Улаанбаатар
Өнөөдөр / 2026.11.29
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

“Эрдэнэс таван толгой”-д хэн “амь тариа” хийх вэ?

2012-4-02
0
ЖИРГЭХ
    Засгийн газраас болж үйл ажиллагаа нь зогсонги байдалд орсон гэх хурц шүүмжлэлийг хормойноосоо дагуулах болсон “Эрдэнэс Таван толгой” ХК-д өнөөдөр зайлшгүй “амь тариа” хэрэгтэй болжээ.
    Засгийн газраас болж үйл ажиллагаа нь зогсонги байдалд орсон гэх хурц шүүмжлэлийг хормойноосоо дагуулах болсон “Эрдэнэс Таван толгой” ХК-д өнөөдөр зайлшгүй “амь тариа” хэрэгтэй болжээ. Анх өнгөрсөн оны наймдугаар сард үйл ажиллагаагаа эхлэхдээ Хятадын төрийн өмчит “Чайналко” группын охин компани “Чалко”-тай нүүрс экспортлох таван жилийн гэрээ хийж 250 мянган ам.доллар урьдчилгаа болгон авсан. Үүнийгээ хагас жилийн дотор иргэдэд 21,000 төгрөг болгон тараагаад өнөөдөр эцсийн нөөцийг нь шавхжээ. Ямартаа л энэ сард тараах 60 тэрбум төгрөгөө Монгол банкнаас зээлж байх вэ. Хятадын төрийн өмчит компаниас урьдчилгаа авсныхаа төлөөсөнд “Эрдэнэс Таван толгой” компани нүүрсээ тонн бүрийг нь 70 доллараар урд хөрш рүү зөөж байна. Энэ үнэ зах зээлийн үнээс маш доогуур боловч мөнгийг нь авчихсан тул өнөөдөр үг хэлэх эрхгүй сууж байна. Ингэж “хөгжим захиалах” эрхтэй болсон хятадууд том Таван толгойг өөрийн юм шиг, алган дээрээ тавьсан юм шиг ирээдүйг нь “зөгнөж” байна. Мөн л Хятадын төрийн мэдлийн “Шенхуа” групп өнгөрсөн долоо хоногт УИХ-ын сонгууль дууссаны дараа Таван толгойтой гэрээ хийнэ гэж Монголын Засгийн газрын ажлыг өмнөөс нь зааж, ичээв. Хятадын талын энэ мэдэгдлийн эсрэг Засгийн газар  юу ч эс дуугарав.

   “Эрдэнэс Таван толгой” хүчгүй болсны нэг илрэл нь гадаадынхны захирангуй өнгө аястай үг байлаа. Тэгвэл энэ компани үйл ажиллагаа зогсонги байдалд орсныг МоАХ-ны тэргүүн Х.Баттулгын үгээс гадна ажилчдынх нь аж байдал нотолж байна. Өнөөдөр төрийн өмчит “Эрдэнэс Таван толгой” ХК-ний жолооч нар олон сар цалингаа авч чадахгүй. Гэтэл том Таван толгойн дөрөвхөн хувь Ухаа худгийг эзэмшдэг “Энержи ресурс” компани дэлхийн зах зээл дээр хувьцаагаа гаргачихсан нэг тонн нүүрсээ “Эрдэнэс Таван толгой”-гоос хавьгүй илүү үнээр буюу 113,9 доллараар зарж байгаа юм. Хятадын “Чайналко” “Эрдэнэс Таван толгой”-н нүүрсийг чанар муутай гэж голсон, гэрээгээ цуцлахаар зэхэж байгаа гэсэн яриа нэг хэсэг тарсан. Үүнийг “Эрдэнэс Таван толгой”-н захирлууд эрс үгүйсгэж байсан ч “Чайналко” нүүр буруулахаар зэхэж байгаа нь бага багаар нотлогдсоор байна. Таван толгойн нүүрс бол 70 долларт гологдохоор нүүрс биш гэдэг нь үнэн. Гэхдээ сайн чанарын нүүрсийг нь зөөж өөр газар буулгаад, оронд нь Хятад руу чанар муутай нүүрс гаргаад байгаа тул “Чайналко” Монголын нүүрсийг ингэж доогуур үнэлэх болсон гэх мэдээлэл байна.

   Саяхан Байгаль орчны шинэхэн сайд Д.Цогтбаатар “Эрдэнэс таван толгой” ХК-ний ажлын явцтай танилцаад гайхширсан байдалтай ирэв. Тэрбээр Таван толгойн ойр орчмын байгаль, хүмүүсийн амьдрах нөхцөл ямар доройтсон гэдгийг хараад ганцхан өгүүлбэр хэлэв. “Төмөр зам барья, эсвэл нүүрс тээвэрлэлтээ зогсооё” гэж. Нүүрс тээвэрлэлтийн замд хамгийн ихдээ 40 тонны даацтай машин явж болно гэж мэргэжлийнхэн дүгнэсээр байтал өнөөдөр 100 тонны нүүрс ачсан машинууд газар талхлан Хятад руу чиглэсээр байна. Төмөр замын ажлыг зогсоосон гэж МАН, АН хоорондоо “хэрүүлийн алим” шидэлцэж байх зуур үнэхээр “Эрдэнэс Таван толгой” ХК иргэдэд хувь, хишиг өгөх байтугай ажилчдынхаа цалинг тавьж чадахгүй болжээ. Хэн үүний хариуцлагыг үүрэх вэ? Хэн энд “амь тариа” хийх вэ? Ав, ав гэж өглөгч загнаж өгчихөөд түүнээс хэд дахин илүү хохирол учруулдаг Хятадын компаний “тариа” л лав биш шүү.

Б.Баяр
0
ЖИРГЭХ
Санал болгох
Арьс судлалын үндэсний төвд агаар шүүгч хүлээлгэн өглөө
Монголын баг, тамирчид бишкекийг зорилоо
Улсын шалгалт зохион байгуулах хуваарь гарчээ
Оюутан цэргийн бүртгэл ирэх сарын 2-ноос эхэлнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Зочин (119.40.100.18)
    Манай монголд төрийн дээд шунхайчуудаас гадна бидний ирээдүй болсон хүүхдүүд байдгийг санаад мөнгө тараалгүй эргэлтээ хийвэл яасан юм бэ. Ажилгүй хүмүүс татвар төлөгч нараар тэжээлгэхээ больвол яасан юм бэ
    2012 оны 04 сарын 16 | Хариулах
  • tsets (124.158.75.10)
    hujaa nart ashigluulj hanahgvi hvmvvs ym aa
    2012 оны 04 сарын 02 | Хариулах
  • Зочин (124.158.75.10)
    batbold ajlaa hiij chadahgvi bgaagiin ilrel jinhene amidral deer ene bn daa
    2012 оны 04 сарын 02 | Хариулах
  • Зочин (124.158.75.10)
    yor ni hudlaa boljeee gej
    2012 оны 04 сарын 02 | Хариулах
  • Зочин (124.158.75.10)
    энэ хувьцаа хэзээ өгөх гээд байна
    2012 оны 04 сарын 02 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • CS2-ын солилцоо наймааны бодлого
    11 цаг 12 мин
  • Депортиво болон Барселона: Каталончууд аваргын байр сууриа хадгалж чадах уу?
    11 цаг 31 мин
  • Улаанбаатарын УТАА У.Хүрэлсүхийн үед буурсан гэдгийг Х.Нямбаатар хэлж байсан БАРИМТ
    20 цаг 15 мин
  • Nvidia компани Зүүн Өмнөд Азийн дөрвөн улсад AI сервер нийлүүлэхээ түр зогсоожээ
    20 цаг 22 мин
  • Их Британийн төрийн үйлчилгээ кибер халдлагын улмаас доголдож, тэтгэмжийн цахим системүүдийг түр хаажээ
    20 цаг 30 мин
  • Сумын заанууд дундаа БААВАРЛАЖ буй Д.Саранцогт гэж хэн бэ?
    21 цаг 44 мин
  • Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын заан Д.Саранцогт ХОЁР дахиа түрүүллээ
    22 цаг 2 мин
  • Улаанбаатарт өдөртөө 8 хэм хүйтэн байна
    22 цаг 7 мин
  • Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын егөөдсөн мэдэгдэл
    Уржигдар 17 цаг 57 мин
  • Баянгол дүүрэг Япон Улсын Ибараки мужийн Намэгата хоттой хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
    Уржигдар 17 цаг 13 мин
  • Ирэх 10 хоногийн цаг агаарын ТӨЛӨВ
    Уржигдар 16 цаг 59 мин
  • УИХ-ын гишүүдээс Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл өргөн мэдүүлэв
    Уржигдар 15 цаг 26 мин
  • С.Төрболд: Эх орноо, шигшээ багаа хүндэтгээд үндэсний хувцасаа өмсөн тоглолтоо үзлээ
    Уржигдар 13 цаг 00 мин
  • Япон–Монголын бизнес түншлэлийн уулзалт боллоо
    Уржигдар 12 цаг 55 мин
  • Д.Медведев НАТО болон Украиныг оросын цөмийн цохилт өгөх “улаан шугам”-ыг давсан гэж анхааруулав
    Уржигдар 12 цаг 52 мин
  • Н.Номтойбаяр: "Бодь"-ийн нууц гэрээтэй холбоотой асуудлыг цогцоор нь шалгана
    Уржигдар 12 цаг 09 мин
  • “Plus Size”-ийн дуулиан тарьсан Б.Бат-Эрдэнэ төрийн “гал тогоо”-г атгавал дараагийн шоу нь юу байх вэ?
    Уржигдар 11 цаг 29 мин
  • С.Даваасүрэнг хилээр гарахыг хязгаарлах эсэхийг өнөөдөр шийдвэрлэнэ
    Уржигдар 10 цаг 57 мин
  • УИХ: Эрүүл мэндийн тухай хуулийг хэлэлцэнэ
    Уржигдар 10 цаг 18 мин
  • Кварацхелия болон Дуэ наргүйгээр Пари Сен-Жермений тоглолт хэрхэн өөрчлөгдөв?
    Уржигдар 10 цаг 14 мин
  • Статистик: Аваргууд түрүүлдэг "Улс тунхагласны ойн барилдаан"
  • Титмийн эзнийг үлдээж, дэлхийн тэмцээнд туулайчилж явсан 30 настай мисс О.Намуунаагийн тухай баримтууд
  • Авсан цолоо түрүүгээр мялаасан Улсын заан Д.Алтанцоожийн тухай 24 баримт
  • Ш.Энхийн-Од 24 насандаа МУГТ болж байгаа бол Н.Нандинхүсэл 18 насандаа болж байв
  • Маргааш болох Улс тунхагласны ойд зодоглох 128 бөхийн нэрс
  • Өнөө жилийн шилдгийн шилдэг аймгийн наадмын түрүү бөхөөр тодорсон М.Эрхэмбаяр гэж хэн бэ?
  • 24 БАРИМТ: Английн улаан хайрцаг ба Монголын шуудангийн түүх
  • Зам товчлох зорилгоор мөсөн дээгүүр зорчихгүй байхыг анхаарууллаа
  • Засгийн газар: Хууль бус хөрөнгө хураан авах тухай хуулийн төслийг хэлэлцэнэ
  • Санхүү, төсөв, татвар, гаалийн чиглэлийн зөвшөөрөл ба бизнесийн орчин сэдэвт арга хэмжээ эхэллээ
  • Томуу, томуу төст өвчнөөр 0-1 насныхан түлхүү өвчилж байна
  • Ирэх арав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • Улс тунхагласны баяраар автомашины дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй 
  • Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 1909 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
  • Спортын арбитрын шүүх Мароккогийн Африкийн аваргын цомыг хурааж, Сенегал өглөө
  • 72 настай Жэки Чан “Rush Hour” цувралын дөрөвдүгээр ангид тоглохоор болжээ
  • Хувийн тоглолт хийж байгаа горилогчдодоо, тухайлбал Г.Занданшатарт МАН анхааруулга өгчээ
  • ФОТО: Тоглогчдын гангараа...
  • Танилц: Энэ долоо хоногт УИХ-ын чуулганаар хэлэлцэх асуудлууд
  • Өмнөд Солонгосын боловсролын сайд элсэлтийн шалгалтын үеэр AI ашиглан хуулсан хэргээс үүдэн огцорлоо
  • Өнөө жилийн шилдгийн шилдэг аймгийн наадмын түрүү бөхөөр тодорсон М.Эрхэмбаяр гэж хэн бэ?
  • Статистик: Аваргууд түрүүлдэг "Улс тунхагласны ойн барилдаан"
  • Кварацхелия болон Дуэ наргүйгээр Пари Сен-Жермений тоглолт хэрхэн өөрчлөгдөв?
  • Спортын арбитрын шүүх Мароккогийн Африкийн аваргын цомыг хурааж, Сенегал өглөө
  • Маргааш болох Улс тунхагласны ойд зодоглох 128 бөхийн нэрс
  • Титмийн эзнийг үлдээж, дэлхийн тэмцээнд туулайчилж явсан 30 настай мисс О.Намуунаагийн тухай баримтууд
  • Авсан цолоо түрүүгээр мялаасан Улсын заан Д.Алтанцоожийн тухай 24 баримт
  • Хувийн тоглолт хийж байгаа горилогчдодоо, тухайлбал Г.Занданшатарт МАН анхааруулга өгчээ
  • Санхүү, төсөв, татвар, гаалийн чиглэлийн зөвшөөрөл ба бизнесийн орчин сэдэвт арга хэмжээ эхэллээ
  • “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК ЧИНГИС ХААН ҮНДЭСНИЙ БАЯЛГИЙН САНД 675.7 ТЭРБУМ ТӨГРӨГ ТӨВЛӨРҮҮЛЛЭЭ
  • 72 настай Жэки Чан “Rush Hour” цувралын дөрөвдүгээр ангид тоглохоор болжээ
  • Монгол хэл, бичгийн болон элсэлтийн шалгалтын бүртгэл өнөөдөр дуусна
  • НАТО Польшид эрт сэрэмжлүүлэх системийн нисэх онгоц байршуулахаар болжээ
  • Зам товчлох зорилгоор мөсөн дээгүүр зорчихгүй байхыг анхаарууллаа
  • С.Цогтбаяр, С.Цацралт нарыг Соёлын элчээр томилжээ
  • Нийслэлийн 2027 оны төсвийн төслийн нийт орлогыг 4.6 их наяд төгрөг байхаар тооцжээ
  • Шилжилтийн үе ба улс төрийн хямрал: Дэлхийн сургамж, Монголын гарц
  • Ормузын хоолойд хөлөг онгоцнуудын эсрэг халдлага дайн эхэлснээс хойших хамгийн өндөр түвшинд хүрэв
  • Монголын эзэнт улс, монголын соёлыг дэлхийд сурталчилна
  • PGL Major Singapore 2026: Энэ оны хамгийн том CS2 тэмцээн
24 баримт
  • Сумын заанууд дундаа БААВАРЛАЖ буй Д.Саранцогт гэж хэн бэ?
  • Монголын мото спортын түүхэнд "Дэлхийн цомын аварга" болсон анхны тамирчин П.Мөрөнгийн тухай 24 баримт
  • Авсан цолоо түрүүгээр мялаасан Улсын заан Д.Алтанцоожийн тухай 24 баримт
  • 24 БАРИМТ: Дэлхий дээр Тусгаар тогтнолын өдрийг 80 улс тэмдэглэдэг
  • Ээж, эхнэрийн дүрээр "Дэлхийн мисс"ийн титмийн хүртэж буй анхны хүн Женнифер Баррето гэж хэн бэ?
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК