдоо: Х.Баттулгыг нууц гэрээ хийхээ болиосой гэж боддог
Би бодохдоо: Лу.Болдыг Сэргээн босголтын банкыг сэргээж өгөөсэй гэж боддог
Би бодохдоо: Э.Бат-Үүлийг Зоригийн хэргийн талаар санаасай гэж боддог
Би бодохдоо: Лу.Гантөмөрийг Ард түмний мөнгийг хэмнээсэй гэж боддог
Би бодохдоо: Л.Гүндалайг гүн балайтахаа болиосой гэж боддог
Би бодохдоо: Х.Тэмүүжинг хүн алсан дүүгээ шоронд хориосой гэж боддог
Би бодохдоо: З.Энхболдыг төрийн өмчүүдийг буцааж өгөөсэй гэж боддог
Би бодохдоо: Ц.Элбэгдоржийг Монгол хүнийг хорь хорь гэж хэлхээ болиосой гэж боддог
Дүгнэлт: Энэ бүхэн сонгууль ойртож байгаагийн шинж. Саяхан л үүрд хамт байх юм шиг хамтарч бие биеэ өмгөөлж хамгаалж байсан хүмүүс сонгуульдаа ингээд орлоо доо.Энэ мэт гоё юмнуудыг сонгууль өнгөртөл олон үзнэ дээ.





















































