Улаанбаатар
Өнөөдөр / 2026.11.29
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Төрийн цагдаа эрх мэдэлтнүүдийн ”гарын зугаа” болсоор байх уу?

2012-4-02
0
ЖИРГЭХ
Ард түмний амар амгалан, аюулгүй байдлын төлөө нойр хоолгүй ажиллаж, төр ард түмнийхээ төлөө зүтгэдэг нь цагдаагийн алба хаагчид.
    Ард түмний амар амгалан, аюулгүй байдлын төлөө нойр хоолгүй ажиллаж, төр ард түмнийхээ төлөө зүтгэдэг нь цагдаагийн алба хаагчид.
    Хаана хэрэг гарна, жагсаал цуглаан болно тэд л очиж, зохицуулан нийгмийг амар тайван байлгадаг. Гэтэл сүүлийн жилүүдэд тэдний биед халдах тохиолдол цөөнгүй гарах болж. Уг нь дээхнэ нь үед төрийн алба хаагчийн биед халдах нь битгий хэл, муухай ч харах зүрх зоригтой хүн байдаггүй байсан. Харин одоо ажил үүргээ гүйцэтгэж яваа цагдааг доромжлох, зодож гэмтээх нь энүүхэнд болжээ.
    Үүний хамгийн том жишээ нь Монгол Улсын түүхэнд хар өдөр хэмээн тэмдэглэгдсэн 2008 оны долдугаар сарын нэгэн. Энэ өдөр хэв журам сахиулан ажилласан 597 цагдаа хүнд хөнгөн хэлбэрийн гэмтэл авсан байдаг. Түүний 32 цагдаа нь яаралтай түргэн тусламж авч, 490 орчим цагдаа хохирогч болоод үлдсэн гашуун туршлага бий. Үймээний үеэр гэмтэл авсан цагдаа эмчилгээ хийлгэсэн ч тусыг эс олон, жилийн өмнө нас барсан.
    Гэхдээ зөвхөн энэ өдөр халдлагад өртсөн үү гэвэл үгүй. Жирийн өдрүүдэд ч дуудлагын дагуу хэв журам сахиулахаар очсон цагдааг зодож, дайрч давшилж, доромжилж, гэмтээх нь олонтаа.

    Хамгийн сүүлийн мэдээллээр өнгөрсөн лхагва гаригт Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр Нарантуул захын баруун урд уулзварын орчим ажил үүргээ гүйцэтгэж, шаардлага тавьсан замын цагдаагийн алба хаагчийг Улсын харцага Г.Намсрайжав зодсон хэрэг гарсан юм. Тэрээр согтууруулах ундаа хэрэглэсэн байсан бөгөөд машиныг нь хүү нь жолоодож явжээ. Г.Намсрайжавын хүү нь чигээрээ явах ёстой урсгалд буцаж эргэхийг завдсан тул замын цагдаагийн алба хаагч дүрэм зөрчихгүй чигээрээ явахыг сануулсан байна. Улмаар бичиг баримтаа үзүүлэхийг шаардахад улсын харцага Г.Намсрайжав машинаас бууж, цагдаагийн биед халдаж, зодож танхайрсан байна. Тиймээс түүнд Эрүүгийн хуулийн 230.2-т зааснаар төрийн албан хаагч болон олон нийтийн байцаагчийн бие махбодид хөнгөн, хүндэвтэр гэмтэл учруулсан хэмээн Эрүүгийн хэрэг үүсгэн, Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтэст шалгаж эхлээд байгаа юм. Гэвч уг хэрэг хэрхэн өрнөхийг мэдэхгүй. Учир нь энгийн иргэн цагдааг зодсон тохиолдолд хуулийн дагуу шийтгүүлдэг бол төрийн өндөр албан тушаалтан, олны танил эрхмүүд цагдаа зодвол тэгсхийгээд нуун дарагдуулаад өнгөрдөг нь нууц биш.

Одоогоос дөрвөн жилийн өмнө УИХ-ын гишүүн, сайд асан У.Хүрэлсүх машинаа согтуугаар жолоодож яваад цагдаад баригдсан байдаг. Ийм хэргийн үнэр авсан хэвлэлийнхэн шуугиад эхэлмэгц мань эр “Үнээн үнэн, жаахан балгачихсан явсан юм. Тэгээд тэр цагдаатай эр хүн шиг л ярьсан. Ганц шанаа л өгсөн. Сүртэй юм биш ээ хө” гэж байхад, зодуулсан цагдаа “Хүрэлсүх сайд чинь ёстой эр хүн юм билээ. Эрчүүдийн дунд юу болдог вэ, тийм л юм болсон” гэв. Эрчүүд нь эрчүүд л юм байгаа биз. Харин төрийн сайд согтуугаар машин жолоодож яваад замын цагдаатай таарч байхад эрүүлжүүлэх юмуу наад зах нь торгох ёстой биш билүү. Цагдаа, сайд хоёрт төрийн хууль хамаагүй гэнэ. Гэтэл тэр Америкт тэрбумтан Парис Хилтон хатагтайг согтуугаар машин жолоодсон гээд хорих ялаар шийтгэчихсэн байдаг. Тэр хатагтай танхай балмадаараа манай Хүрэлсүхээс дутахгүй ч хөрөнгө мөнгө бэл бэнчингээрээ бол дэлхийд дээгүүрт ордог л хүн дээ.

    Мөн УИХ-ын гишүүн Н.Ганбямба цагдааг доромжилсон хэрэг гарсан байдаг. Уг нь хуулиараа бол түүнийг Эрүүгийн хуулийн 231.1-д зааснаар Төрийн албан хаагч болон хэв журам хамгаалах олон нийтийн байцаагчийг үүргээ гүйцэтгэж байгаатай нь холбогдуулан олны өмнө доромжилсон бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг таваас тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, нэг зуугаас нэг зуун тавин цаг хүртэл хугацаагаар албадан ажил хийлгэх, эсхүл нэгээс гурван сар хүртэл хугацаагаар баривчлах ял шийтгэнэ хэмээн заасан. Гэтэл уг хэрэгт Н.Ганбямба гишүүнд хариуцлага тооцох нь битгий хэл олноос нуун нам дарагдуулсан байдаг билээ.

    Цагдаа зодсон олны танил эрхмүүдийн хэрэг үүгээр ч дуусахгүй. 2009 оны улсын баяр наадмын дараахан "Номин талст" хамтлагайн дуучин Т.Дэлгэрмөрөн архидан согтуурч, агсам тавин төрийн цагдаад гар хүрч бэртээсэн хэрэг гарсан. Тэрээр "Хар сарнай" хамтлагийн ахлагч С.Амраагийн Баянзүрх дүүрэгт байрлах гэрт наргиж байхдаа бүдүүлэг авир гаргаж, орчин тойрондоо багагүй шуугиан тарихад тухайн үед эргүүлээр явж байсан цагдаа хэргийн газарт очжээ. Гэтэл согтуурч хөлчүүрхсэн дуучин шаардлага тавьсан цагдаатай барилцан авч, ахлагчийн эрүүн тус газарт нь цохисон байдаг. Үүнээс болж ажлаа хийж явсан цагдаагийн эрүү бяцарч, эмнэлэгт хүргэгдсэн юм. Гэвч холбогдох байгууллага нь энэхүү болсон явдлын талаар чандлан нууцалж, дээд албан тушаалтнууд Т.Дэлгэрмөрөнг суллах тушаал гаргасан гэдэг.

    Түүнчлэн өнгөрсөн оны арваннэгдүгээр сард Баянгол дүүргийн “Богд-Ар” хороололд “Мөнхийн реп” хамтлагийн дуучин Н.Лхагваа, дуучин А.Мөнхбат нар бусадтай бүлэглэн ажлаа хийж явсан цагдаагийн алба хаагчийг зодож танхайрсан хэрэг гарсан. Тэднийг саатуулан мэдүүлэг авахад “Цагдаагийн албан хаагчийг энгийн хувцастай явж байхад нь андуурч ийм явдал боллоо” гэх хачирхалтай хариулт өгсөн байдаг. Тэдний уг хачирхалтай хариултад цагдаагийн алба хаагчид итгэсэн үү, эсвэл мөн л олны танил эрхэм гээд нуун дарагдуулсан уу тус этгээдүүдэд хариуцлага тооцоогүй өнгөрсөн байдаг юм.

    Мөн УИХ-ын гишүүн С.Сайхансамбуугийн хүү С.Наранбат үнэтэй машин хөлөглөж, замын хөдөлгөөний дүрэм зөрчин саатуулагдахдаа Замын цагдаагийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах албаны дарга Н.Энхтөрийг зодож танхайрсан ч ямар ч хариуцлага хүлээлгэлгүй өнгөрөөсөн байдаг. Энэ мэт төрийн алба хаагчийн биед халдсан нөлөө бүхий эрхмүүд мөнгө, эрх мэдэл албан тушаалаараа далайлган, хэргээс мултрах хэргийг нуун дарагдуулж буйн жишээг дээрээс харж болно.

Харин Ахмадын холбооны тэргүүн Г.Баасан ХЗДХЯ-ны нээлттэй хаалганы өдөр дотогш нэвтэрч чадаагүйдээ бухимдан, тухайн үед үүрэг гүйцэтгэж байсан цагдаагийн алба хаагчийн мөрдсийг хуу татан хаясан байдаг. Тиймээс Г.Баасанг төрийн албан хаагчийн биед халдлаа хэмээн 72 цаг саатуулах захирамж гаргасан байдаг билээ.
    Төрийн албан хаагчийн биед халдсан эрхмүүдээс Г.Баасангаас бусдад нь арга хэмжээ авсан юм алга. Хуулиндаа хүртэл цагдаагийн алба хаагчдын биед халдахыг хориглосон тухай заасан байхад энэ заалт нь нөлөө бүхий эрхмүүдэд огт үйлчилдэггүй бололтой. Тэгэхээр төрийн цагдаагийн хэдий болтол эрх мэдэлтнүүдийн гарын зугаа болох вэ?  
Б.Чимэг
0
ЖИРГЭХ
Санал болгох
Арьс судлалын үндэсний төвд агаар шүүгч хүлээлгэн өглөө
Монголын баг, тамирчид бишкекийг зорилоо
Улсын шалгалт зохион байгуулах хуваарь гарчээ
Оюутан цэргийн бүртгэл ирэх сарын 2-ноос эхэлнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Зочин (124.158.64.130)
    áîõèð öàãäàà, öýâýð öàãäàà ãýñýí õî¸ð õýñýã áàéíà. ÿìàð òºð áàéíà òèéì öàãäàà áàéõ íü ãàðöààã¿é. öàãäàà òºðèéí òîëü. öàãäàà áîë àðäûí õ¿¿õä¿¿ä. Ãýõäýý ºìººðºõ ç¿éë äýýð íü ºìººðíº. Áóðóóòãàõ ç¿éë äýýð íü áóðóóòãàíà. Çàìààð ÿâæ áàéñàí õ¿¿¿ñèéã õººæ áóóäàæ àëñàí, õ¿ì¿¿ñèéã øàðõäóóëñàí ãýìò õýðýãòí¿¿äýä ãèøãýõ ãàçàð áàéõã¿é.
    2012 оны 04 сарын 03 | Хариулах
  • Ýðã¿¿òñýí Ìîíãîë (203.91.117.4)
    Òºðèéã õ¿÷ã¿éä¿¿ëæ áóé ãàäààäûí õºë ãàðóóäûí ¿ã íü öýöýí, àæèë íü øóóðõàé, ñàíàà íü õîðîí, àðä ò¿ìíèé íýðèéã áàðèìòãàé, áàéãààã Ýëáýãýý, Áàòòóëãà, ÿíáàëàé íàðûí ÿðüæ áàéãààñ õàðàà÷
    2012 оны 04 сарын 02 | Хариулах
  • Иргэн (203.91.118.178)
    Цагдаа л гээд байна яг уг чанартаа төрөө л хүмүүс гутаан доромжилдог. Төрийн нэрийн өмнөөс явна гэдэг чинь төр гэсэн үш юм. Гэтэл шүүхээсээ авхуулаад төрөө хүчгүүтүүлээд л байна. Энэ хэнт ашигтай вэ. Лавл Монгол хүнд биш. Хэн нь хэнд үйлчлннд л байна даа
    2012 оны 04 сарын 02 | Хариулах
  • Зочин (202.70.42.186)
    наад бөхчүүд чинь одоо бүгд их хуралд орж манийгаа залж чиглүүлнэ яана
    2012 оны 04 сарын 02 | Хариулах
  • Хүрэлсүх (124.158.75.10)
    Би цагдаа зодоогүй ээ. Зүгээр л шанаа өгсөн юмаа хаха
    2012 оны 04 сарын 02 | Хариулах
  • Зочин (124.158.75.10)
    hehe
    2012 оны 04 сарын 02 | Хариулах
  • Ганди (203.91.118.58)
    Төрд шургалсан олигархууд,төрийн мөнгөөр хөрөнгөжсөн лдуйварчид,юм үзээгүй цээж баячууд л төрийн цагдааг хүчгүй байлгах,өөрсдийн гар хөлийн аясаар хөдөлгөж байх гэж ийм болгосон,прокурорын мөрдөнгийнхөн гэж цагдааг хэлмэгдүүлдэг,цагдаагийн зөв ч байсан буруу болгох гэж зүтгэдэг,буруу тийш нь явуулдаг байгууллага байна.Энэ байгууллагыг татан буулгавал таарна.Жинхэнэ цагдааг ажиллах боломжгүй,зоригийг нь мохоосон байгууллага болж хувирсан,уг нь бол шүүгч,прокурор гээд бүгдийг нь шалгах эрхтэй гэдэг,гэтэл эд нарын шалгаад шүүхээр шийтгүүлсэн шүүгч,прокурор хэд байгаа бол
    2012 оны 04 сарын 02 | Хариулах
  • Dandar (121.162.66.101)
    Монголд 4-6 сайн бөх л бий. Бусад нь Намсрайжав мэтийн биеэ тоосон таахайнууд. Олигтой мэх ч байхгүй уяхаас өөр чадваргүй бөхчүүд. Тэгээд бас өөрсдийгөө олон түмнийг баясгаад байна гэж горьдоцгоохыг нь яана аа. Бүр чилээчихдэг шүү дээ.
    2012 оны 04 сарын 02 | Хариулах
  • Dandar (121.162.66.101)
    Төрийн цагдааг төрд гарсан луйварчид л үнэгүйтүүлдэг шүү дээ. Төрийн арьс нөмөрсөн цөөвөр-чонон биеэ хамгаалуулчихаад дараа нь хөсөр хаяж байгааг олон түмэн харж байна. Сүүлдээ ноцолдохоос өөр мэдлэг, боловсролгүй бөхөнцөрүүд төрийн цагдааг чөлөөтэй зоддог боллоо.
    2012 оны 04 сарын 02 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • CS2-ын солилцоо наймааны бодлого
    11 цаг 12 мин
  • Депортиво болон Барселона: Каталончууд аваргын байр сууриа хадгалж чадах уу?
    11 цаг 31 мин
  • Улаанбаатарын УТАА У.Хүрэлсүхийн үед буурсан гэдгийг Х.Нямбаатар хэлж байсан БАРИМТ
    20 цаг 15 мин
  • Nvidia компани Зүүн Өмнөд Азийн дөрвөн улсад AI сервер нийлүүлэхээ түр зогсоожээ
    20 цаг 22 мин
  • Их Британийн төрийн үйлчилгээ кибер халдлагын улмаас доголдож, тэтгэмжийн цахим системүүдийг түр хаажээ
    20 цаг 29 мин
  • Сумын заанууд дундаа БААВАРЛАЖ буй Д.Саранцогт гэж хэн бэ?
    21 цаг 44 мин
  • Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын заан Д.Саранцогт ХОЁР дахиа түрүүллээ
    22 цаг 2 мин
  • Улаанбаатарт өдөртөө 8 хэм хүйтэн байна
    22 цаг 7 мин
  • Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын егөөдсөн мэдэгдэл
    Уржигдар 17 цаг 57 мин
  • Баянгол дүүрэг Япон Улсын Ибараки мужийн Намэгата хоттой хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
    Уржигдар 17 цаг 13 мин
  • Ирэх 10 хоногийн цаг агаарын ТӨЛӨВ
    Уржигдар 16 цаг 59 мин
  • УИХ-ын гишүүдээс Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл өргөн мэдүүлэв
    Уржигдар 15 цаг 26 мин
  • С.Төрболд: Эх орноо, шигшээ багаа хүндэтгээд үндэсний хувцасаа өмсөн тоглолтоо үзлээ
    Уржигдар 13 цаг 00 мин
  • Япон–Монголын бизнес түншлэлийн уулзалт боллоо
    Уржигдар 12 цаг 55 мин
  • Д.Медведев НАТО болон Украиныг оросын цөмийн цохилт өгөх “улаан шугам”-ыг давсан гэж анхааруулав
    Уржигдар 12 цаг 52 мин
  • Н.Номтойбаяр: "Бодь"-ийн нууц гэрээтэй холбоотой асуудлыг цогцоор нь шалгана
    Уржигдар 12 цаг 09 мин
  • “Plus Size”-ийн дуулиан тарьсан Б.Бат-Эрдэнэ төрийн “гал тогоо”-г атгавал дараагийн шоу нь юу байх вэ?
    Уржигдар 11 цаг 29 мин
  • С.Даваасүрэнг хилээр гарахыг хязгаарлах эсэхийг өнөөдөр шийдвэрлэнэ
    Уржигдар 10 цаг 57 мин
  • УИХ: Эрүүл мэндийн тухай хуулийг хэлэлцэнэ
    Уржигдар 10 цаг 18 мин
  • Кварацхелия болон Дуэ наргүйгээр Пари Сен-Жермений тоглолт хэрхэн өөрчлөгдөв?
    Уржигдар 10 цаг 14 мин
  • Статистик: Аваргууд түрүүлдэг "Улс тунхагласны ойн барилдаан"
  • Титмийн эзнийг үлдээж, дэлхийн тэмцээнд туулайчилж явсан 30 настай мисс О.Намуунаагийн тухай баримтууд
  • Авсан цолоо түрүүгээр мялаасан Улсын заан Д.Алтанцоожийн тухай 24 баримт
  • Ш.Энхийн-Од 24 насандаа МУГТ болж байгаа бол Н.Нандинхүсэл 18 насандаа болж байв
  • Маргааш болох Улс тунхагласны ойд зодоглох 128 бөхийн нэрс
  • Өнөө жилийн шилдгийн шилдэг аймгийн наадмын түрүү бөхөөр тодорсон М.Эрхэмбаяр гэж хэн бэ?
  • 24 БАРИМТ: Английн улаан хайрцаг ба Монголын шуудангийн түүх
  • Зам товчлох зорилгоор мөсөн дээгүүр зорчихгүй байхыг анхаарууллаа
  • Засгийн газар: Хууль бус хөрөнгө хураан авах тухай хуулийн төслийг хэлэлцэнэ
  • Санхүү, төсөв, татвар, гаалийн чиглэлийн зөвшөөрөл ба бизнесийн орчин сэдэвт арга хэмжээ эхэллээ
  • Томуу, томуу төст өвчнөөр 0-1 насныхан түлхүү өвчилж байна
  • Ирэх арав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • Улс тунхагласны баяраар автомашины дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй 
  • Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 1909 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
  • Спортын арбитрын шүүх Мароккогийн Африкийн аваргын цомыг хурааж, Сенегал өглөө
  • 72 настай Жэки Чан “Rush Hour” цувралын дөрөвдүгээр ангид тоглохоор болжээ
  • Хувийн тоглолт хийж байгаа горилогчдодоо, тухайлбал Г.Занданшатарт МАН анхааруулга өгчээ
  • ФОТО: Тоглогчдын гангараа...
  • Танилц: Энэ долоо хоногт УИХ-ын чуулганаар хэлэлцэх асуудлууд
  • Өмнөд Солонгосын боловсролын сайд элсэлтийн шалгалтын үеэр AI ашиглан хуулсан хэргээс үүдэн огцорлоо
  • Өнөө жилийн шилдгийн шилдэг аймгийн наадмын түрүү бөхөөр тодорсон М.Эрхэмбаяр гэж хэн бэ?
  • Статистик: Аваргууд түрүүлдэг "Улс тунхагласны ойн барилдаан"
  • Кварацхелия болон Дуэ наргүйгээр Пари Сен-Жермений тоглолт хэрхэн өөрчлөгдөв?
  • Спортын арбитрын шүүх Мароккогийн Африкийн аваргын цомыг хурааж, Сенегал өглөө
  • Маргааш болох Улс тунхагласны ойд зодоглох 128 бөхийн нэрс
  • Титмийн эзнийг үлдээж, дэлхийн тэмцээнд туулайчилж явсан 30 настай мисс О.Намуунаагийн тухай баримтууд
  • Авсан цолоо түрүүгээр мялаасан Улсын заан Д.Алтанцоожийн тухай 24 баримт
  • Хувийн тоглолт хийж байгаа горилогчдодоо, тухайлбал Г.Занданшатарт МАН анхааруулга өгчээ
  • Санхүү, төсөв, татвар, гаалийн чиглэлийн зөвшөөрөл ба бизнесийн орчин сэдэвт арга хэмжээ эхэллээ
  • “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК ЧИНГИС ХААН ҮНДЭСНИЙ БАЯЛГИЙН САНД 675.7 ТЭРБУМ ТӨГРӨГ ТӨВЛӨРҮҮЛЛЭЭ
  • 72 настай Жэки Чан “Rush Hour” цувралын дөрөвдүгээр ангид тоглохоор болжээ
  • Монгол хэл, бичгийн болон элсэлтийн шалгалтын бүртгэл өнөөдөр дуусна
  • НАТО Польшид эрт сэрэмжлүүлэх системийн нисэх онгоц байршуулахаар болжээ
  • Зам товчлох зорилгоор мөсөн дээгүүр зорчихгүй байхыг анхаарууллаа
  • С.Цогтбаяр, С.Цацралт нарыг Соёлын элчээр томилжээ
  • Нийслэлийн 2027 оны төсвийн төслийн нийт орлогыг 4.6 их наяд төгрөг байхаар тооцжээ
  • Шилжилтийн үе ба улс төрийн хямрал: Дэлхийн сургамж, Монголын гарц
  • Ормузын хоолойд хөлөг онгоцнуудын эсрэг халдлага дайн эхэлснээс хойших хамгийн өндөр түвшинд хүрэв
  • Монголын эзэнт улс, монголын соёлыг дэлхийд сурталчилна
  • PGL Major Singapore 2026: Энэ оны хамгийн том CS2 тэмцээн
24 баримт
  • Сумын заанууд дундаа БААВАРЛАЖ буй Д.Саранцогт гэж хэн бэ?
  • Монголын мото спортын түүхэнд "Дэлхийн цомын аварга" болсон анхны тамирчин П.Мөрөнгийн тухай 24 баримт
  • Авсан цолоо түрүүгээр мялаасан Улсын заан Д.Алтанцоожийн тухай 24 баримт
  • 24 БАРИМТ: Дэлхий дээр Тусгаар тогтнолын өдрийг 80 улс тэмдэглэдэг
  • Ээж, эхнэрийн дүрээр "Дэлхийн мисс"ийн титмийн хүртэж буй анхны хүн Женнифер Баррето гэж хэн бэ?
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК