Энэ сарын эхээр Сөүл-Улаанбаатарын чиглэлийн Ом-302 дугаар аяллын онгоцоор Ховд аймгийн Дарви сумын гуравдугаар багийн оршин суугч Б.Сугар нь Б.Тэгшбаатарын Е0360095 тоот паспорт ашиглан улсын хил нэвтрэхээр завдсан үйлдлийг дэд ахлагч Ш.Батнайрамдал илрүүлжээ. Мөн Москва-Улаанбаатар чиглэлийн Су-563 дугаар аялалын онгоцоор СХД-ийн 20 дугаар хорооны оршин суугч Э.Энх-Алдар нь Э.Энхдар нэрээр ИБУИНВУ-ын 12-24 тоот цагдаагийн бичигтэй хил нэвтрэх эрхийн баримт бичиггүй улсын хил зөрчсөн үйлдлийг ахлагч Ч.Төрболд илрүүлсэн байна.
Б.Чимэг





















































