Улаанбаатар
Өнөөдөр / 2026.11.29
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

“Зүгээр байхад зүгээр л байгаарай”

2012-4-03
0
ЖИРГЭХ
Хоёр “садаа” халз тулав. Тэдний ярьж байгаагаар хэн хэн нь Тавантолгойн нүүрсийг зөөх төмөр зам хийгээд 100 мянган айлын орон сууц барих ажлыг гацаасан юм байх.
   Хоёр “садаа” халз тулав. Тэдний ярьж байгаагаар хэн хэн нь Тавантолгойн нүүрсийг зөөх төмөр зам хийгээд 100 мянган айлын орон сууц барих ажлыг гацаасан юм байх. Уг нь Ц.Нямдорж, Х.Баттулга нар хэдхэн сарын өмнө нэг Засгийн газарт багтан ажиллаж, баг болон төр түшиж явсан улс. Асуудлын гол учиг Ц.Нямдоржийн мэдэгдэл, Х.Баттулгын мэдүүлэгт байхгүй нь тодорхой. Сонгууль хаяанд ирчихээд байгаа нь тэдний халз тулааны тулгуур шалтаг гэж хэлж болно. Олзуурхууштай нь, хаачсан нь мэдэгдэхгүй сураг алдарсан төмөр замын асуудал тэдний ачаар дахин анхаарлын төвд орж ирлээ.

   Хашир улстөрч Ц.Нямдорж Х.Баттулгад “Зүгээр байхад зүгээр л байгаарай” хэмээн шазууртайхан мэдэгдлээ. Хэвлэлээр даацтайхан шанаа өгөхдөө Х.Баттулгатай холбоотой зүгээргүй мэдээллүүдийг дэлгэн тавилаа. Ц.Нямдоржийн хэвлэлийнхэнд өгсөн мэдээллээс харахад ноён Х.Баттулга ЗТБХБ-ын сайд байх үедээ зөвлөхүүдийнхээ “атганд” ажлаа явуулж байсан бололтой юм.
Ямартай ч Х.Баттулгын албан болон албан бус гурван “зөвлөх” од нь гийсэн залуус гэдэг нь харагдана. Хувийн хамгаалалтын албатай Батзаяа хэмээх залуу урьд нь Х.Баттулгын бие хамгаалагч байсан гэдэг мэдээ бий. Энэ тухай сайд асан өөрөө ч хэлсэн байдаг. “Монголын төмөр зам” хэмээх том нэртэй, томоохон зорилго, далд эрх мэдэлтэй компанийн захирлаар томилогдох аз болоод эз Батзаяад оногдсон нь нэгэнт илэрхий болсон.
   “Шинэ яармаг” орон сууцны хорооллыг барихад Хятадын Засгийн газраас Монголд амласан 300 сая ам.долларын зээлийг захиран зарцуулж, манай талаас гүйцэтгэгчээр оролцох “UP” компанийн захирал нь Х.Баттулгын албан бус зөвлөх Ууганбаяр гэх залуу болж таарав.
Ц.Нямдорж сайдын хэлж байгаагаар “Шинэ яармаг” хороолол барихад Монголын талын оролцогч нь Х.Баттулгын зөвлөх Ууганбаяр гэдэг хүний хувийн компани байхаар гэрээнд тусгажээ. Уг гэрээнд анх 6500 орон сууц барихаар тусгаад, хожмоо Хөгжлийн банкнаас баталгаа гаргуулахаар албан бичиг илгээхдээ 3995 болж тоо нь бууран, 3000 шахам байр хаачсан нь мэдэгдэхгүй “тооцооны аргад” залгиулсан аж. Төдөлгүй UP групп нэрээ сольж, “New projector” болсон гэх.

   Сайд асны зөвлөх бас нэг азтай “хүнд гар” төмөр замын төслийг “Маккензи”-гаар хийлгэсний төлбөр болох 15 сая ам.долларын 2,5 саяыг нь халаасалсан мэдээ бий. Энэ талаарх мэдээллийг зүгээр байхад зүгээр л байгаагүйнх нь төлөө Х.Баттулгад хаяглан Ц.Нямдорж дэлгэлээ.
Х.Баттулгын тайлбарлаж байгаагаар зөвлөх үйлчилгээ явуулдаг “Маккензи” компанийнхан өөрсдөө түүний туслах Ганбат нэртэй залууг сонгосон аж.
Ийнхүү азтай гурван залуу Х.Баттулгыг сайд байх хугацаанд од нь гийж, Ц.Нямдоржийн “балгаар” од болох шахав. Хоёр эрхмийн хашгичаад байгаа хоёр өөр мэдээллээс нэг зүйл анзаарагдана.
“Монголын төмөр зам” гэх компани үнэн хэрэгтээ өмч хөрөнгө гэх юмгүй байсан талаар Х.Баттулга хэвлэлийнхэнд дурдсан. Тус компанид хөрөнгө оруулах, ингэснээр төмөр зам тавих ажилд гар бие оролцох сонирхлоо Солонгос, Хятадын хамтарсан “Moore Korea” групп илэрхийлэн, нууцын зэрэглэлтэй гэх гэрээг байгуулжээ.

   Уг гэрээнд дээр дурдсан “Монголын төмөр зам” компанийн захирал, хамгаалагч байгаад хага дэвшсэн Батзаяа гарын үсэг зурсан аж. Гэрээнд үндэслэн Гонконгод байгуулагдсан гэх хамтарсан компанийг Ц.Нямдорж ямартай ч хайгаад олоогүй юм билээ.
Энэ мэтээр Х.Баттулгын үед, түүний яамны хариуцсан салбарын асуудлаар монголчууд орос ах нартай найзалж, ноён В.Морозовтой гар барьчихаад, дараа нь Солонгос, Хятадын хамтарсан нэртэй бас нэгэн компанитай гэрээ хийсэн болж таарав.
Энэ нь Орос, Хятадын дунд оршиж, хоёр хөрштэйгээ өнөөг хүртэл геополитикийн шинжтэй “гоё” улс төрөөр харилцаж ирсэн монголчуудын хувьд хөгийн алдаа байлаа.

   Хятад, Солонгосын хамтарсан “Moore Korea” буюу “Mopek” гэгдээд байгаа компанийн тухай Солонгос гэхээсээ илүү Хятад давамгайлсан, Монголд гар хөл нь хүчтэй ажилладаг гэсэн сураг ажиг бий. Монголчуудын үндэсний үзлийг намжаахын тулд Солонгостой хамтарсан гэх нэр хаягтай  явдаг, гэрээг зориуд БНСУ-д хийсэн гэсэн таамаглал байдаг.
Хятадын “Эгзим” банкинд тоогдож үнэлүүлсэн өнөөх алдарт “UP” компанийн захирал Ууганбаярын тухай Х.Баттулга онцлон дуугарсан харагдсан.
“Энэ бүхнээс харахад сүүлийн хоёр жилийн турш маргааны бай болж, зарим нэгэнд нь Х.Баттулга, Ж.Оджаргал нарын бизнесийн чанартай хувийн өрсөлдөөн мэтээр ойлгогддог төмөр замын асуудал өнгөрсөн хугацаанд яах аргагүй Оросоос нүүр буруулж, Хятад руу хэлбийсэн бололтой.

   Төмөр зам, орон сууцны асуудалд тохиолдлоор Х.Баттулгын хүмүүс “дээгүүр давхиад” байгаа хэрэг үү? Эсвэл энэ нь “Монголын төмөр зам” компанийг байгуулахаас эхлээд анхнаасаа л холоос дэвссэн үг, алсаас дайсан зорилго уу?
Энд яригдаж байгаа Тавантолгойн нүүрсийг зөөх төмөр замын асуудлыг боловсруулах явцад Х.Баттулга өөрөө ч мэдэлгүй хэн нэгэнд төөрөлдөж ногтлуулаад яваад байгаа юм биш биз гэсэн асуулт гарч ирж байна. Төмөр замаа түргэн  бариулчих санаатай түүхий алхмууд хийсэн байж болох юм. Түүний яаруу занг хэн нэгэн этгээд ашигласан байж болох талтай.Түүнээс биш би хувьдаа Х.Баттулгийн эх оронч үзэл бодолд итгэдэг.

   Айсуй сонгуулийн буянаар юутай ч өнөөдөртөө Х.Баттулга, Ц.Нямдорж нар бие биенийхээ харыг гайхаж, үүний ачаар олон нийт олддоггүй ховор мэдээллүүдтэй танилцлаа. Ноён Ц.Нямдорж хүний байранд амьдарч, урсгал зардлыг нь л төлдөг гэсэн товчхон тайлбар өгч сонсогдсон. Удахгүй байрныхаа зургийг, гэрчилгээ болон бүх баримттайгаа авчраад хэвлэлийнхэнд тарааж мэдэх л нөхөр.
Ц.Нямдорж хурц зантай. Х.Баттулга ч бас түргэн араншинтай. Хоёр галт уул дэлбэрэх нь дэлбэрлээ. Дундаас нь авалцсан гал Монголд л ашигтай байгаасай.
Р.Эмүжин
0
ЖИРГЭХ
Санал болгох
Арьс судлалын үндэсний төвд агаар шүүгч хүлээлгэн өглөө
Монголын баг, тамирчид бишкекийг зорилоо
Улсын шалгалт зохион байгуулах хуваарь гарчээ
Оюутан цэргийн бүртгэл ирэх сарын 2-ноос эхэлнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Зочин (202.70.39.254)
    ард иргэдийн ихэнх Баттулга гишүүнд итгэж дэмжиж байгаа
    2012 оны 04 сарын 04 | Хариулах
  • Зочин (202.70.39.254)
    чааваас энэ амьтны сэтгүүлч гэж ву байдгийн. тэгж байж нарсанд суух вий дээ
    2012 оны 04 сарын 04 | Хариулах
  • Зочин (182.160.42.181)
    EMUJIN GUAI SEXIIN SEDVEEREE L YUMAA BICHEED YAVJ BAI,ZOHIHGUI BN CHAMD
    2012 оны 04 сарын 03 | Хариулах
  • Зо (210.102.192.154)
    Энэ хөлсний хүүхэн ойрд гэнэт үзэгдэх боллоо. Хэдэн цаас авч л дээ чааваас. Зүгээр л шүлэг мүлэгхэнээ оролдоод, уянгалаад л явж байхгүй дээ.
    2012 оны 04 сарын 03 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • CS2-ын солилцоо наймааны бодлого
    11 цаг 4 мин
  • Депортиво болон Барселона: Каталончууд аваргын байр сууриа хадгалж чадах уу?
    11 цаг 23 мин
  • Улаанбаатарын УТАА У.Хүрэлсүхийн үед буурсан гэдгийг Х.Нямбаатар хэлж байсан БАРИМТ
    20 цаг 7 мин
  • Nvidia компани Зүүн Өмнөд Азийн дөрвөн улсад AI сервер нийлүүлэхээ түр зогсоожээ
    20 цаг 14 мин
  • Их Британийн төрийн үйлчилгээ кибер халдлагын улмаас доголдож, тэтгэмжийн цахим системүүдийг түр хаажээ
    20 цаг 21 мин
  • Сумын заанууд дундаа БААВАРЛАЖ буй Д.Саранцогт гэж хэн бэ?
    21 цаг 36 мин
  • Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын заан Д.Саранцогт ХОЁР дахиа түрүүллээ
    21 цаг 54 мин
  • Улаанбаатарт өдөртөө 8 хэм хүйтэн байна
    21 цаг 59 мин
  • Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын егөөдсөн мэдэгдэл
    Уржигдар 17 цаг 57 мин
  • Баянгол дүүрэг Япон Улсын Ибараки мужийн Намэгата хоттой хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
    Уржигдар 17 цаг 13 мин
  • Ирэх 10 хоногийн цаг агаарын ТӨЛӨВ
    Уржигдар 16 цаг 59 мин
  • УИХ-ын гишүүдээс Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл өргөн мэдүүлэв
    Уржигдар 15 цаг 26 мин
  • С.Төрболд: Эх орноо, шигшээ багаа хүндэтгээд үндэсний хувцасаа өмсөн тоглолтоо үзлээ
    Уржигдар 13 цаг 00 мин
  • Япон–Монголын бизнес түншлэлийн уулзалт боллоо
    Уржигдар 12 цаг 55 мин
  • Д.Медведев НАТО болон Украиныг оросын цөмийн цохилт өгөх “улаан шугам”-ыг давсан гэж анхааруулав
    Уржигдар 12 цаг 52 мин
  • Н.Номтойбаяр: "Бодь"-ийн нууц гэрээтэй холбоотой асуудлыг цогцоор нь шалгана
    Уржигдар 12 цаг 09 мин
  • “Plus Size”-ийн дуулиан тарьсан Б.Бат-Эрдэнэ төрийн “гал тогоо”-г атгавал дараагийн шоу нь юу байх вэ?
    Уржигдар 11 цаг 29 мин
  • С.Даваасүрэнг хилээр гарахыг хязгаарлах эсэхийг өнөөдөр шийдвэрлэнэ
    Уржигдар 10 цаг 57 мин
  • УИХ: Эрүүл мэндийн тухай хуулийг хэлэлцэнэ
    Уржигдар 10 цаг 18 мин
  • Кварацхелия болон Дуэ наргүйгээр Пари Сен-Жермений тоглолт хэрхэн өөрчлөгдөв?
    Уржигдар 10 цаг 14 мин
  • Статистик: Аваргууд түрүүлдэг "Улс тунхагласны ойн барилдаан"
  • Титмийн эзнийг үлдээж, дэлхийн тэмцээнд туулайчилж явсан 30 настай мисс О.Намуунаагийн тухай баримтууд
  • Авсан цолоо түрүүгээр мялаасан Улсын заан Д.Алтанцоожийн тухай 24 баримт
  • Ш.Энхийн-Од 24 насандаа МУГТ болж байгаа бол Н.Нандинхүсэл 18 насандаа болж байв
  • Маргааш болох Улс тунхагласны ойд зодоглох 128 бөхийн нэрс
  • Өнөө жилийн шилдгийн шилдэг аймгийн наадмын түрүү бөхөөр тодорсон М.Эрхэмбаяр гэж хэн бэ?
  • 24 БАРИМТ: Английн улаан хайрцаг ба Монголын шуудангийн түүх
  • Зам товчлох зорилгоор мөсөн дээгүүр зорчихгүй байхыг анхаарууллаа
  • Засгийн газар: Хууль бус хөрөнгө хураан авах тухай хуулийн төслийг хэлэлцэнэ
  • Санхүү, төсөв, татвар, гаалийн чиглэлийн зөвшөөрөл ба бизнесийн орчин сэдэвт арга хэмжээ эхэллээ
  • Томуу, томуу төст өвчнөөр 0-1 насныхан түлхүү өвчилж байна
  • Ирэх арав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • Улс тунхагласны баяраар автомашины дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй 
  • Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 1909 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
  • Спортын арбитрын шүүх Мароккогийн Африкийн аваргын цомыг хурааж, Сенегал өглөө
  • 72 настай Жэки Чан “Rush Hour” цувралын дөрөвдүгээр ангид тоглохоор болжээ
  • Хувийн тоглолт хийж байгаа горилогчдодоо, тухайлбал Г.Занданшатарт МАН анхааруулга өгчээ
  • ФОТО: Тоглогчдын гангараа...
  • Танилц: Энэ долоо хоногт УИХ-ын чуулганаар хэлэлцэх асуудлууд
  • Өмнөд Солонгосын боловсролын сайд элсэлтийн шалгалтын үеэр AI ашиглан хуулсан хэргээс үүдэн огцорлоо
  • Өнөө жилийн шилдгийн шилдэг аймгийн наадмын түрүү бөхөөр тодорсон М.Эрхэмбаяр гэж хэн бэ?
  • Статистик: Аваргууд түрүүлдэг "Улс тунхагласны ойн барилдаан"
  • Кварацхелия болон Дуэ наргүйгээр Пари Сен-Жермений тоглолт хэрхэн өөрчлөгдөв?
  • Спортын арбитрын шүүх Мароккогийн Африкийн аваргын цомыг хурааж, Сенегал өглөө
  • Маргааш болох Улс тунхагласны ойд зодоглох 128 бөхийн нэрс
  • Титмийн эзнийг үлдээж, дэлхийн тэмцээнд туулайчилж явсан 30 настай мисс О.Намуунаагийн тухай баримтууд
  • Авсан цолоо түрүүгээр мялаасан Улсын заан Д.Алтанцоожийн тухай 24 баримт
  • Хувийн тоглолт хийж байгаа горилогчдодоо, тухайлбал Г.Занданшатарт МАН анхааруулга өгчээ
  • Санхүү, төсөв, татвар, гаалийн чиглэлийн зөвшөөрөл ба бизнесийн орчин сэдэвт арга хэмжээ эхэллээ
  • “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК ЧИНГИС ХААН ҮНДЭСНИЙ БАЯЛГИЙН САНД 675.7 ТЭРБУМ ТӨГРӨГ ТӨВЛӨРҮҮЛЛЭЭ
  • 72 настай Жэки Чан “Rush Hour” цувралын дөрөвдүгээр ангид тоглохоор болжээ
  • Монгол хэл, бичгийн болон элсэлтийн шалгалтын бүртгэл өнөөдөр дуусна
  • НАТО Польшид эрт сэрэмжлүүлэх системийн нисэх онгоц байршуулахаар болжээ
  • Зам товчлох зорилгоор мөсөн дээгүүр зорчихгүй байхыг анхаарууллаа
  • С.Цогтбаяр, С.Цацралт нарыг Соёлын элчээр томилжээ
  • Нийслэлийн 2027 оны төсвийн төслийн нийт орлогыг 4.6 их наяд төгрөг байхаар тооцжээ
  • Шилжилтийн үе ба улс төрийн хямрал: Дэлхийн сургамж, Монголын гарц
  • Ормузын хоолойд хөлөг онгоцнуудын эсрэг халдлага дайн эхэлснээс хойших хамгийн өндөр түвшинд хүрэв
  • Монголын эзэнт улс, монголын соёлыг дэлхийд сурталчилна
  • PGL Major Singapore 2026: Энэ оны хамгийн том CS2 тэмцээн
24 баримт
  • Сумын заанууд дундаа БААВАРЛАЖ буй Д.Саранцогт гэж хэн бэ?
  • Монголын мото спортын түүхэнд "Дэлхийн цомын аварга" болсон анхны тамирчин П.Мөрөнгийн тухай 24 баримт
  • Авсан цолоо түрүүгээр мялаасан Улсын заан Д.Алтанцоожийн тухай 24 баримт
  • 24 БАРИМТ: Дэлхий дээр Тусгаар тогтнолын өдрийг 80 улс тэмдэглэдэг
  • Ээж, эхнэрийн дүрээр "Дэлхийн мисс"ийн титмийн хүртэж буй анхны хүн Женнифер Баррето гэж хэн бэ?
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК