Улаанбаатар
Өнөөдөр / 2026.11.29
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, ХБНГУ-ын ерөнхийлөгч Ё.Гауктай уулзав

2012-3-30
0
ЖИРГЭХ
Ерөнхийлөгч Ё.Гаук “Та бол ардчиллыг эхлүүлж, ардчиллын тогтоох үйл явцыг удирдахад тасралтгүй оролцсоор ирсэн  танигдсан лидер юм. Миний Ерөнхийлөгч болсноос хойшхи анхны зочин болж ардчилсан Ерөнхийлөгч ирж байгаад  би туйлын баяртай байна” хэмээн яриагаа эхлэв.
    Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Ерөнхийлөгчийн урилгаар тус улсад төрийн айлчлал хийж байгаа Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, гэргий Х.Болормаа нарыг  Ерөнхийлөгч Ё.Гау , гэргий Д.Шадт нар “Бэллвью” өргөөнөө албан ёсоор угтаж авлаа.  Дараа нь Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, ХБНГУ-ын  Ерөнхийлөгч Ё.Гаук нар уулзав. 

Ерөнхийлөгч Ё.Гаук “Та бол ардчиллыг эхлүүлж, ардчиллын тогтоох үйл явцыг удирдахад тасралтгүй оролцсоор ирсэн  танигдсан лидер юм. Миний Ерөнхийлөгч болсноос хойшхи анхны зочин болж ардчилсан Ерөнхийлөгч ирж байгаад  би туйлын баяртай байна” хэмээн яриагаа эхлэв.
   “Та бидний ярилцаад сууж байгаа энэхүү Ерөнхийлөгчийн өргөө нь хуучнаар Баруун Германд харъяалагддаг байсан тул бид ийшээ тухайн үед орох ч эрхгүй байлаа. Харин өнөөдөр бол нөхцөл байдал их өөрчлөгдсөн. Би  энд ХБНГУ-ын Ерөнхийлөгчийн хувиар тантай уулзаад сууж байгаа нь  ардчиллын ач гавъяа юм. Гэхдээ сүүлийн үед хүмүүс тэр тусмаа манай шинэ үеийнхэн болох залуучууд ардчилал гэж ямар үнэ цэнэтэй зүйл болох, ямар их үнээр энэ ардчиллыг тогтоосныг мартаад байна, зарим нь бүүр мэдэхгүй байна. Иймд залуучуудын боловсролыг дээшлүүлэх ялангуяа ардчиллын боловсролыг дээшлүүлэхийн төлөө бид хамтран ажиллах хэрэгтэй байна” гэлээ.

   Тэрээр Монгол Улс Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийг даргалж байгаад баяр хүргэж, амжилт хүсээд ардчиллыг бэхжүүлэх чиглэлээр гарах аливаа санал санаачилгыг дэмжин ажиллах болно гэлээ.
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ноён Ё.Гаукт Ерөнхийлөгчөөр сонгогдсонд нь баяр хүргэж, анхны төрийн зочноороо Монгол Улсын Ерөнхийлөгчийг хүлээн авч хүндэтгэл үзүүлж байгаад талархаж байгаагаа илэрхийллээ.
    “Ардчилсан хөгжлийн замаар Монгол Улс амжилттай замнахад герман нөхдийн хувь нэмэр их байсан. ХБНГУ-ын Засгийн газар, улст төрийн сангууд, ялангуяа Конрад Аденаурын сан шилжилтийн эхний жилүүдэд улстөр, хууль эрхзүйн институцууд бэхжихэд дэмжин тусалсныг бид мартдаггүй.  Герман бол бидний Европ дахь гол түнш юм. Цаашид танай улстай хөгжүүлж буй худалдаа эдийн засаг, хамтын ажиллагааг өргөжүүлэх, манай улсад германы томоохон хөрөнгө оруулалтууд нэмэгдэхийг дэмжиж ажиллах болно. Ашигт малтмал олборлох , боловсруулах салбарт манай хоёр орон стратегийн түншлэл тогтоож байгаа нь бидний харилцааг эдийн засгийн  харилцан ашигтай харилцаа болгоход чиглэсэн үр дүнтэй алхам юм. Монгол бол сэргээгдэх эрчим хүчний асар их нөөц бололцоотой орон. Манай говийн бүсэд нарны эрчим хүч ашиглах “Gobitec” парк байгуулах төслийг эхлүүлэхийг бид зорьж байна. Энэхүү төслийн техник эдийн засгийн үндэслэлийг хийхэд дэмжлэг үзүүлэхийг хүсч байна.

   Боловсролын салбарын уламжлалт хамтын ажиллагааг үргэлжлүүлэх нь бидний харилцааны нэг чухал чиглэл юм.  Монгол Германы хамтарсан их сургууль байгуулах талаар бидний гаргасан саналыг Германы засгийн газар дэмжиж байгаад бид талархаж байна.  Юуны өмнө харилцан суралцах оюутны тоог нэмэх, судалгаа шинжилгээний байгууллагуудыг дэмжих шаардлагатай байна.  Бидэнд байгал орчин, хүнс , уул уурхай, технологийн чиглэлээр мэргэжилтэн бэлтгэх шаардлагатай байгаа бөгөөд чухам эдгээр нь та бүхний амжилт олдог салбарууд юм.
Герман Улсын онцгой анхаарлын дор Монгол- Германы археологийн хамтарсан төсөл амжилттай хэрэгжиж байна. Би Ерөнхийлөгчийн хувиар Хархорин төслийг ивээлдээ авсан бөгөөд эрхэм Ерөнхийлөгч таныг мөн уг төслийг ивээлдээ авахыг хүсэлт болгож байна. Орхоны хөндийн малтлагын Хархорин төслийг нийтэд хүртээмжтэй болгох үүднээс ойрын хугацаанд Ерөнхийлөгч нарын ивээл дор үзэсгэлэн нээх хүсэлтэй байна” гэж  Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ярив.
   Ерөнхийлөгч Ё.Гаук Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн хэлсэнтэй санал нэг байна гээд социализмын үед бүдгэрсэн монголчуудын бусдаас ялгарах хэв шинж, үндэсний бахархлыг эргээж сэргээх талаар Монгол Улс амжилттай ажиллаж байгааг сайшаалаа. Тэрээр “Монгол судлалын асуудал бол Монгол Улсад их хэрэгтэй, их чухал асуудал байгаа юм. Дэлхийд тэргүүлэх эгнээнд явж ирсэн германы монгол судлал сүүлийн үед хумигдах болсон нь таагүй. Берлин, Бонн, Лайпциг, Мюнхень, Хумбольдны их сургуулиудад явагдаж байгаа монгол судлалын асуудлыг улам хөгжүүлэхэд цаашид анхаарч ажиллана”  гэв. Германы монгол судлалын хамтран санхүүжүүлж , улам өргөжүүлэх тухай Монгол Улсын    Ерөнхийлөгчийн саналыг дэмжиж байгаагаа тэрээ илэрхийллээ.

   Энэхүү уулзалтын үеэр Монголд нүүрс шингэрүүлэх үйлдвэр барих, нүүрс-химийн аж үйлдвэрийн суурийг бий болгох , төслийг амжилттай хэрэгжүүлэхэд зайлшгүй шаардагдах хөрөнгө оруулалт, хууль эрхзүйн таатай нөхцлийг хангаж  хамтран ажиллах талаар санал солилцов.
Батлан хамгаалах салбарын хамтын ажиллагаа амжилттай хөгжиж байгааг энэ уулзалтын үеэр санал нэгтэй дүгнэлээ.  Афганистан  дахь аюулгүй байдлыг сахиулах олон улсын хүчний ажиллагаанд манай хоёр орны цэргийн багууд хамтран үүрэг гүйцэтгэж байгаа  нь үүний илрэл юм.
  Уулзалтын үеэр хоёр Ерөнхийлөгч хоёр орны харилцаа, бүс нутгийн байдлын талаар ярилцаж санал солилцов. Монгол Улсын ардчиллын өмнө тулгарч байгаа сорилтуудын талаар Ерөнхийлөгч Ё.Гаук ихэд сонирхон асууж байлаа.
ХБНГУ-ын Ерөнхийлөгч Ё.Гаук нь  1989 онд зүүн Германд ардчиллын  “New Forum” хөдөлгөөнийг үүсгэн байгуулалцсан, арьс өнгөөр ялгаварлах, алагчлах үзлийг хянах Европын төвд улсаа төлөөлсөн гишүүн байсан. 2012 оны 3 дугаар сар 18-ны өдрөөс ХБНГУ-ын ерөнхийлөгчөөр сонгогдсон юм.
Эх сурвалж: president.mn

0
ЖИРГЭХ
Санал болгох
Арьс судлалын үндэсний төвд агаар шүүгч хүлээлгэн өглөө
Монголын баг, тамирчид бишкекийг зорилоо
Улсын шалгалт зохион байгуулах хуваарь гарчээ
Оюутан цэргийн бүртгэл ирэх сарын 2-ноос эхэлнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • CS2-ын солилцоо наймааны бодлого
    11 цаг 20 мин
  • Депортиво болон Барселона: Каталончууд аваргын байр сууриа хадгалж чадах уу?
    11 цаг 39 мин
  • Улаанбаатарын УТАА У.Хүрэлсүхийн үед буурсан гэдгийг Х.Нямбаатар хэлж байсан БАРИМТ
    20 цаг 23 мин
  • Nvidia компани Зүүн Өмнөд Азийн дөрвөн улсад AI сервер нийлүүлэхээ түр зогсоожээ
    20 цаг 30 мин
  • Их Британийн төрийн үйлчилгээ кибер халдлагын улмаас доголдож, тэтгэмжийн цахим системүүдийг түр хаажээ
    20 цаг 37 мин
  • Сумын заанууд дундаа БААВАРЛАЖ буй Д.Саранцогт гэж хэн бэ?
    21 цаг 52 мин
  • Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын заан Д.Саранцогт ХОЁР дахиа түрүүллээ
    22 цаг 10 мин
  • Улаанбаатарт өдөртөө 8 хэм хүйтэн байна
    22 цаг 15 мин
  • Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын егөөдсөн мэдэгдэл
    Уржигдар 17 цаг 57 мин
  • Баянгол дүүрэг Япон Улсын Ибараки мужийн Намэгата хоттой хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
    Уржигдар 17 цаг 13 мин
  • Ирэх 10 хоногийн цаг агаарын ТӨЛӨВ
    Уржигдар 16 цаг 59 мин
  • УИХ-ын гишүүдээс Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл өргөн мэдүүлэв
    Уржигдар 15 цаг 26 мин
  • С.Төрболд: Эх орноо, шигшээ багаа хүндэтгээд үндэсний хувцасаа өмсөн тоглолтоо үзлээ
    Уржигдар 13 цаг 00 мин
  • Япон–Монголын бизнес түншлэлийн уулзалт боллоо
    Уржигдар 12 цаг 55 мин
  • Д.Медведев НАТО болон Украиныг оросын цөмийн цохилт өгөх “улаан шугам”-ыг давсан гэж анхааруулав
    Уржигдар 12 цаг 52 мин
  • Н.Номтойбаяр: "Бодь"-ийн нууц гэрээтэй холбоотой асуудлыг цогцоор нь шалгана
    Уржигдар 12 цаг 09 мин
  • “Plus Size”-ийн дуулиан тарьсан Б.Бат-Эрдэнэ төрийн “гал тогоо”-г атгавал дараагийн шоу нь юу байх вэ?
    Уржигдар 11 цаг 29 мин
  • С.Даваасүрэнг хилээр гарахыг хязгаарлах эсэхийг өнөөдөр шийдвэрлэнэ
    Уржигдар 10 цаг 57 мин
  • УИХ: Эрүүл мэндийн тухай хуулийг хэлэлцэнэ
    Уржигдар 10 цаг 18 мин
  • Кварацхелия болон Дуэ наргүйгээр Пари Сен-Жермений тоглолт хэрхэн өөрчлөгдөв?
    Уржигдар 10 цаг 14 мин
  • Статистик: Аваргууд түрүүлдэг "Улс тунхагласны ойн барилдаан"
  • Титмийн эзнийг үлдээж, дэлхийн тэмцээнд туулайчилж явсан 30 настай мисс О.Намуунаагийн тухай баримтууд
  • Авсан цолоо түрүүгээр мялаасан Улсын заан Д.Алтанцоожийн тухай 24 баримт
  • Ш.Энхийн-Од 24 насандаа МУГТ болж байгаа бол Н.Нандинхүсэл 18 насандаа болж байв
  • Маргааш болох Улс тунхагласны ойд зодоглох 128 бөхийн нэрс
  • Өнөө жилийн шилдгийн шилдэг аймгийн наадмын түрүү бөхөөр тодорсон М.Эрхэмбаяр гэж хэн бэ?
  • 24 БАРИМТ: Английн улаан хайрцаг ба Монголын шуудангийн түүх
  • Зам товчлох зорилгоор мөсөн дээгүүр зорчихгүй байхыг анхаарууллаа
  • Засгийн газар: Хууль бус хөрөнгө хураан авах тухай хуулийн төслийг хэлэлцэнэ
  • Санхүү, төсөв, татвар, гаалийн чиглэлийн зөвшөөрөл ба бизнесийн орчин сэдэвт арга хэмжээ эхэллээ
  • Томуу, томуу төст өвчнөөр 0-1 насныхан түлхүү өвчилж байна
  • Ирэх арав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • Улс тунхагласны баяраар автомашины дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй 
  • Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 1909 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
  • Спортын арбитрын шүүх Мароккогийн Африкийн аваргын цомыг хурааж, Сенегал өглөө
  • 72 настай Жэки Чан “Rush Hour” цувралын дөрөвдүгээр ангид тоглохоор болжээ
  • Хувийн тоглолт хийж байгаа горилогчдодоо, тухайлбал Г.Занданшатарт МАН анхааруулга өгчээ
  • ФОТО: Тоглогчдын гангараа...
  • Танилц: Энэ долоо хоногт УИХ-ын чуулганаар хэлэлцэх асуудлууд
  • Өмнөд Солонгосын боловсролын сайд элсэлтийн шалгалтын үеэр AI ашиглан хуулсан хэргээс үүдэн огцорлоо
  • Өнөө жилийн шилдгийн шилдэг аймгийн наадмын түрүү бөхөөр тодорсон М.Эрхэмбаяр гэж хэн бэ?
  • Статистик: Аваргууд түрүүлдэг "Улс тунхагласны ойн барилдаан"
  • Кварацхелия болон Дуэ наргүйгээр Пари Сен-Жермений тоглолт хэрхэн өөрчлөгдөв?
  • Спортын арбитрын шүүх Мароккогийн Африкийн аваргын цомыг хурааж, Сенегал өглөө
  • Маргааш болох Улс тунхагласны ойд зодоглох 128 бөхийн нэрс
  • Титмийн эзнийг үлдээж, дэлхийн тэмцээнд туулайчилж явсан 30 настай мисс О.Намуунаагийн тухай баримтууд
  • Авсан цолоо түрүүгээр мялаасан Улсын заан Д.Алтанцоожийн тухай 24 баримт
  • Хувийн тоглолт хийж байгаа горилогчдодоо, тухайлбал Г.Занданшатарт МАН анхааруулга өгчээ
  • Санхүү, төсөв, татвар, гаалийн чиглэлийн зөвшөөрөл ба бизнесийн орчин сэдэвт арга хэмжээ эхэллээ
  • “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК ЧИНГИС ХААН ҮНДЭСНИЙ БАЯЛГИЙН САНД 675.7 ТЭРБУМ ТӨГРӨГ ТӨВЛӨРҮҮЛЛЭЭ
  • 72 настай Жэки Чан “Rush Hour” цувралын дөрөвдүгээр ангид тоглохоор болжээ
  • Монгол хэл, бичгийн болон элсэлтийн шалгалтын бүртгэл өнөөдөр дуусна
  • НАТО Польшид эрт сэрэмжлүүлэх системийн нисэх онгоц байршуулахаар болжээ
  • Зам товчлох зорилгоор мөсөн дээгүүр зорчихгүй байхыг анхаарууллаа
  • С.Цогтбаяр, С.Цацралт нарыг Соёлын элчээр томилжээ
  • Нийслэлийн 2027 оны төсвийн төслийн нийт орлогыг 4.6 их наяд төгрөг байхаар тооцжээ
  • Шилжилтийн үе ба улс төрийн хямрал: Дэлхийн сургамж, Монголын гарц
  • Ормузын хоолойд хөлөг онгоцнуудын эсрэг халдлага дайн эхэлснээс хойших хамгийн өндөр түвшинд хүрэв
  • Монголын эзэнт улс, монголын соёлыг дэлхийд сурталчилна
  • PGL Major Singapore 2026: Энэ оны хамгийн том CS2 тэмцээн
24 баримт
  • Сумын заанууд дундаа БААВАРЛАЖ буй Д.Саранцогт гэж хэн бэ?
  • Монголын мото спортын түүхэнд "Дэлхийн цомын аварга" болсон анхны тамирчин П.Мөрөнгийн тухай 24 баримт
  • Авсан цолоо түрүүгээр мялаасан Улсын заан Д.Алтанцоожийн тухай 24 баримт
  • 24 БАРИМТ: Дэлхий дээр Тусгаар тогтнолын өдрийг 80 улс тэмдэглэдэг
  • Ээж, эхнэрийн дүрээр "Дэлхийн мисс"ийн титмийн хүртэж буй анхны хүн Женнифер Баррето гэж хэн бэ?
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК