Улаанбаатар
Өнөөдөр / 2026.11.29
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Цэцийн дүгнэлт гарлаа. Сонгуулийн хууль яадаг бол?

2012-3-30
0
ЖИРГЭХ
  2011 оны 12 дугаар сарын 16-нд УИХ Сонгуулийн тухай хуулийг шинэчлэн  баталсан билээ. Энэхүү шийдвэр гарснаар ирэх сонгуулийг 48:28 буюу мажоритар давамгайлсан холимог хувилбараар явуулахаар болсон юм. Гэвч зарим улстөрийн хүчин болоод судлаачид, тэр ч байтугай жирийн иргэдийн эсэргүүцэл шинээр батлагдсан хуулийг тойрсонгүй. Нэг ёсондоо одоо хэр маргаантай байгаа сэдэв гэх үү дээ.
  2011 оны 12 дугаар сарын 16-нд УИХ Сонгуулийн тухай хуулийг шинэчлэн  баталсан билээ. Энэхүү шийдвэр гарснаар ирэх сонгуулийг 48:28 буюу мажоритар давамгайлсан холимог хувилбараар явуулахаар болсон юм. Гэвч зарим улстөрийн хүчин болоод судлаачид, тэр ч байтугай жирийн иргэдийн эсэргүүцэл шинээр батлагдсан хуулийг тойрсонгүй. Нэг ёсондоо одоо хэр маргаантай байгаа сэдэв гэх үү дээ.

  Нэр бүхий 17 иргэн ч энэ асуудлаар Үндсэн хуулийн Цэцэд хандсан юм. Сонгуулийн тухай хуулийн тодорхой заалтууд нь Үндсэн хуулийн хэд хэдэн заалтыг, тухайлбал, 21 дүгээр зүйлийн 2 дахь заалтыг зөрчжээ. 48:28 хэмээх хувилбар нь “Сонгуулийн насанд хүрсэн Монгол Улсын иргэн УИХ-ын гишүүнийг шууд сонгоно” гэсэн Үндсэн хуулийн тов тодорхой заалттай харшилж байна гэж үзсэн хэрэг. Нэгэнт Цэцэд гомдол ирсэн учраас энэ сарын 28-ны өдөр дээрх 17 иргэний долоогийнх нь гомдолд маргаан үүсгэж дунд суудлын хуралдаанаараа авч хэлэлцсэн. Улмаар Сонгуулийн тухай хуулийн тодорхой заалтууд Үндсэн хуулийн  нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн “Ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны зарчим мөн”, гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн “Монгол Улсад засгийн бүр эрх ард түмний мэдэлд байна. Монголын ард түмэн төрийн үйл хэрэгт шууд оролцож, мөн сонгож байгуулсан төрийн эрх баригч төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан энэхүү эрхээ эдэлнэ”, 14 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө тэгш эрхтэй байна”, 16 дугаар зүйлийн 9 дэх заалтын “Төрийн байгууллагад сонгох, сонгогдох эрхтэй”, 21 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн “УИХ-ын гишүүнийг Монгол Улсын сонгуулийн эрх бүхий иргэд нийтээрээ, чөлөөтэй, шууд сонгох эрхийн үндсэн дээр саналаа нууцаар гаргаж сонгоно” гэснийг тус тус зөрчсөн байна гэдэг дүгнэлт гаргасан юм. Хамгийн гол нь УИХ-ын 76 гишүүний 48-ийг нь шууд сонгоод үлдсэн 28-ийг нь намууд авсан саналынхаа хувиар шийднэ гэх маягийн хувилбарыг тулгуур хуультай харшилж байгааг тогтоосон хэрэг.

    Ийнхүү АН-ын шантаажлан байж, төрийн машиныг гацаах шахан байж зүтгүүлсэн “мэргэн гарц” нь Үндсэн хуулийн манаач дээр очоод бүдэрчихлээ.
 Тэр ч байтугай “Үндсэн хуулийн Цэцийн дүгнэлтийг УИХ-ын сонгууль болохоос зургаан сарын өмнө л УИХ хэлэлцэх хуультай. Асуудал энэ хугацаанд хамаарахгүй бол ямар нэгэн яриа байхгүй гэсэн утгатай заалтыг хууль тогтоогчид тусгаад амжсан. Тэгэхлээр та бүхний дүгнэлт  зорилгодоо хүрэхгүй юм биш үү” гэдэг асуултад Цэцийн гишүүд “Наадах чинь тухайн заалтыг оруулсан тэр гишүүдэд л хамаатай асуудал. Бид хуулиа л барина” гэдэг хатуухан үгээр хариу барина лээ.

    Юутай ч Цэцийн дүгнэлтийг УИХ 15 хоногийн дотор хэлэлцэх ёстой. Гэхдээ холимог хувилбараар сонгуулийг явуулбал гарцаагүй ялна гэж бүр яг таг итгэчихсэн яваа хүмүүс дээрх дүгнэлтийг няцааж, Үндсэн хуульд тайлбар хийх гэж янз бүрээр л зүтгэх байх. Эцсийн эцэст Үндсэн хуулийг зөрчих эрх хэнд байхгүй болохоор Цэцийн дүгнэлт хүчин төгөлдөр болж тун магадгүй билээ. Нэгэнт л ерөнхий хуулийн заалт бүрийг хянаж байдаг байгууллага шийдвэрээ гаргасан байхад муйхарлан зүтгэж цаг алдаж байснаас сонгуулиа хуучин хувилбараараа хийсэн нь дээр гэх үзэл санаа давамгайлна гэсэн үг юм уу даа.
Байдал ийн шийдэгдвэл АН-ын шаардаад байгаа парламентын болоод орон нутгийн сонгуулийг нэгэн зэрэг хийх санаархал ч утгаа алдах биз ээ. Ер нь орон нутгийн сонгуульд АН үнэмлэхүй ялж байсан түүх үгүй. Ялангуяа нийслэлийн ИТХ-д хэзээ ч олонхи болж байгаагүй. Тэдний улайран зүтгээд байгааг хоёр сонгуулийн зай холдсонтой холбож үзэж байгаагаас л  хайх хэрэгтэй болов уу. Харин энэ удаад нийслэлийг дүүрэгтэй нь, цаашилбал аймаг, сумдыг гартаа оруулаад авах нь тэдний хувьд том эрх ашиг.

  Тэгэхлээр хоёр өөр агуулгатай сонгуулийг хамтад нь явуулсны ач тус гэж лав байхгүй бөгөөд бөөн хөрөнгө, хүч шаардагдахаас эхлээд өөр олон сөрөг үр дагавар дагуулах эрсдэлтэй гэж үзэж буй зарим улстөрчдийн, тухайлбал МАН-ын байр суурь хуультай нийцэж байна гэсэн үг.
0
ЖИРГЭХ
Санал болгох
Арьс судлалын үндэсний төвд агаар шүүгч хүлээлгэн өглөө
Монголын баг, тамирчид бишкекийг зорилоо
Улсын шалгалт зохион байгуулах хуваарь гарчээ
Оюутан цэргийн бүртгэл ирэх сарын 2-ноос эхэлнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • CS2-ын солилцоо наймааны бодлого
    11 цаг 20 мин
  • Депортиво болон Барселона: Каталончууд аваргын байр сууриа хадгалж чадах уу?
    11 цаг 39 мин
  • Улаанбаатарын УТАА У.Хүрэлсүхийн үед буурсан гэдгийг Х.Нямбаатар хэлж байсан БАРИМТ
    20 цаг 23 мин
  • Nvidia компани Зүүн Өмнөд Азийн дөрвөн улсад AI сервер нийлүүлэхээ түр зогсоожээ
    20 цаг 30 мин
  • Их Британийн төрийн үйлчилгээ кибер халдлагын улмаас доголдож, тэтгэмжийн цахим системүүдийг түр хаажээ
    20 цаг 37 мин
  • Сумын заанууд дундаа БААВАРЛАЖ буй Д.Саранцогт гэж хэн бэ?
    21 цаг 52 мин
  • Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын заан Д.Саранцогт ХОЁР дахиа түрүүллээ
    22 цаг 10 мин
  • Улаанбаатарт өдөртөө 8 хэм хүйтэн байна
    22 цаг 15 мин
  • Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын егөөдсөн мэдэгдэл
    Уржигдар 17 цаг 57 мин
  • Баянгол дүүрэг Япон Улсын Ибараки мужийн Намэгата хоттой хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
    Уржигдар 17 цаг 13 мин
  • Ирэх 10 хоногийн цаг агаарын ТӨЛӨВ
    Уржигдар 16 цаг 59 мин
  • УИХ-ын гишүүдээс Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл өргөн мэдүүлэв
    Уржигдар 15 цаг 26 мин
  • С.Төрболд: Эх орноо, шигшээ багаа хүндэтгээд үндэсний хувцасаа өмсөн тоглолтоо үзлээ
    Уржигдар 13 цаг 00 мин
  • Япон–Монголын бизнес түншлэлийн уулзалт боллоо
    Уржигдар 12 цаг 55 мин
  • Д.Медведев НАТО болон Украиныг оросын цөмийн цохилт өгөх “улаан шугам”-ыг давсан гэж анхааруулав
    Уржигдар 12 цаг 52 мин
  • Н.Номтойбаяр: "Бодь"-ийн нууц гэрээтэй холбоотой асуудлыг цогцоор нь шалгана
    Уржигдар 12 цаг 09 мин
  • “Plus Size”-ийн дуулиан тарьсан Б.Бат-Эрдэнэ төрийн “гал тогоо”-г атгавал дараагийн шоу нь юу байх вэ?
    Уржигдар 11 цаг 29 мин
  • С.Даваасүрэнг хилээр гарахыг хязгаарлах эсэхийг өнөөдөр шийдвэрлэнэ
    Уржигдар 10 цаг 57 мин
  • УИХ: Эрүүл мэндийн тухай хуулийг хэлэлцэнэ
    Уржигдар 10 цаг 18 мин
  • Кварацхелия болон Дуэ наргүйгээр Пари Сен-Жермений тоглолт хэрхэн өөрчлөгдөв?
    Уржигдар 10 цаг 14 мин
  • Статистик: Аваргууд түрүүлдэг "Улс тунхагласны ойн барилдаан"
  • Титмийн эзнийг үлдээж, дэлхийн тэмцээнд туулайчилж явсан 30 настай мисс О.Намуунаагийн тухай баримтууд
  • Авсан цолоо түрүүгээр мялаасан Улсын заан Д.Алтанцоожийн тухай 24 баримт
  • Ш.Энхийн-Од 24 насандаа МУГТ болж байгаа бол Н.Нандинхүсэл 18 насандаа болж байв
  • Маргааш болох Улс тунхагласны ойд зодоглох 128 бөхийн нэрс
  • Өнөө жилийн шилдгийн шилдэг аймгийн наадмын түрүү бөхөөр тодорсон М.Эрхэмбаяр гэж хэн бэ?
  • 24 БАРИМТ: Английн улаан хайрцаг ба Монголын шуудангийн түүх
  • Зам товчлох зорилгоор мөсөн дээгүүр зорчихгүй байхыг анхаарууллаа
  • Засгийн газар: Хууль бус хөрөнгө хураан авах тухай хуулийн төслийг хэлэлцэнэ
  • Санхүү, төсөв, татвар, гаалийн чиглэлийн зөвшөөрөл ба бизнесийн орчин сэдэвт арга хэмжээ эхэллээ
  • Томуу, томуу төст өвчнөөр 0-1 насныхан түлхүү өвчилж байна
  • Ирэх арав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • Улс тунхагласны баяраар автомашины дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй 
  • Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 1909 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
  • Спортын арбитрын шүүх Мароккогийн Африкийн аваргын цомыг хурааж, Сенегал өглөө
  • 72 настай Жэки Чан “Rush Hour” цувралын дөрөвдүгээр ангид тоглохоор болжээ
  • Хувийн тоглолт хийж байгаа горилогчдодоо, тухайлбал Г.Занданшатарт МАН анхааруулга өгчээ
  • ФОТО: Тоглогчдын гангараа...
  • Танилц: Энэ долоо хоногт УИХ-ын чуулганаар хэлэлцэх асуудлууд
  • Өмнөд Солонгосын боловсролын сайд элсэлтийн шалгалтын үеэр AI ашиглан хуулсан хэргээс үүдэн огцорлоо
  • Өнөө жилийн шилдгийн шилдэг аймгийн наадмын түрүү бөхөөр тодорсон М.Эрхэмбаяр гэж хэн бэ?
  • Статистик: Аваргууд түрүүлдэг "Улс тунхагласны ойн барилдаан"
  • Кварацхелия болон Дуэ наргүйгээр Пари Сен-Жермений тоглолт хэрхэн өөрчлөгдөв?
  • Спортын арбитрын шүүх Мароккогийн Африкийн аваргын цомыг хурааж, Сенегал өглөө
  • Маргааш болох Улс тунхагласны ойд зодоглох 128 бөхийн нэрс
  • Титмийн эзнийг үлдээж, дэлхийн тэмцээнд туулайчилж явсан 30 настай мисс О.Намуунаагийн тухай баримтууд
  • Авсан цолоо түрүүгээр мялаасан Улсын заан Д.Алтанцоожийн тухай 24 баримт
  • Хувийн тоглолт хийж байгаа горилогчдодоо, тухайлбал Г.Занданшатарт МАН анхааруулга өгчээ
  • Санхүү, төсөв, татвар, гаалийн чиглэлийн зөвшөөрөл ба бизнесийн орчин сэдэвт арга хэмжээ эхэллээ
  • “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК ЧИНГИС ХААН ҮНДЭСНИЙ БАЯЛГИЙН САНД 675.7 ТЭРБУМ ТӨГРӨГ ТӨВЛӨРҮҮЛЛЭЭ
  • 72 настай Жэки Чан “Rush Hour” цувралын дөрөвдүгээр ангид тоглохоор болжээ
  • Монгол хэл, бичгийн болон элсэлтийн шалгалтын бүртгэл өнөөдөр дуусна
  • НАТО Польшид эрт сэрэмжлүүлэх системийн нисэх онгоц байршуулахаар болжээ
  • Зам товчлох зорилгоор мөсөн дээгүүр зорчихгүй байхыг анхаарууллаа
  • С.Цогтбаяр, С.Цацралт нарыг Соёлын элчээр томилжээ
  • Нийслэлийн 2027 оны төсвийн төслийн нийт орлогыг 4.6 их наяд төгрөг байхаар тооцжээ
  • Шилжилтийн үе ба улс төрийн хямрал: Дэлхийн сургамж, Монголын гарц
  • Ормузын хоолойд хөлөг онгоцнуудын эсрэг халдлага дайн эхэлснээс хойших хамгийн өндөр түвшинд хүрэв
  • Монголын эзэнт улс, монголын соёлыг дэлхийд сурталчилна
  • PGL Major Singapore 2026: Энэ оны хамгийн том CS2 тэмцээн
24 баримт
  • Сумын заанууд дундаа БААВАРЛАЖ буй Д.Саранцогт гэж хэн бэ?
  • Монголын мото спортын түүхэнд "Дэлхийн цомын аварга" болсон анхны тамирчин П.Мөрөнгийн тухай 24 баримт
  • Авсан цолоо түрүүгээр мялаасан Улсын заан Д.Алтанцоожийн тухай 24 баримт
  • 24 БАРИМТ: Дэлхий дээр Тусгаар тогтнолын өдрийг 80 улс тэмдэглэдэг
  • Ээж, эхнэрийн дүрээр "Дэлхийн мисс"ийн титмийн хүртэж буй анхны хүн Женнифер Баррето гэж хэн бэ?
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК