Улаанбаатар
Өнөөдөр / 2026.11.29
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Улаанбаатарын ус, хөрсөнд уран илэрчээ

2012-4-02
0
ЖИРГЭХ
    2011 оны 11 сард  Science of the Total Environment хэмээх АНУ-ын эрдэм шинжилгээний сэтгүүлд Улаанбаатарын гүний усанд ураны агууламж өндөр байгаа төдийгүй Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагаас (ДЭМБ)-аас тогтоосон жишиг хэмжээнээс хэтэрсэн тухай бичжээ.
    2011 оны 11 сард  Science of the Total Environment хэмээх АНУ-ын эрдэм шинжилгээний сэтгүүлд Улаанбаатарын гүний усанд ураны агууламж өндөр байгаа төдийгүй Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагаас (ДЭМБ)-аас тогтоосон жишиг хэмжээнээс хэтэрсэн тухай бичжээ.

Судалгааг АНУ-ын судалгаа, шинжилгээний томоохон хүрээлэнгүүдийн нэг болох Анн Арбор дахь Мичиганы их сургуулийн эрдэмтэд Монголын ЭМШУИС-ийнхны дэмжлэгтэйгээр хийж гүйцэтгэжээ. Анхлан нийслэлийн гүний усанд судалгаа хийхдээ усан дахь хүнцлийн хэмжээг хэмжих зорилготой байжээ.Тэд 2011 оны 6-7-p сард УБ хотын 7 дүүргийн 129 худгаас авсан усны дээжийг хүйтэн сэрүүн газарт хадгалж байгаад АНУ явуулж, лабораторт шинжилжээ. Шинжилгээгээр усан дахь хүнцэл хэвийн хэмжээнд байгааг тогтоосон ба огт санамсаргүйгээр худгийн усанд уран олж илрүүлсэн байна.

Гүний усны дээжинд  0.01 –57 мкг/л хэмжээтэй буюу дунджаар 4.6 мкг/л уран агуулагдаж байжээ. Нийт дээжний 5.4 хувьд ураны агууламж 15 мкг/л-ээс дээш, 10 хувьд нь 10 мкг/л-ээс дээш байжээ. Шинжилгээнд авсан усны дээжний 25 хүрэхгүй хувьд ураны агууламж 2мкг/л- с бага байв. Гэтэл дэлхийн ихэнх орнуудад  гүний цэвэр усан дахь ураны агууламж 1.0 мкг/л -с хэтэрдэггүй байна.

Уран гүний ус руу хэрхэн нэвчсэнийг судлаачид тогтоож чадаагүй бөгөөд байшин барилга ихтэй хотожсон дүүрэг болон нийслэлийн захын алслагдмал дүүргийн усанд уран ижилхэн илэрч буйд үндэслэн байгалийн жамаар нэвчсэн байх магадлалтай хэмээн тааамаглажээ. Нийслэлийн дүүргүүдийн усан дахь ураны агууламж харилцан адилгүй байсан бөгөөд тухайлбал, Баянгол (18.6 мкг/л), Баганхангай дүүргийн (11.3 мкг/л) худгийн усанд уран хамгийн ихээр агуулагдаж байв. Харин Сүхбаатар (2.4 мкг/л), Чингэлтэй (1.6 мкг/л) дүүргүүдийн усанд  хамгийн бага гaрчээ.

   Харьцуулах журмаар хэлвэл, Европын хэд хэдэн орны крантны уснаас авсан 5474 удаагийн сорьцонд ураны дундаж агууламж 2.2 мкг/л байсан гэх. АНУ-д 2006 онд айлуудын ундны усны 28 мянган дээжийг судалж үзэхэд ураны дундаж агууламж 2.5 мкг/л байсан. Мөн гүний усны 55 мянган  дээжинд судалгаа хийхэд дунджаар 4.8 мкг/л байсан ба дээд тал нь 946 мкг/л хүрсэн тохиолдол гарчээ.

   Хэдийгээр ДЭМБ-аас ундны усанд байж болох ураны агууламжийн дээд хэмжээг 15 мкг/л гэж тогтоосон байдаг ч энэ нь өдөр тутам хэрэглэж буй ундны усан дахь ураны хорт нөлөөллийг сайтар судалж үзээгүй тул үндэслэл муутай аж.

   Судлаачдын мэдээлснээр дээж авсан худгууд нь 3 -300 метр гүнзгий буюу дунджаар 55 метр гүн байжээ. Тэд усан дахь ураны агууламж нь худгийн гүнэээс хамааралгүй байсныг тэмдэглэсэн бөгөөд худгийн гүнзгийн хэмжилт нь зөвхөн уран хэрхэн нэвчcэнийг тодорхойлоход тустай гэж үзжээ. 2008 онд судлаач Марквиц Улаанбаатар хотын хөрс болон элсний дэээжийг шинжилж, уран илрүүлсэн бөгөөд нэгэн ширгэсэн нуур орчмын газар ураны агууламж 350 мкг/л хүрч байжээ.

   Уран нь цацраг идэвхтэй элемент төдийгүй химийн хортой бодис бөгөөд түүний энэ хосолмол  шинж нь хоорондоо хэрхэн харилцан үйлчилдэг талаар шинжлэх ухаанд судлагдаагүй. Сүүлийн үед дэлхий нийтэд гүний ус хэрэглэх явдал нэмэгдсэнтэй холбоотой гүний ус нь байгалийн болон аж үйлдвэрлэлийн үйл явцын үр дүнд уранаар бохирдох явдал цөөнгүй тохиолддогийг судалгаа нотолж байна. Үүний нэг тод жишээ нь Монгол улс бөгөөд гүний усны нөөцөө ашиглах болсноор ард иргэд олноороо уранд хордох аюул нүүрлэж буй ажээ.

   Монголчууд гүний усаа ашиглаж байгаа ч усныхаа чанарыг хянаж шинжлэх нь туйлын ховор байдаг. Цөөн хэдэн газрын усанд хүнцэл ба металлын үлдэгдэл буй эсэхийг шинжилж үзсэнээс биш гүний усан дахь ураны агууламжийг судалж байсан удаа үгүй ажээ.

   Ураны судалгаа нь цацраг идэвхт изотоп, түүний хор хөнөөлийг судлах  хэмжээнд хийгдэж байсан боловч  ерөнхийдөө ураныг талаар гүнзгийрүүлэн  судлах ажлыг төдийлэн дэмждэггүй байсныг түүх гэрчилж байна . Харин сүүлийн үед ураныг химийн хортой бодис гэдэг талаас нь судлах нь хүний эрүүл мэнд,  хүрээлэн буй орчны аюулгүйн чухал асуудал болжээ.

   Байгалийн уран бол U-234, U-238 ба U-235 гэсэн изотопуудын нэгдэл.  Байгалийн уранаас альфа цацраг ялгардаг тул хорт хавдар үүсгэх болзошгүй хэдий ч энэ талаар судалж,  нотолсон зүйл өнөөдөр алга. Гэхдээ эсийн түвшинд хийсэн судалгаагаар байгалийн уран нь аливаа эсийг гэмтээдгийг  нотoлжээ.

   Ураны агууламж өндөртэй усыг унданд хэрэглэx нь хүн амын эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх аюултай. Үүнээс үүдэн бусад орнуудaд нийгмийн эрүүл мэндийг хамгаалах бодлого, журам хэрэгждэг. Тухайлбал, Германд гэхэд нялх болон нярай хүүхдийн хоол хүнсийг бэлтгэхэд хэрэглэж буй усан дахь ураны агууламж 2мкг/л–аас илүүгүй байх ёстой гэсэн стандарт байдаг. Ер нь дэлхийн бусад орнуудад урантай гүний ус хэрэглэснээс ард иргэд эрүүл мэндээрээ хохирсон тухай зарим нэг баримт судалгаа байдаг юм байна.

   Ундны усан дахь уран хамгийн түрүүнд хүний бөөрийг гэмтээж, цусны даралтыг ихэсгэдэг. Уран хүний биенд шингэхдээ дийлэнхдээ ясанд хуримтлагддаг. Түүнчлэн сүүлийн үеийн хулгана дээр хийсэн туршилтаас үзэхэд асар бага буюу 0.00039 мкг/л ураны агууламжтай усаар ундалсан эм хулганы өндгөн эсийн  хөгжилд өөрчлөлт орж байжээ. Мөн хээлтэй хулганыг урантай усаар ундaлахад үр төл нь гажиг хөгжилтэй, амьдрах чадваргүй төрөлтийн тоо эрс нэмэгдсэн байна.

  Харамсалтай нь урантай ус унданд хэрэглэх нь  хүний өсөлт хөгжил, нөхөн үржихүй, дархлаанд хэрхэн нөлөөлдөг талаар судлагдаагүй. Нэн ялангуяа жирэмсний үед болон бага насны хүүхдэд үзүүлэх нөлөөллийг нь судалсан туршлага ховор байгаа нь эрдэмтдийн сэтгэлийг түгшээж байна. Ундны усан дахь уран нь хүүхдэд ноцтой нөлөөлдөг талаар бичсэн зарим нэг судалгаанаас үзвэл 3 сартай 6.1 кг жинтэй хүүхэд өдөрт 15 мкг/л ураны агууламжтай 780 милиграм ус уудаг гэвэл  өдөрт хүний биенд шингэж буй ураны хэмжээ нь биеийн жингийн нэг килограмд 0.6 граммаас илүүгүй байх ёстой гэсэн ДЭМБ-ын аюулгүйн  стандартаас хол давж байна. Түүнчлэн, хэрэглэж буй усан дахь ураны агууламж нь ижилхэн 15 мкг/л байхад биеийн жин багатай нялх хүүхэд насанд хүрэгчдээс 3 дахин илүү хорддог гэсэн тооцоо байна. Хэдийгээр дээрх тооцонд тодорхойгүй зүйл байгаа ч насанд хүрэгсдийг бодвол хүүхэд ураныг илүү шингээж авдаг тул биен дэх ураны агууламж нь илүү өндөр байдаг нь үнэн ажээ.

   Үүний зэрэгцээ уран хүний ген, удамшилд хэрхэн нөлөөлдөг талаар эрдэмтэд сонирхон судалж байна. Ямартаа ч уранаас ялгарах альфа хэсгүүд нь хүний биенд нэвчиж, ДНX эд эсийг гэмтээх зэргээр  удамшлын санд сөргөөр нөлөөлдөг нь тогтоогдсон.

   Энэ бүхнээс үзэхэд асар бага агууламжтай уран хүртэл хүний эрүүл мэндэд ноцтой хор учруулдаг байна. Харамсалтай нь өнөөдөр бидэнд байгаа мэдээ баримт нь урантай усаар ундаалсан Улаанбаатарын оршин суугчдaд ямар сөрөг үр нөлөө, үр дагавар гарч буйг судлахад хангалтгүй байна.
Эх сурвалж: golomt.org
0
ЖИРГЭХ
Санал болгох
Арьс судлалын үндэсний төвд агаар шүүгч хүлээлгэн өглөө
Монголын баг, тамирчид бишкекийг зорилоо
Улсын шалгалт зохион байгуулах хуваарь гарчээ
Оюутан цэргийн бүртгэл ирэх сарын 2-ноос эхэлнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Зочин (202.70.41.114)
    Манай хэдэн малнуудаас болж Монгол удахгүй юу ч үгүй болох нь.
    2012 оны 04 сарын 02 | Хариулах
  • Зочин (124.158.75.10)
    бурхан минь агаар нь аюултай байдалд хүчрчихсэн одоо ус нь яана даа
    2012 оны 04 сарын 02 | Хариулах
  • zochin (202.55.182.82)
    araichdee.amid yavah batalgaa ulam l homsdood bga yum bishuu
    2012 оны 04 сарын 02 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • CS2-ын солилцоо наймааны бодлого
    11 цаг 12 мин
  • Депортиво болон Барселона: Каталончууд аваргын байр сууриа хадгалж чадах уу?
    11 цаг 31 мин
  • Улаанбаатарын УТАА У.Хүрэлсүхийн үед буурсан гэдгийг Х.Нямбаатар хэлж байсан БАРИМТ
    20 цаг 15 мин
  • Nvidia компани Зүүн Өмнөд Азийн дөрвөн улсад AI сервер нийлүүлэхээ түр зогсоожээ
    20 цаг 22 мин
  • Их Британийн төрийн үйлчилгээ кибер халдлагын улмаас доголдож, тэтгэмжийн цахим системүүдийг түр хаажээ
    20 цаг 29 мин
  • Сумын заанууд дундаа БААВАРЛАЖ буй Д.Саранцогт гэж хэн бэ?
    21 цаг 44 мин
  • Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын заан Д.Саранцогт ХОЁР дахиа түрүүллээ
    22 цаг 2 мин
  • Улаанбаатарт өдөртөө 8 хэм хүйтэн байна
    22 цаг 7 мин
  • Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын егөөдсөн мэдэгдэл
    Уржигдар 17 цаг 57 мин
  • Баянгол дүүрэг Япон Улсын Ибараки мужийн Намэгата хоттой хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
    Уржигдар 17 цаг 13 мин
  • Ирэх 10 хоногийн цаг агаарын ТӨЛӨВ
    Уржигдар 16 цаг 59 мин
  • УИХ-ын гишүүдээс Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл өргөн мэдүүлэв
    Уржигдар 15 цаг 26 мин
  • С.Төрболд: Эх орноо, шигшээ багаа хүндэтгээд үндэсний хувцасаа өмсөн тоглолтоо үзлээ
    Уржигдар 13 цаг 00 мин
  • Япон–Монголын бизнес түншлэлийн уулзалт боллоо
    Уржигдар 12 цаг 55 мин
  • Д.Медведев НАТО болон Украиныг оросын цөмийн цохилт өгөх “улаан шугам”-ыг давсан гэж анхааруулав
    Уржигдар 12 цаг 52 мин
  • Н.Номтойбаяр: "Бодь"-ийн нууц гэрээтэй холбоотой асуудлыг цогцоор нь шалгана
    Уржигдар 12 цаг 09 мин
  • “Plus Size”-ийн дуулиан тарьсан Б.Бат-Эрдэнэ төрийн “гал тогоо”-г атгавал дараагийн шоу нь юу байх вэ?
    Уржигдар 11 цаг 29 мин
  • С.Даваасүрэнг хилээр гарахыг хязгаарлах эсэхийг өнөөдөр шийдвэрлэнэ
    Уржигдар 10 цаг 57 мин
  • УИХ: Эрүүл мэндийн тухай хуулийг хэлэлцэнэ
    Уржигдар 10 цаг 18 мин
  • Кварацхелия болон Дуэ наргүйгээр Пари Сен-Жермений тоглолт хэрхэн өөрчлөгдөв?
    Уржигдар 10 цаг 14 мин
  • Статистик: Аваргууд түрүүлдэг "Улс тунхагласны ойн барилдаан"
  • Титмийн эзнийг үлдээж, дэлхийн тэмцээнд туулайчилж явсан 30 настай мисс О.Намуунаагийн тухай баримтууд
  • Авсан цолоо түрүүгээр мялаасан Улсын заан Д.Алтанцоожийн тухай 24 баримт
  • Ш.Энхийн-Од 24 насандаа МУГТ болж байгаа бол Н.Нандинхүсэл 18 насандаа болж байв
  • Маргааш болох Улс тунхагласны ойд зодоглох 128 бөхийн нэрс
  • Өнөө жилийн шилдгийн шилдэг аймгийн наадмын түрүү бөхөөр тодорсон М.Эрхэмбаяр гэж хэн бэ?
  • 24 БАРИМТ: Английн улаан хайрцаг ба Монголын шуудангийн түүх
  • Зам товчлох зорилгоор мөсөн дээгүүр зорчихгүй байхыг анхаарууллаа
  • Засгийн газар: Хууль бус хөрөнгө хураан авах тухай хуулийн төслийг хэлэлцэнэ
  • Санхүү, төсөв, татвар, гаалийн чиглэлийн зөвшөөрөл ба бизнесийн орчин сэдэвт арга хэмжээ эхэллээ
  • Томуу, томуу төст өвчнөөр 0-1 насныхан түлхүү өвчилж байна
  • Ирэх арав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • Улс тунхагласны баяраар автомашины дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй 
  • Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 1909 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
  • Спортын арбитрын шүүх Мароккогийн Африкийн аваргын цомыг хурааж, Сенегал өглөө
  • 72 настай Жэки Чан “Rush Hour” цувралын дөрөвдүгээр ангид тоглохоор болжээ
  • Хувийн тоглолт хийж байгаа горилогчдодоо, тухайлбал Г.Занданшатарт МАН анхааруулга өгчээ
  • ФОТО: Тоглогчдын гангараа...
  • Танилц: Энэ долоо хоногт УИХ-ын чуулганаар хэлэлцэх асуудлууд
  • Өмнөд Солонгосын боловсролын сайд элсэлтийн шалгалтын үеэр AI ашиглан хуулсан хэргээс үүдэн огцорлоо
  • Өнөө жилийн шилдгийн шилдэг аймгийн наадмын түрүү бөхөөр тодорсон М.Эрхэмбаяр гэж хэн бэ?
  • Статистик: Аваргууд түрүүлдэг "Улс тунхагласны ойн барилдаан"
  • Кварацхелия болон Дуэ наргүйгээр Пари Сен-Жермений тоглолт хэрхэн өөрчлөгдөв?
  • Спортын арбитрын шүүх Мароккогийн Африкийн аваргын цомыг хурааж, Сенегал өглөө
  • Маргааш болох Улс тунхагласны ойд зодоглох 128 бөхийн нэрс
  • Титмийн эзнийг үлдээж, дэлхийн тэмцээнд туулайчилж явсан 30 настай мисс О.Намуунаагийн тухай баримтууд
  • Авсан цолоо түрүүгээр мялаасан Улсын заан Д.Алтанцоожийн тухай 24 баримт
  • Хувийн тоглолт хийж байгаа горилогчдодоо, тухайлбал Г.Занданшатарт МАН анхааруулга өгчээ
  • Санхүү, төсөв, татвар, гаалийн чиглэлийн зөвшөөрөл ба бизнесийн орчин сэдэвт арга хэмжээ эхэллээ
  • “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК ЧИНГИС ХААН ҮНДЭСНИЙ БАЯЛГИЙН САНД 675.7 ТЭРБУМ ТӨГРӨГ ТӨВЛӨРҮҮЛЛЭЭ
  • 72 настай Жэки Чан “Rush Hour” цувралын дөрөвдүгээр ангид тоглохоор болжээ
  • Монгол хэл, бичгийн болон элсэлтийн шалгалтын бүртгэл өнөөдөр дуусна
  • НАТО Польшид эрт сэрэмжлүүлэх системийн нисэх онгоц байршуулахаар болжээ
  • Зам товчлох зорилгоор мөсөн дээгүүр зорчихгүй байхыг анхаарууллаа
  • С.Цогтбаяр, С.Цацралт нарыг Соёлын элчээр томилжээ
  • Нийслэлийн 2027 оны төсвийн төслийн нийт орлогыг 4.6 их наяд төгрөг байхаар тооцжээ
  • Шилжилтийн үе ба улс төрийн хямрал: Дэлхийн сургамж, Монголын гарц
  • Ормузын хоолойд хөлөг онгоцнуудын эсрэг халдлага дайн эхэлснээс хойших хамгийн өндөр түвшинд хүрэв
  • Монголын эзэнт улс, монголын соёлыг дэлхийд сурталчилна
  • PGL Major Singapore 2026: Энэ оны хамгийн том CS2 тэмцээн
24 баримт
  • Сумын заанууд дундаа БААВАРЛАЖ буй Д.Саранцогт гэж хэн бэ?
  • Монголын мото спортын түүхэнд "Дэлхийн цомын аварга" болсон анхны тамирчин П.Мөрөнгийн тухай 24 баримт
  • Авсан цолоо түрүүгээр мялаасан Улсын заан Д.Алтанцоожийн тухай 24 баримт
  • 24 БАРИМТ: Дэлхий дээр Тусгаар тогтнолын өдрийг 80 улс тэмдэглэдэг
  • Ээж, эхнэрийн дүрээр "Дэлхийн мисс"ийн титмийн хүртэж буй анхны хүн Женнифер Баррето гэж хэн бэ?
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК