Монголын хамгийн өндөр шагналын сантай үндэсний бөхийн “Хасу” лигийн барилдаан өнөөдөр 15 цагаас эхэлнэ. Баридаанд Монголын 21 аймгийн дэвжээний төлөөлөл болон Өвөрмонголын бөхчүүд оролцож байгаа юм.
Монголын хамгийн өндөр шагналын сантай үндэсний бөхийн “Хасу” лигийн барилдаан өнөөдөр 15 цагаас эхэлнэ. Баридаанд Монголын 21 аймгийн дэвжээний төлөөлөл болон Өвөрмонголын бөхчүүд оролцож байгаа юм. Лигийн сугалаа өчигдөр болж, 22 багийн бөхчүүд тойргоор хүч үзэх юм. “Хасу” лиг гурван сар үргэлжлэх бөгөөд амралтын өдөр бүр 15-19 цагийн хооронд Бөхийн өргөөнөө болно. Түрүүлсэн баг 100 сая төгрөгийн шагнал хүртэх юм.Эхний тойрогт:
Хэнтий-Өвөрмонгол
Говьсүмбэр-Ховд
Дорноговь-Увс
Булган-Сүхбаатар
Улаанбаатар-Завхан
Хөвсгөл-Төв
Орхон-Дархан-Уул
Өмнөговь-Дорнод
Баян-Өлгий-Сэлэнгэ
Баянхонгор-Говь-Алтай
Өвөрхангай-Архангай гэсэн багууд хоорондоо таарчээ.





















































