Улаанбаатар
Өнөөдөр / 2026.11.29
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Намдаа “хуруугаа гозойлгосон” Д.Тэрбишдагва, Ц.Даваасүрэн, Д.Балдан-Очир нар Н.Энхбаяртай уулзалдах болжээ

2012-3-29
0
ЖИРГЭХ
    Намын эсрэг үг дуугарлаа гэж Ёс зүйн хороондоо донгодуулсан УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва, Д.Балдан-Очир, Ц.Даваасүрэн нар ойрын өдрүүдэд МАХН-тай сүжирэх болжээ. МАН-аас УИХ-д сонгогдсон олон гишүүд дундаас хэлэх үг, хийх үйлдлээрээ арай өөрөөр анзаарагдах болсон нь тэд. Ямартаа л МАН гишүүддээ сонгуулийн тойрог хуваахаар ид яригдаж байгаа энэ үед намаа шүүмжилж
    Намын эсрэг үг дуугарлаа гэж Ёс зүйн хороондоо донгодуулсан УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва, Д.Балдан-Очир, Ц.Даваасүрэн нар ойрын өдрүүдэд МАХН-тай сүжирэх болжээ. МАН-аас УИХ-д сонгогдсон олон гишүүд дундаас хэлэх үг, хийх үйлдлээрээ арай өөрөөр анзаарагдах болсон нь тэд. Ямартаа л МАН гишүүддээ сонгуулийн тойрог хуваахаар ид яригдаж байгаа энэ үед намаа шүүмжилж, намаараа шүүмжлүүлж байхав. МАН-ын Ёс зүйн хорооноос тэднийг намын бодлогыг сөрсөн зүйл ярьлаа гэж буруутган тайлбар өгөхийг шаардсан. Тэр дагуу эхнээсээ хариу өгч, онц сонирхолтой “тулаан” эхлүүллээ. УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва хамгийн түрүүнд “үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрхээ МАН-ын Ёс зүйн хорооны дарга болон бусад удирдлагаар хасуулахгүй” гэж мэдэгдсэн. Харин залгуулаад өчигдөр Ц.Даваасүрэн гишүүн “Намаа шинэчилнэ гэж худал хашгирч албан тушаалд хүрэхээрээ амаа үдүүлдэг нэгэн би биш билээ” гэсэн ширүүхэн хариу өгөв. Тэдний үгэнд хэд хэдэн нийтлэг санаа ил, тод цухалзаж байгаа юм.

    Нэгд, Д.Тэрбишдагва гишүүний хэлснээр намын удирдлага, ёс зүйн хороо уулзаагүй байж, албан бичиг өгч, хариуг бичгээр өгөхийг шаардан, хөндий зэврүү харилцаа гаргаж байгаа аж. Үзэл бодол нэгт нөхөр нь ч намын гишүүд хоорондоо хөндий харилцаж, бутарч хагарах нь хэнд ашигтайг бодох цаг болсныг Ёс зүйн хороондоо санууллаа. “МАН” дотроо хагаралтай байна гэж удаан хөлгүй салхи шиг явсан яриа эзэнтэй болов. С.Батболд, Ү.Хүрэлсүх зэрэг дарга нар нь гишүүдээсээ тасарч, цөөн хэдэн хүнээр хүрээлүүлэх болсон нь тэдний үгээр илэрч байна.

     Хоёрт, Сонгуульд өрсөлдөөд ялагдсан АН-тай нэг хөнжил орсон нь Д.Тэрбишдагва, Ц.Даваасүрэн, Д.Балдан-Очир зэрэг гишүүдийн ой ухаанд нийцэхгүй байгаа юм. Энэ үгээ ч ил, тод хэлсээр ирсэн. Үүнийх нь төлөө “намын эсэргүү” болгосонд хувь хувьдаа гомдсон бололтой. Ц.Даваасүрэн гишүүн “Харин намын удирдлагад багтаж яваа зарим хүн удаа дараа намаа илт үгүйсгэж, АН-гүйгээр улс орноо авч явахад хүндрэлтэй болсон гэх мэт ярилцлага өгч байгааг би шүүмжилж, намын нэр хүндэд сөрөг нөлөөлөл үзүүлж болзошгүй байгаа талаар өгүүлсэн” гэж гоморхол шингэсэн захидалдаа дурджээ. Зарим хүн гэдэгт АН хамтарсан Засгийн газраас гарахад гүн хамрамслаа илэрхийлж байсан С.Батболд сайд багтаж байгаа юм.

   Уг нь МАН-ын дүрэмд улс орны болон намын дотоод амьдралын асуудлаар санал тавьж хариу авах, шүүмжлэх, мэдээлэл өгөхийг шаардах эрхтэй /4.1.4-р заалт/ гэж заажээ. Гэтэл шүүмжилсэн нэгний амыг тэр дор нь “үдэх”-ээр улайрч байгаа удирдлагууд нь өөрсдөө дүрмээ зөрчөөд байх шиг.

   Ноёнтой тэрсэлдвэл толгойгүй, нохойтой тэрсэлдвэл хормойгүй гэдэг шиг намын удирдлагууд нь тэдэнд МАН-аас сонгуульд нэр дэвших “шанс” өгөхгүй нь тодорхой болж байна. Өнгөрсөн сонгуулиар Сонгинохайрхан дүүргээс сонгогдсон Д.Тэрбишдагвын оронд аварга Д.Сумъяабазар нэр дэвшихээр яригдаж байна. Харин Хөвсгөл аймгаас гарсан Ц.Даваасүрэн гишүүний тойрогт ерөнхий сайд С.Батболдын зөвлөх, АМХЭГ-ын дарга асан Д.Батхуяг болон “MCS” группын тэргүүн дэд захирал Л.Энх-Амгалан нар өрсөлдөхөөр болсон гэх баттай эх сурвалжийн мэдээ байна. Д.Балдан-Очир гишүүн ч Завхандаа дахин сонгогдохгүй төлөвтэй. Энэ аймаг хоёрхон мандаттай, тэр нь Д.Оюунхорол, Ш.Сайхансамбуу нарын бараг л “өмч”. Түүнийг саяхан тойргоо эргээд ирэхэд нь Тосон цэнгэл, Их-Уул сумынхан “2008 онд малчдад хуц, ухна тараана гэж байсан. Түүнийгээ хэзээ өгөх вэ?” гэж ам асуун тун таагүй хандсан гэнэ.  Ингээд байдал бишдэж, цаг агаар муудсан гэдгийг ойлгосон гишүүд харин дараагийн алхмаа хийж эхэлсэн аж. Нэгэнтээ намын дарга нь байсан Н.Энхбаяр руу зүтгэж, мэр сэр уулзалдах болсон тухай Төрийн ордонд нүд, чихээ тавьдаг эх сурвалжууд хэлж байгаа юм. МАН-д ад үзэгдсэн энэ гишүүдэд МАХН бол сонгуульд тойрог авч, нэр дэвших хамгийн зөв гарц болоод байна. Харин намын Ёс зүйн хороондоо хариу өгөх ээлж нь тулсан Д.Балдан-Очир гишүүн юу гэх бол? Намынхаа өөдөөс “хуруугаа гозойлгосон” бусад шигээ зоригтой дуугарч чадах болов уу?
0
ЖИРГЭХ
Санал болгох
Арьс судлалын үндэсний төвд агаар шүүгч хүлээлгэн өглөө
Монголын баг, тамирчид бишкекийг зорилоо
Улсын шалгалт зохион байгуулах хуваарь гарчээ
Оюутан цэргийн бүртгэл ирэх сарын 2-ноос эхэлнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • svhee (203.91.117.4)
    энэ хүнийг би сайн мэддэггүй байлаа тэгтэл хийсэн ажлынхаа тайлан гаргасан байна гэтэл тэр нь ганц мод суулгаж байсан зураг нь дээр нь хэдэн ахмадтай цугтаа зогсож зураг даруулан бас сурагчидтай хамт зураг даруулан энэ хүн хийсэн ажлаа амархан тайлагнадаг ердөө ганц 7 хоногын дотор 4жилд хийх ёстой ажлаа амжуулдаг шаламгай нэгэн миний 20хуудастай номонд нь 4 удаа гарсан байхыг бодход энэ хүний хүний хийсэн ажил тодорхой
    2012 оны 03 сарын 29 | Хариулах
  • svhee (203.91.117.4)
    тэрбишдагва энэ хүний хийсэн ажил юу билээ 4 жилийн хугцаанд хийсэн ажлаа тайлагнасан байна тэр нь юу бэ гэвэл энэ хүн жил бүр 11 ээр ангиа төгсөж буй сурагч нарыг цуглуулж нэг сургуулын талбайд хэдэн мод суулгана ,бас тэднийг дагуулаж төрийн ордонд орж зураг даруулан
    2012 оны 03 сарын 29 | Хариулах
  • Зочин (202.179.11.34)
    Çóóõû ìàíëàé ÌÀÕÍ äàà îðâîë àëäàõã¿é ý çîðèãèéã ÷èí ¿íýëæ áàéíà ìàí ààñ ñàëàõ öàã áîëñîí îðéòâîë óðâàã÷ íýð ç¿¿íý îäîîë øèèä
    2012 оны 03 сарын 29 | Хариулах
  • ZUNUGUUDED (182.160.10.219)
    ED ZAAVAL ULS TURD ORJ YAH GESEN YUM TUS TUSIINHAA DELGUUR LOMBARDIIG AJILUULAAD YAVJ BNA BIZ HEDEN TOLGOIGOOS HUVI HURTEH GEJ UHEH NEE ZUNUGUUD YAMAR DUGARCH CHADAH BISH ERUN OLIGTOIHON DULJ CHADAHGUI HEDEN HUGSHUUL ODOO BOLSON DEER BIZ DEE GERTEI ACH ZEEGEE HARAAD HEVTEJ BNA BIZ.
    2012 оны 03 сарын 29 | Хариулах
  • Зочин (203.169.53.119)
    МАН сөнөх тавилантай шүү замаа олсон чинь зөв гишүүд ээ
    2012 оны 03 сарын 29 | Хариулах
  • Зочин (203.169.53.119)
    МАН-аас эртхэн салсан нь дээр дээ
    2012 оны 03 сарын 29 | Хариулах
  • Зочин (203.169.53.119)
    багаараа МАХН-д орсон нь маш зөв
    2012 оны 03 сарын 29 | Хариулах
  • Зочин (203.169.53.119)
    багаараа МАХН-д орсон нь маш зөв
    2012 оны 03 сарын 29 | Хариулах
  • Зочин (203.169.53.119)
    багаараа МАХН-д орсон нь маш зөв
    2012 оны 03 сарын 29 | Хариулах
  • Зочин (203.169.53.119)
    ман шиг өмхийрч үхтэлээ хуйвалддаг нам гэж байхгүй хамаг л булхай лдуйвар бузар бүхэн тэндээс гарч байна. адгийн шаарнуудыг одоо орхих цаг иржээ. ард түмэн ч гэсэнг эргэж байна та нар зөв шийдвэр гаргажээ
    2012 оны 03 сарын 29 | Хариулах
  • МАН (124.158.75.10)
    дотор байж тэсэхгүй хойно ингэх нь зөв батболдын үгээр л явна гэж ер юу байдаг юм намын даргын суудал ч гэсэн ээлтэй шүү
    2012 оны 03 сарын 29 | Хариулах
  • Зочин (180.149.93.12)
    terbishbagva er ni ertnees yariaad adluulaad tegeed buur gudamjind jagsaad tuuniig alah shahaj baisan shuu dee harin ch ih tevcheertyei hun baina ene duruv bol durvun berh shig toroigood graad ireh ni dee
    2012 оны 03 сарын 29 | Хариулах
  • Зочин (180.149.93.12)
    zuvuu zuv zuvsh dee luivarchidaas erthen holdson ni dee bhaa gantshan ard tumniihee tuluu l baih heregtei gemt buleglelees holdoj shudarga zamaa hooson ni deer shuu erhem gishuud ee
    2012 оны 03 сарын 29 | Хариулах
  • Зочин (202.180.216.239)
    Ман-ын ёс зүйн хороо ёс зүй алга. Хүнийг хүчирхийлэх гэж ажилдаг юм уу. Ард түмэн хүчирхийллийг тэвчихгүй шүү.
    2012 оны 03 сарын 29 | Хариулах
  • Зочин (203.169.53.119)
    ардын намын гуйранчуудад адлагдаж байсанаас МАхн-даа нэгдсэн чинь зөв ядаж та нарт хэрэгтэй
    2012 оны 03 сарын 29 | Хариулах
  • Зочин (203.169.53.119)
    хахахахахаха яг зөв төөрсөөр төрөлдөө гэж энэ дээ
    2012 оны 03 сарын 29 | Хариулах
  • Зочин (203.169.53.119)
    kkk batboldiin ooodoos fuck gesen yum uu
    2012 оны 03 сарын 29 | Хариулах
  • Зочин (203.169.53.119)
    Өө ёстой сайн байна ш дээ. төрд гарсан бузар олгиархиудын нэгдлээс гарч шударга үнэний талд орсон та нарыг ард түмэн дэмижинээ
    2012 оны 03 сарын 29 | Хариулах
  • Зочин (182.160.26.94)
    зөв. та нар угаасаа МАН-аас биш МАХН-аас дэвшээрэй. ард түмэн дэмжинэ шүү.
    2012 оны 03 сарын 29 | Хариулах
  • dash (202.126.91.164)
    shudarga medlegtei ajil hiisaen gishuudee bitgii ad uzl deeMAN-aa. Naad Baldan chin MONGOL MAL hutulburuu yariad yavahad haanaas ch 1 suudal avaad l zalna daa harj l baigaaraa6 Naad 2 chmun yalgaagui sain uls turchid shdee
    2012 оны 03 сарын 29 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • CS2-ын солилцоо наймааны бодлого
    11 цаг 28 мин
  • Депортиво болон Барселона: Каталончууд аваргын байр сууриа хадгалж чадах уу?
    11 цаг 47 мин
  • Улаанбаатарын УТАА У.Хүрэлсүхийн үед буурсан гэдгийг Х.Нямбаатар хэлж байсан БАРИМТ
    20 цаг 31 мин
  • Nvidia компани Зүүн Өмнөд Азийн дөрвөн улсад AI сервер нийлүүлэхээ түр зогсоожээ
    20 цаг 38 мин
  • Их Британийн төрийн үйлчилгээ кибер халдлагын улмаас доголдож, тэтгэмжийн цахим системүүдийг түр хаажээ
    20 цаг 46 мин
  • Сумын заанууд дундаа БААВАРЛАЖ буй Д.Саранцогт гэж хэн бэ?
    22 цаг 0 мин
  • Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын заан Д.Саранцогт ХОЁР дахиа түрүүллээ
    22 цаг 18 мин
  • Улаанбаатарт өдөртөө 8 хэм хүйтэн байна
    22 цаг 23 мин
  • Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын егөөдсөн мэдэгдэл
    Уржигдар 17 цаг 57 мин
  • Баянгол дүүрэг Япон Улсын Ибараки мужийн Намэгата хоттой хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
    Уржигдар 17 цаг 13 мин
  • Ирэх 10 хоногийн цаг агаарын ТӨЛӨВ
    Уржигдар 16 цаг 59 мин
  • УИХ-ын гишүүдээс Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл өргөн мэдүүлэв
    Уржигдар 15 цаг 26 мин
  • С.Төрболд: Эх орноо, шигшээ багаа хүндэтгээд үндэсний хувцасаа өмсөн тоглолтоо үзлээ
    Уржигдар 13 цаг 00 мин
  • Япон–Монголын бизнес түншлэлийн уулзалт боллоо
    Уржигдар 12 цаг 55 мин
  • Д.Медведев НАТО болон Украиныг оросын цөмийн цохилт өгөх “улаан шугам”-ыг давсан гэж анхааруулав
    Уржигдар 12 цаг 52 мин
  • Н.Номтойбаяр: "Бодь"-ийн нууц гэрээтэй холбоотой асуудлыг цогцоор нь шалгана
    Уржигдар 12 цаг 09 мин
  • “Plus Size”-ийн дуулиан тарьсан Б.Бат-Эрдэнэ төрийн “гал тогоо”-г атгавал дараагийн шоу нь юу байх вэ?
    Уржигдар 11 цаг 29 мин
  • С.Даваасүрэнг хилээр гарахыг хязгаарлах эсэхийг өнөөдөр шийдвэрлэнэ
    Уржигдар 10 цаг 57 мин
  • УИХ: Эрүүл мэндийн тухай хуулийг хэлэлцэнэ
    Уржигдар 10 цаг 18 мин
  • Кварацхелия болон Дуэ наргүйгээр Пари Сен-Жермений тоглолт хэрхэн өөрчлөгдөв?
    Уржигдар 10 цаг 14 мин
  • Статистик: Аваргууд түрүүлдэг "Улс тунхагласны ойн барилдаан"
  • Титмийн эзнийг үлдээж, дэлхийн тэмцээнд туулайчилж явсан 30 настай мисс О.Намуунаагийн тухай баримтууд
  • Авсан цолоо түрүүгээр мялаасан Улсын заан Д.Алтанцоожийн тухай 24 баримт
  • Ш.Энхийн-Од 24 насандаа МУГТ болж байгаа бол Н.Нандинхүсэл 18 насандаа болж байв
  • Маргааш болох Улс тунхагласны ойд зодоглох 128 бөхийн нэрс
  • Өнөө жилийн шилдгийн шилдэг аймгийн наадмын түрүү бөхөөр тодорсон М.Эрхэмбаяр гэж хэн бэ?
  • 24 БАРИМТ: Английн улаан хайрцаг ба Монголын шуудангийн түүх
  • Зам товчлох зорилгоор мөсөн дээгүүр зорчихгүй байхыг анхаарууллаа
  • Засгийн газар: Хууль бус хөрөнгө хураан авах тухай хуулийн төслийг хэлэлцэнэ
  • Санхүү, төсөв, татвар, гаалийн чиглэлийн зөвшөөрөл ба бизнесийн орчин сэдэвт арга хэмжээ эхэллээ
  • Томуу, томуу төст өвчнөөр 0-1 насныхан түлхүү өвчилж байна
  • Ирэх арав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • Улс тунхагласны баяраар автомашины дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй 
  • Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 1909 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
  • Спортын арбитрын шүүх Мароккогийн Африкийн аваргын цомыг хурааж, Сенегал өглөө
  • 72 настай Жэки Чан “Rush Hour” цувралын дөрөвдүгээр ангид тоглохоор болжээ
  • Хувийн тоглолт хийж байгаа горилогчдодоо, тухайлбал Г.Занданшатарт МАН анхааруулга өгчээ
  • ФОТО: Тоглогчдын гангараа...
  • Танилц: Энэ долоо хоногт УИХ-ын чуулганаар хэлэлцэх асуудлууд
  • Өмнөд Солонгосын боловсролын сайд элсэлтийн шалгалтын үеэр AI ашиглан хуулсан хэргээс үүдэн огцорлоо
  • Өнөө жилийн шилдгийн шилдэг аймгийн наадмын түрүү бөхөөр тодорсон М.Эрхэмбаяр гэж хэн бэ?
  • Статистик: Аваргууд түрүүлдэг "Улс тунхагласны ойн барилдаан"
  • Кварацхелия болон Дуэ наргүйгээр Пари Сен-Жермений тоглолт хэрхэн өөрчлөгдөв?
  • Спортын арбитрын шүүх Мароккогийн Африкийн аваргын цомыг хурааж, Сенегал өглөө
  • Маргааш болох Улс тунхагласны ойд зодоглох 128 бөхийн нэрс
  • Титмийн эзнийг үлдээж, дэлхийн тэмцээнд туулайчилж явсан 30 настай мисс О.Намуунаагийн тухай баримтууд
  • Авсан цолоо түрүүгээр мялаасан Улсын заан Д.Алтанцоожийн тухай 24 баримт
  • Хувийн тоглолт хийж байгаа горилогчдодоо, тухайлбал Г.Занданшатарт МАН анхааруулга өгчээ
  • Санхүү, төсөв, татвар, гаалийн чиглэлийн зөвшөөрөл ба бизнесийн орчин сэдэвт арга хэмжээ эхэллээ
  • “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК ЧИНГИС ХААН ҮНДЭСНИЙ БАЯЛГИЙН САНД 675.7 ТЭРБУМ ТӨГРӨГ ТӨВЛӨРҮҮЛЛЭЭ
  • 72 настай Жэки Чан “Rush Hour” цувралын дөрөвдүгээр ангид тоглохоор болжээ
  • Монгол хэл, бичгийн болон элсэлтийн шалгалтын бүртгэл өнөөдөр дуусна
  • НАТО Польшид эрт сэрэмжлүүлэх системийн нисэх онгоц байршуулахаар болжээ
  • Зам товчлох зорилгоор мөсөн дээгүүр зорчихгүй байхыг анхаарууллаа
  • С.Цогтбаяр, С.Цацралт нарыг Соёлын элчээр томилжээ
  • Нийслэлийн 2027 оны төсвийн төслийн нийт орлогыг 4.6 их наяд төгрөг байхаар тооцжээ
  • Шилжилтийн үе ба улс төрийн хямрал: Дэлхийн сургамж, Монголын гарц
  • Ормузын хоолойд хөлөг онгоцнуудын эсрэг халдлага дайн эхэлснээс хойших хамгийн өндөр түвшинд хүрэв
  • Монголын эзэнт улс, монголын соёлыг дэлхийд сурталчилна
  • PGL Major Singapore 2026: Энэ оны хамгийн том CS2 тэмцээн
24 баримт
  • Сумын заанууд дундаа БААВАРЛАЖ буй Д.Саранцогт гэж хэн бэ?
  • Монголын мото спортын түүхэнд "Дэлхийн цомын аварга" болсон анхны тамирчин П.Мөрөнгийн тухай 24 баримт
  • Авсан цолоо түрүүгээр мялаасан Улсын заан Д.Алтанцоожийн тухай 24 баримт
  • 24 БАРИМТ: Дэлхий дээр Тусгаар тогтнолын өдрийг 80 улс тэмдэглэдэг
  • Ээж, эхнэрийн дүрээр "Дэлхийн мисс"ийн титмийн хүртэж буй анхны хүн Женнифер Баррето гэж хэн бэ?
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК