Улаанбаатар
Өнөөдөр / 2026.11.29
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Юун хаа хамаагүй Ц.Нямдорж, АН-ын дотоод “зодоон” Х.Баттулга, С.Баярцогтоор гадагшилж байна

2012-3-27
0
ЖИРГЭХ
Ардчилсан намд шинэ фракци хэтэрхий олноороо төрж, хоорондоо учир зүйгээ олохоо байсан нь Монголын улс төр, хэрүүл тулааны сүүлийн үеийн үйл явдлуудын үндэс болж байна. Ардчилсан нам сонгууль бүхний өмнө сонгуульд ялчихлаа хэмээн мөрөөддөг.
  Ардчилсан намд шинэ фракци хэтэрхий олноороо төрж, хоорондоо учир зүйгээ олохоо байсан нь Монголын улс төр, хэрүүл тулааны сүүлийн үеийн үйл явдлуудын үндэс болж байна. Ардчилсан нам сонгууль бүхний өмнө сонгуульд ялчихлаа хэмээн мөрөөддөг. Сонгуульд ялахынхаа төлөө ажиллах биш сонгуульд ялчихлаа гэсэн утопи итгэлдээ хөтлөгдөн сонгуулийн дараах “бялуугаа” хувааж эхэлдэг. Хуучнаар бол УИХ-ын 76 мандатаас аль фракци нь хүнээрээ дамжуулж,олон суудал авах, тэр олонхиороо эрх хэрэгжүүлэхээ тодорхойлдог шкоолтой нам.Төрөөгүй хүүхдэд төмөр өлгий гэгчээр ялаагүй сонгуулийн өмнө яадгаа алдан эрх мэдлээ булаацалддаг оргилдоо хүрэх давтамж нь өдгөө таарч байна. Энэ удаа Женко Х.Баттулга, МCS-ийн буюу С.Баярцогт нарын тулаан Ц.Элбэгдоржийн долдугаар сарын 1-ний хэрэгт ялтан олохоор улайрч буйг ч нийтийн сэтгэл зүйгээс мартагнуулж мэдэхээр хүчтэй өрнөж байна.Энэ хэмжээгээр Ардчилсан намасуудалтай, хагаралтай, амьдарч тогтох боломжгүй болсноо илчилж байна. Ардчилсан намын фракциудын хэд нь хаана “хуваарилагдах”, аль фракцийн хүч илүүгээрээ ирэх дөрвөн жилд хэний улстөрийн тоглолт зонхилохыг тодорхойлох гэсэн “зодоон” явагдаж байна. Дороосоо эхэлсэнөрсөлдөөн оройдоо хүрсэн “зодоонд” Х.Баттулга, С.Баярцогт хоёрын хэн нь ялах вэ? Ийм л асуултад хариулт гаргах ёстой, биесийнхээ нүдний булайг дэлгэсэн тоглолт түрүү долоо хоногийн сүүлчээр өрнөлөө.
   Үнэхээр айх юмгүй учраас Ц.Нямдорж гарч ирж, Х.Баттулгыг илчилчихлээ л дээ. Х.Баттулгын багийг С.Баярцогт хуулах гэхээр дийлдэшгүй олон асуудлаар тэр барьцаалагдчихсан байгаа. Х.Баттулгын алдаа, хуйвалдааныг хадгалж явж чадахгүйдээ Хуульзүйн сайд түрүүлээд хашгирчихсан нь С.Баярцогт гэгч хар хүний өмнөөс гүйсэн шар хүний үлгэр болов. Тэртээ 1998-99 оны хавьцаа С.Баярцогт, Ч.Сайханбилэг нар тухайн үеийн ерөнхий сайд Ц.Элбэгдоржоор дамжууланМСS-д “Спирт бал бурам”-ыг авч өгсөн. С.Баярцогт өөрөө Цагаан нуурын Сангийн аж ахуйг аваад, өдгөө “Спирт бал бурам”-ын буудайг хангадаг.Ганцхан энэ холбоосоор биш өөр олон утга агуулгаар МСS бол С.Баярцогтийн хэтэвч мөн үү гэвэл мөн. Тиймээс л ерөөсөө гол асуудал нь хаа хамаагүй Ц.Нямдорж биш Ардчилсан намын хагарал. МоАХ-ны санхүүгийн эх үүсвэр “Женко” Х.Баттулга “Алтан гадас”-ийн санхүүгийн эх үүсвэр МCS-ийннүүр болж явдаг С.Баярцогт хоёрын хэн нь хүчтэйгээ үзэлцэж байгаа “зодоон” эхэлжээ.
   Ц.Нямдорж “Маккейнзи”-тай холбоотой хэд хэдэн баримт дэлгэлээ.Таван толгойн ордын лицензийг оросуудад өгч хамтарсан Төмөр зам барих хэлэлцээр нууцаар хийж байсныг илчлэв.Засгийн газрын хуралдаанаар гурван удаа оруулж ирэхэд нь зогсоосон гэж байгаа. Гэтэл Х.Баттулга Солонгос, Хятадын хамтарсан “Мон Кореа” гэдэг компанитай дахин нууц гэрээ хийсэн.2011 оны гуравдугаар сарын 19-нд англи хэл дээр хийгдсэн 20 хуудас гэрээний тухай мэдээллийг БНСУ-ын тал интернетэд тавьж орхисноос л Монголын Засгийн газар, ард түмэнд мэдэгдээгүй байсан гэрээ сая илэрсэн.Тэр цагт Засгийн газрын хуралдаанаар холбогдох хүмүүсийг байлцуулан гэрээний талаар хэлэлцэхэд ЗТХБЯ-ныхан,Төмөр замынхны хэн нь ч мэдэхгүй,маш нууц байдалд Х.Баттулга хийсэн нь илэрхий болсон тухай хангалттай их яригдлаа.Энэ гэрээнд эхлээд Чойбалсан хүртэл 1100 км зам тавина.Нэг км замын өртөг 2,5 сая ам.доллар гэхээр нийт өртөг нь 2,5 тэрбум ам.доллар зарцуулагдана гэсэн тооцоо тусгажээ.Ийм өндөр зардалтай ажлыг тендер зарлахгүйгээр тэр тусмаа Засгийн газартаа мэдэгдэхгүй нууцаар хийж таарахгүйг Ц.Нямдорж илэрхийлсний хүчинд Монгол Улс аюулаас мултарчээ. Энэ бүхнээс Төмөр замын ажил хойшлогдсон. Энэ талаар Хөгжлийн банкны Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Сангийн яамны Төсвийн газрын дарга Батжаргал С.Баярцогтод бичсэн захидалдаа “...тодорхойгүй асуудал их байгаа учраас бид санхүүжүүлэх боломжгүй...”хэмээн илэрхийлсэн нь бий. Тэгэхээр төмөр замын асуудал бол Ц.Нямдоржоос биш Х.Баттулгаас болсон нь тодорхой болж байна.
   Зэ тэгэж байтал Х.Баттулга зургаан хувийн хүүтэй орон сууцны зээлийн сайн нэр Ардчилсан намд ирэх байсан учираас Ерөнхий сайд дарсаар байгаад одоо сонгуулийн өмнө нийтийн сэтгэлзүйг МАН-даа дагуулах гэж хөтөлбөрийг зарлууллаа гэх болов. “Тэгээд ч МАН хөтөлбөрийг хэрэгжүүлж, хөдөлгөж чадахгүй. Үүнийг ажил хэрэг болгох үндсэн санаа, гаргалгаа нь Ардчилсан намынх...” гэж тайлбарлаж байна. Тиймээ, үнэхээр зургаан хувийн хүүтэй зээлийг хөтөлбөрийг түрүү жил зарлаад эхлүүлж болох байсыгЕрөнхий сайд хэлж байгаа. Гэтэл үнэндээ бол хөшигний ард дахиад л Ардчилсан намын дотоод дахьМоАХ, “Алтан гадас”-ийн зодооноос болоод зургаан хувийн хүүтэй энэ зээл яваагүй юм. Учир нь зээлийг хэрэгжүүлэх Хөгжлийн банкны ТУЗ-ын дарга Батжаргал бол С.Баярцогтын гарын хүн. Хөгжлийн банкаар дамжиххөрөнгө оруулалтуудад Женко эрх мэдэлгүй болхэрхэхийг өширхөж тооцсонучраас л Х.Баттулга өөрөө гөжөөд байсан юм. Хөгжлийн банкнаас санхүүжих бүх төсөлдшингэсэн Х.Баттулгын аливаа санхүүгийн эрх ашигтөнөөх л С.Баярцогтын хүн Батжаргал гэгч чагталчихаарбайгаа биз дээ. Тиймээс л Х.Баттулга нам дотроо нөлөөгөө алдахгүйн тулд С.Баярцогттой дайтсаар задрахын даваан дээр өнөөдөр Ц.Нямдорж илрүүлж орхисон явдал.
   Сүүлийн үед Ц.Элбэгдорж Ерөнхийлөгч ч МCS рүү харайгаад Х.Баттулгыгаа тоохоо байсан. УИХ-ын сонгуулийн дараа л олимпийн аварга төрөхөд “Амин найзын минь хүсэл амьдарч Азийн цээжинд монголчууд олимпийн алтан медальтай боллоо...” хэмээн Ц.Элбэгдорж бараг шүлэг бичээд хашгирч байв шүү. Ц.Элбэгдорж, Х.Баттулга хоёрыг нэг эхээс төрсөн амин холбоогүйг бүгд л мэднэ. Ц.Элбэгдоржийн амин эрх ашгийг хангах хүн бол харин тэр үед Х.Баттулга байсан нь үнэн. Дараа жил нь Ерөнхийлөгчийн сонгуульд ч Х.Баттулгын мөнгөөр Ц.Элбэгдорж “Толгойгоороо тоглож, Тоосноосоо бусгадаг...” унага болж унгалдсан нь үнэн. Харин өнөөдөр MCS-ийнхнийг шагналаар булж, Оджаргалтай орой бүхэн улаан дарс ууж суугаа манай Ерөнхийлөгч үнэхээр гомдмоор уйдамхай хүн шүү.Х.Баттулга ч ийм их хилэнтэй, С.Баярцогт гээд ил цагаан хэлж чадахгүй хүн хүн рүү үсчиж буй нь Ц.Элбэгдоржид л гомдож явааг илтгэнэ. Орой бүхэн вино уух цагтай Ерөнхийлөгч шигээ тийм сайхан зав зайтай амьдрах юмсан гэж бас бодогдож байх чинь. Х.Баттулгын амин найз байсан Ц.Элбэгдорж одоо МCS-ийн халаасанд орчихоод С.Баярцогтын нөлөө өсч бойжиж байгаа дүр зураг харагдаад байхад Х.Баттулга өнөөдрийнх шиг агсамналгүй ч яахав.Намаасаа ялсан Ерөнхийлөгч хүртэл нэгнээс урваж, нөгөө рүү шарван талцаж долдойдсон Ардчилсан намын доторх эрх нөлөөллийн тулааныг өнөөдрийн С.Баярцогт, Х.Баттулга нарын “зодоон” хангалттай баталж байна.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Арьс судлалын үндэсний төвд агаар шүүгч хүлээлгэн өглөө
Монголын баг, тамирчид бишкекийг зорилоо
Улсын шалгалт зохион байгуулах хуваарь гарчээ
Оюутан цэргийн бүртгэл ирэх сарын 2-ноос эхэлнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • bi (122.201.28.4)
    nyamdorjin buni nohoi l bn.Nyamka ugadasig n ih ugud mu ajla hilge nad mangar gulguruu.sain hotoch banhar boloh magadlal bn shu Nyamka cham shig huli busar hulgiu hij bayjsan hund imerhu sain nohoi unes hoish ih heregtei boloh bh
    2012 оны 03 сарын 27 | Хариулах
  • Зочин (182.160.22.223)
    зөв бичсэн байна.
    2012 оны 03 сарын 27 | Хариулах
  • gff (112.159.144.162)
    ene soliotoi seteguulchid nyadorj bolon oligarhuudad uilchilj baihaar Mongoliin ireedui uhel deer ireed baigaa ni hamaagui yum bna , ed nar Mongol choroond toroogui hyatadaas irsen uchraas Mongoliin eh oronch Battulga met aaviin huuhduudiig namnah gej yostoi bichih muulah yumaa olj yadah yum daa gehdee Mongolchuud medej baigaa
    2012 оны 03 сарын 27 | Хариулах
  • bi (103.11.192.34)
    holoo jiiltseed tegjil taaraa AH tarval taarsiin tsus
    2012 оны 03 сарын 27 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • CS2-ын солилцоо наймааны бодлого
    11 цаг 42 мин
  • Депортиво болон Барселона: Каталончууд аваргын байр сууриа хадгалж чадах уу?
    12 цаг 1 мин
  • Улаанбаатарын УТАА У.Хүрэлсүхийн үед буурсан гэдгийг Х.Нямбаатар хэлж байсан БАРИМТ
    20 цаг 45 мин
  • Nvidia компани Зүүн Өмнөд Азийн дөрвөн улсад AI сервер нийлүүлэхээ түр зогсоожээ
    20 цаг 52 мин
  • Их Британийн төрийн үйлчилгээ кибер халдлагын улмаас доголдож, тэтгэмжийн цахим системүүдийг түр хаажээ
    20 цаг 59 мин
  • Сумын заанууд дундаа БААВАРЛАЖ буй Д.Саранцогт гэж хэн бэ?
    22 цаг 14 мин
  • Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын заан Д.Саранцогт ХОЁР дахиа түрүүллээ
    22 цаг 32 мин
  • Улаанбаатарт өдөртөө 8 хэм хүйтэн байна
    22 цаг 37 мин
  • Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын егөөдсөн мэдэгдэл
    Уржигдар 17 цаг 57 мин
  • Баянгол дүүрэг Япон Улсын Ибараки мужийн Намэгата хоттой хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
    Уржигдар 17 цаг 13 мин
  • Ирэх 10 хоногийн цаг агаарын ТӨЛӨВ
    Уржигдар 16 цаг 59 мин
  • УИХ-ын гишүүдээс Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл өргөн мэдүүлэв
    Уржигдар 15 цаг 26 мин
  • С.Төрболд: Эх орноо, шигшээ багаа хүндэтгээд үндэсний хувцасаа өмсөн тоглолтоо үзлээ
    Уржигдар 13 цаг 00 мин
  • Япон–Монголын бизнес түншлэлийн уулзалт боллоо
    Уржигдар 12 цаг 55 мин
  • Д.Медведев НАТО болон Украиныг оросын цөмийн цохилт өгөх “улаан шугам”-ыг давсан гэж анхааруулав
    Уржигдар 12 цаг 52 мин
  • Н.Номтойбаяр: "Бодь"-ийн нууц гэрээтэй холбоотой асуудлыг цогцоор нь шалгана
    Уржигдар 12 цаг 09 мин
  • “Plus Size”-ийн дуулиан тарьсан Б.Бат-Эрдэнэ төрийн “гал тогоо”-г атгавал дараагийн шоу нь юу байх вэ?
    Уржигдар 11 цаг 29 мин
  • С.Даваасүрэнг хилээр гарахыг хязгаарлах эсэхийг өнөөдөр шийдвэрлэнэ
    Уржигдар 10 цаг 57 мин
  • УИХ: Эрүүл мэндийн тухай хуулийг хэлэлцэнэ
    Уржигдар 10 цаг 18 мин
  • Кварацхелия болон Дуэ наргүйгээр Пари Сен-Жермений тоглолт хэрхэн өөрчлөгдөв?
    Уржигдар 10 цаг 14 мин
  • Статистик: Аваргууд түрүүлдэг "Улс тунхагласны ойн барилдаан"
  • Титмийн эзнийг үлдээж, дэлхийн тэмцээнд туулайчилж явсан 30 настай мисс О.Намуунаагийн тухай баримтууд
  • Авсан цолоо түрүүгээр мялаасан Улсын заан Д.Алтанцоожийн тухай 24 баримт
  • Ш.Энхийн-Од 24 насандаа МУГТ болж байгаа бол Н.Нандинхүсэл 18 насандаа болж байв
  • Маргааш болох Улс тунхагласны ойд зодоглох 128 бөхийн нэрс
  • Өнөө жилийн шилдгийн шилдэг аймгийн наадмын түрүү бөхөөр тодорсон М.Эрхэмбаяр гэж хэн бэ?
  • 24 БАРИМТ: Английн улаан хайрцаг ба Монголын шуудангийн түүх
  • Зам товчлох зорилгоор мөсөн дээгүүр зорчихгүй байхыг анхаарууллаа
  • Засгийн газар: Хууль бус хөрөнгө хураан авах тухай хуулийн төслийг хэлэлцэнэ
  • Санхүү, төсөв, татвар, гаалийн чиглэлийн зөвшөөрөл ба бизнесийн орчин сэдэвт арга хэмжээ эхэллээ
  • Томуу, томуу төст өвчнөөр 0-1 насныхан түлхүү өвчилж байна
  • Ирэх арав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • Улс тунхагласны баяраар автомашины дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй 
  • Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 1909 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
  • Спортын арбитрын шүүх Мароккогийн Африкийн аваргын цомыг хурааж, Сенегал өглөө
  • 72 настай Жэки Чан “Rush Hour” цувралын дөрөвдүгээр ангид тоглохоор болжээ
  • Хувийн тоглолт хийж байгаа горилогчдодоо, тухайлбал Г.Занданшатарт МАН анхааруулга өгчээ
  • ФОТО: Тоглогчдын гангараа...
  • Танилц: Энэ долоо хоногт УИХ-ын чуулганаар хэлэлцэх асуудлууд
  • Өмнөд Солонгосын боловсролын сайд элсэлтийн шалгалтын үеэр AI ашиглан хуулсан хэргээс үүдэн огцорлоо
  • Өнөө жилийн шилдгийн шилдэг аймгийн наадмын түрүү бөхөөр тодорсон М.Эрхэмбаяр гэж хэн бэ?
  • Статистик: Аваргууд түрүүлдэг "Улс тунхагласны ойн барилдаан"
  • Кварацхелия болон Дуэ наргүйгээр Пари Сен-Жермений тоглолт хэрхэн өөрчлөгдөв?
  • Спортын арбитрын шүүх Мароккогийн Африкийн аваргын цомыг хурааж, Сенегал өглөө
  • Маргааш болох Улс тунхагласны ойд зодоглох 128 бөхийн нэрс
  • Титмийн эзнийг үлдээж, дэлхийн тэмцээнд туулайчилж явсан 30 настай мисс О.Намуунаагийн тухай баримтууд
  • Авсан цолоо түрүүгээр мялаасан Улсын заан Д.Алтанцоожийн тухай 24 баримт
  • Хувийн тоглолт хийж байгаа горилогчдодоо, тухайлбал Г.Занданшатарт МАН анхааруулга өгчээ
  • Санхүү, төсөв, татвар, гаалийн чиглэлийн зөвшөөрөл ба бизнесийн орчин сэдэвт арга хэмжээ эхэллээ
  • “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК ЧИНГИС ХААН ҮНДЭСНИЙ БАЯЛГИЙН САНД 675.7 ТЭРБУМ ТӨГРӨГ ТӨВЛӨРҮҮЛЛЭЭ
  • 72 настай Жэки Чан “Rush Hour” цувралын дөрөвдүгээр ангид тоглохоор болжээ
  • Монгол хэл, бичгийн болон элсэлтийн шалгалтын бүртгэл өнөөдөр дуусна
  • НАТО Польшид эрт сэрэмжлүүлэх системийн нисэх онгоц байршуулахаар болжээ
  • Зам товчлох зорилгоор мөсөн дээгүүр зорчихгүй байхыг анхаарууллаа
  • С.Цогтбаяр, С.Цацралт нарыг Соёлын элчээр томилжээ
  • Нийслэлийн 2027 оны төсвийн төслийн нийт орлогыг 4.6 их наяд төгрөг байхаар тооцжээ
  • Шилжилтийн үе ба улс төрийн хямрал: Дэлхийн сургамж, Монголын гарц
  • Ормузын хоолойд хөлөг онгоцнуудын эсрэг халдлага дайн эхэлснээс хойших хамгийн өндөр түвшинд хүрэв
  • Монголын эзэнт улс, монголын соёлыг дэлхийд сурталчилна
  • PGL Major Singapore 2026: Энэ оны хамгийн том CS2 тэмцээн
24 баримт
  • Сумын заанууд дундаа БААВАРЛАЖ буй Д.Саранцогт гэж хэн бэ?
  • Монголын мото спортын түүхэнд "Дэлхийн цомын аварга" болсон анхны тамирчин П.Мөрөнгийн тухай 24 баримт
  • Авсан цолоо түрүүгээр мялаасан Улсын заан Д.Алтанцоожийн тухай 24 баримт
  • 24 БАРИМТ: Дэлхий дээр Тусгаар тогтнолын өдрийг 80 улс тэмдэглэдэг
  • Ээж, эхнэрийн дүрээр "Дэлхийн мисс"ийн титмийн хүртэж буй анхны хүн Женнифер Баррето гэж хэн бэ?
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК