“Аялал жуулчлалын холбоо”, “Аялал жуулчлалын үндэсний төв” хамтран зохион байгуулдаг “ITF-2012” аялал жуулчлалын үзэсгэлэн яармаг яг одоо “Мишээл экспо”-д болж байна.Өмнөх жилүүдэд жилд хоёр удаа зохион байгуулагддаг байсан үзэсгэлэн энэ жил ганцхан удаа болж байгаа аж.
Үзэсгэлэнд Хөвсгөл, Өвөрхангай, Өмнөговь, Баянхонгор аймгийн жуулчны баазууд оролцож байна.
Үзэсгэлэнгийн нээлт өчигдөр 11:00 цагт болсон ба Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Д.Цогтбаатар оролцжээ. Үзэсгэлэн өнөөдөр 19:00 цагт хаагдана.
Д.Идэр





















































