Хятад улсын намын төв хорооны удирдлагууд хоорондоо хагаралдаж, нэгийгээ баривчлан хорьсон гэх мэдээлэл гараад байна. Төв хорооны хуулийн хорооны нарийн бичгийн дарга Жоу Юнкан эсэргүүцлийн хэргээр баривчлагдсан гэнэ.
Хятад улсын намын төв хорооны удирдлагууд хоорондоо хагаралдаж, нэгийгээ баривчлан хорьсон гэх мэдээлэл гараад байна. Төв хорооны хуулийн хорооны нарийн бичгийн дарга Жоу Юнкан эсэргүүцлийн хэргээр баривчлагдсан гэнэ. Хятад орныг удирддаг коммунист намын Төв хороо нь цэргийн бие бүрэлдэхүүн, цагдаа болон прокурор, шүүх зэрэг хяналтын засаглалыг хариуцдаг нөлөө бүхий удирдлага юм. Жоу Юнкан баривчлагдсан нь дараагийн сард болох намын “Үндэсний зөвлөгөөн”-тэй холбоотой гэнэ. Уг зөвлөгөөнд 3300 гаруй төлөөлөгч Хятадын өнцөг булан бүрээс ирэх ёстой. Гэтэл Юнкан уг зөвлөгөөний мэдэгдлийг хийж, намын үйл ажиллагааг тасалдуулах хэрэг үйлдсэн гэж намынхан нь үзсэн гэнэ. Ийнхүү үзэх ганц шалтгаан нь улс төр, хуулийн хорооны бүх нийтийн хурал болох үед Жоу Юнкан мэдэгдэл хийгээгүй аж. Харин Жоу Юнканыг өмөөрөх баримт нь тус намын “People’s Daily Online” хэмээх сайтад зөвлөгөөний тухай Жоу Юнканы нэрээр, Төв хорооны улс төр, хуулийн хорооны нарийн бичгийн дарга гэх тодотголтойгоор мэдэгдэл гаргажээ. Тэгэхээр Жоу Юнкан зөвлөгөөний талаарх мэдээллийг огт түгээгээгүй хэрэг биш болж байна.Эдгээрээс үзэхэд Хятадын удирдлагууд Жоу Юнканыг багахан шалтгаанаар ч буруутган огцруулах эрмэлзэлтэй байгаа нь харагдаж байна. Дөрөвдүгээр сард болох “Үндэсний зөвлөгөөн”-өөр “Хятадын коммунист намын үзэл сурталд хувь нэмрээ оруулах” тухай намын дарга Ху Жинтаогийн шинжлэх ухааны хөгжлийн онол гэж харж байгаа хүн цөөнгүй байгаа аж.
Нөгөө талаас Жоу Юнкан Хятадын Чончин хотын коммунист намын дарга Бо Шилайг огцруулсан учраас баривчлагдсан гэж таамаглах хүн олон байгаа аж. Үүнээс болж намын удирдлагууд хагаралдаж, хоорондоо тэмцэлдэх болсон гэж үзэж байна. Учир нь Бо Шилай, Жоу Юнкан хоёр намын хуучин дарга Зянь Земиний фракцын гол гишүүд гэнэ. Зянь Земин өнөөгийн удирдлага Ху Жинтао, Вень Зибао нарыг үргэлж эсэргүүцсээр байсан юм. Тэгвэл намын дарга нарыг эсэргүүцэх нэг хүчин буюу Бо Шилай, Жоу Юнкан нараас удирдлагуудын хагарал тодорхой мэдрэгдэж байгаа аж.
Бо Шилай хотын намын даргын суудлаас огцорч, гэрийн хорионд орсон юм. Харин Жоу Юнканыг түүнтэй адил хувь тавилан хүлээж байгаа гэж хүмүүс үзэж байна. Жоу Юнкан нь өнгөрсөн оны наймдугаар сарын 23-26-ны өдөр Монгол улсад найрсаг айлчлал хийж байсан. 1967-1970 онд Дацингийн газрын тосны сав газарт 673 дугаар үйлдвэрт дадлагажигчаар ажиллаж байснаас хойш газрын тосны мэргэжлээр дагнасан. 1998 он хүртэл салбарын сайд болтол олон ажил, үүрэг гүйцэтгэж байжээ. Харин 1999 оноос хойш намын улс төр, байнгын хорооны ажилд оролцож эхэлсэн бөгөөд 2008 оноос улс төр, хуулийн хорооны нарийн бичгийн даргаар дөрвөн жил ажилласан нэгэн юм.





















































