OLED буюу органик гэрэлт диод дэлгэцтэй хамгийн том зурагтыг БНСУ-ын LG компани албан ёсоор танилцуллаа. 55 инчийн дэлгэцтэй энэ зурагт есөн сая вон буюу 8000 ам.долларын үнэтэй аж. 55 инч буюу дэлгэцийн диогналийн хэмжээ нь ойролцоогоор 3.55 м гэсэн үг юм. LG компани шинэ бүтээгдэхүүнээ ирэх тавдугаар сарын 16-27-нд болох Каннын кино наадмын үеэр танилцуулахаар төлөвлөж байжээ. Эрчим хүч бага хэрэглэдэг энэ зурагтны өнгөний нягтаршил нь ердийн болон LED, LCD дэлгэцтэй зурагтуудынхаас хэд дахин илүү аж. Японы “Sony” компани 2008 онд анхны OLED 11 инч хэмжээтэй зурагтыг 2500 ам.доллараар худалдаж эхэлсэн байна.
































































