Гэтэл сүүлийн үед шинэ iPad худалдан авсан хэрэглэгчид бүтээгдхүүний талаар гомдол ихээр гаргах болсон байна.
Apple компаний үйлдвэрлэсэн шинэ iPad энэ сарын 16-ны өдрөөс эхлэн зарагдаж эхэлсэн билээ. Худалдаанд гараад тав хоносноос хойш гурван сая хувь борлогдож өмнөх загваруудынхаа тогтоосон амжилтыг эвдсэн талаар барууны хэвлэлүүд шуугьж байсан.

Гэтэл сүүлийн үед шинэ iPad худалдан авсан хэрэглэгчид бүтээгдхүүний талаар гомдол ихээр гаргах болсон байна. Гурав дахь үеийн шинэ iPad ажиллаж байхдаа барихын аргагүй халж, дэлгэц дээр нь хөрөх хэрэгтэй байна гэсэн бичиг гараад унтарчихдаг аж.
iPad-аа 15 минут хөлөн дээрээ тавиад хэрэглэхэд гуя нь түлэгдсэн хэрэглэгч хүртэл байгаа аж.
Хэрэглэгчид оочирлон байж авсан “мөрөөдлийн” бүтээгдхүүнээ буцаах талаар ярьцгаах болсон байна.
Ингэж халах нь эрүүл мэндэд хортой эсэх талаар мэргэжилтнүүд судалж байгаа юм. Зарим нэг мэргэжилтэн шинэ iPad Франхейтын 116 градус /Цельсийн 45 грудас/ хүртэл халах магадлалтай байна гэсэн дүгнэлт гаргаад байна.
Нью-Йорк Таймс сонин “Шинэ iPad шууд утгаараа энэ жилийн хамгийн халуун зүйлүүдийн нэг байлаа гээд хэлчихэд хэтэрсэн хэрэг болохгүй биз” хэмээн хатуухан шүүмжилсэн байлаа. Харин Apple компани хэрэглэгчдийн гомдлын талаар албан ёсны хариу өгөөгүй байна.
Apple компанийн талаарх шуугиан үүгээр дууссангүй ээ. Гайхамшигт компани хувьцаа эзэмшигчиддээ ногдол ашиг тараах болсноо өнгөрсөн Мягмар гаригт мэдэгдсэн нь хүмүүсийн гарийг шинэ iPad-ын халалтаас ч илүү “халааж” байна.
Apple хувьцаа эзэмшигчиддээ улирал тутамд ногдол ашиг тараах ажлаа ирэх долдугаар сарын нэгнээс хэрэгжүүлэх болсон байна. Хэрвээ та Apple-ийн хувьцаа эзэмшигч бол улирал тутамд нэгж хувьцаа бүрээс 2.65 доллар олно гэсэн үг юм.
Apple-ийн хувьцаа эзэмшигчид баяжих сургаар өнгөрсөн долоо хоногт тус компаний нэгж хувьцааны үнэ 600 доллар /өмнө нь 550 байжээ/ хүртэл өсөөд байна.
Дээрх мэдээллүүдэд үндэслэн шинэ iPad-ын давуу ба сул талуудыг хүргэж байна.
iPad 3-ыг худалдаж авах шалтгаан
Дэлгэцийн чанар: Та дэлгэцийн өндөр нягтралтай төхөөрөмж авахыг хүсч байгаа бол iPad хамгийн нягтрал сайтай, бүр НD телевизээс ч илүү нягтралтай. Шинэ iPad хэлснийг тань бичнэ: Таны хэлснийг бичих чадвартай iPad танд маш хэрэгтэй гэдэгт бүрэн итгэлтэй байна.
LTE /Long term evolution/: Та шинэ iPad хэрэглэснээр интернэтийн гайхамшигтай хурдыг мэдрэх болно. Шинэ iPad хурдны үзүүлэлт сайтайгаас гадна утасгүй интернэтийн сүлжээтэй аж.
Санамж: Өмнөх загваруудаасаа илүү санах ойтой шинэ iPad-ын санамж хүн бүхэнд хэрэгтэй зүйлсийн нэг байх болно.
Бичлэг болон зураг засварлах боломж: Шинэ iPad загварт бичлэг болон зураг засварлах iMovie, iPhoto программ байх болно.
iPad3-аас татгалзах шалтгаан
LTE: Утасгүй интернетийн өндөр хурдтай сүлжээ шинэ iPad-ын давуу тал болж байсан хэдий ч сул тал болж байгаа юм. Учир нь та утасгүй интернетийн сүлжээтэй iPad худалдан авахад 130 доллар нэмж төлнө. Гэтэл өмнөх загвар буюу iPad2 3D сүлжээг ашиглан ямар ч тохиолдолд нэмэлт төлбөр төлөхгүйгээр интернэтд орох боломжтой байсан. Өрсөлдөгч бүтээгдхүүнүүд ч сайжирсаар: Амазон компани Kindle Fire-ийнхаа шинэ хувилбарын 10 инч хэмжээтэйгээр гаргана гэсэн бол Майкрософт компани Windows 8-аа ч мөн сайжруулж байна. Гүүгл компани Андройд үйлдлийн системээ улам сайжруулна.
Хэмжээ: Шинэ iPad-ын дэлгэцийн хэмжээ 9,7 инч. Энэ бидэнд их том хэмжээтэй мэт санагдахгүй байгаа ч гэсэн ганц гартаа бариад удаан хэрэглэсэн тохиолдолд гарын булчинг амархан ядраах болно.
SD /secure digital/ карт: Шинэ iPad-ын санах картын хэмжээ нь 16, 32, 64 GB. Гэвч та хамгийн дээд хэмжээнээс илүү гарсан хэмжээтэй карт ашиглах, өөр төхөөрмж холбох боломжгүй юм.
Хэт халуун: Удаан хэрэглэсний дараа барихын аргагүй халж унтардаг.
Д.Идэр






















































